Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Э.Батшугар: Дижитал эрин, хиймэл оюун ухааны талбарт  бидний өрсөлдөх давуу тал бол  Монгол  залуус

“Монголын эдийн засгийн форум 2025” энэ сарын 8-9-ний өдрүүдэд Төрийн ордонд “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор зохин байгуулагдлаа. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Монголын эдийн засгийн форум 2025”-д  “ДИЖИТАЛ ЭРИН: ХИЙМЭЛ ОЮУН БА ДАТА ДЭД БҮТЭЦ” хэлэлцүүлэгт ЦХИХХ-ны Э.Батшугар сайд панелистаар оролцохдоо дараах байр суурийг илэрхийллээ.

ЦХИХХ-ны Э.Батшугар сайд: Засгийн газар  “Digital first” гэсэн уриа дор “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭГЧ” ЗАСГИЙН ГАЗАР байна. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт хэмээн тодорхойлсон. ЦХИХХЯ  бодлогын гол хэрэгжүүлэгч болон ажиллах юм.

Дижитал эрин, хиймэл оюуны талбарт  Монгол Улсын өрсөлдөх давуу тал бол  Монгол  залуус.  Учир нь залуус технологийг маш хурдтай эзэмшиж чаддаг, фейсбүүк хэрэглэгчид 2,2 сая, 4 сая гаруй ухаалаг утас байна. Монгол улсын төлбөр тооцооны 97 хувь нь бэлэн бусаар явж байна. Энэ нь манай залуусыг хийж бүтээх хүсэлтэй байгааг харуулж байна.

Манай улсад улс төрийн дэмжлэг байна. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар  маш тодорхой “Digital first” гэж хэлсэн. Үүнийг нутагшуулах, амьдралд хэрэгжүүлэх нь бидний асуудал болчихсон. Энэ хүрээнд хамгийн энгийн жишээ дурдахад 24 цагийн дотор гар утсаараа компани бүртгүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж өгсөн ч хэрэгжилт хангалтгүй байгаа юм.

Мөн төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцдог байх асуудал хэрэгжээд явж байна. Эдгээр бүх асуудлууд засгийн газрын 100 хоногийн хүрээнд ажил болгож төлөвлөгдөөд явж байна. Тэгэхээр намар гэхэд тодорхой үр дүнгүүд гарах болно.

Манай улсын хувьд шинэ технологийг хүлээж аваад хэрэгжүүлэхдээ маш хурдан байдаг. Жишээ нь 5G технологи гурван жилийн өмнө мөрөөдөл байсан бол өнөөдөр хэрэгжчихсэн явж байна.

Кибер аюулгүй байдлын тухай хууль,  хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль батлагдсан. Монгол улсад долоо хоногт дунджаар 80,000-120,000 халдлага ирдэг. Үүнтэй зэрэгцээд илрүүлж чадахгүй халдлага хэр их байна гэдэг дээ ажиллаж байна. Тэгэхээр хууль эрх зүйн тал дээр нэмэлт өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэйг харуулж байгаа юм.

-Монгол Улсын хамгийн том зорилго бол Үндэсний хиймэл дагуултай болох. Засгийн газрын  14 Мега төслүүдийн нэг болж УИХ-аар батлагдсан.  Монгол улс Франц улсын “Талес Алениа Спейс” компанитай гэрээ хийгээд явж байна. НҮБ-аас Монгол улсад хиймэл дагуулын зурвасын зөвшөөрөл өгсөн. Энэ зурвастаа Үндэсний хиймэл дагуулаа хөөргөхөөр хоёр улсын засгийн газар  хэлэлцээр хийж богино хугацаанд Үндэсний хиймэл  дагуултай болохоор ажиллаж байна.

Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болсноор дотоодын сансрын холбооны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаж, бие даасан мэдээлэл харилцааны сувагтай болох юм.  Түүнчлэн бие даасан хараат бус үндэсний сүлжээтэй болох нь үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлнэ.

Мөн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал шийдэгдэж, алслагдсан газар болон шилэн кабелийн сүлжээ хүрэх боломжгүй бүс нутгийг өндөр хурдны интернэтээр хангаж, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд цахим шилжилтийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм байна.

Засгийн газрын гишүүний болон хувь хүнийхээ зүгээс нэг зүйлд итгэлтэй байдаг юм. Төр хувийн хэвшилтэй төсвийн мөнгөөр өрсөлдөж болохгүй, энэ бол шударга бус өрсөлдөөн болно. Ийм учраас төр, хувийн хэвшлийн түншлэл маш чухал юм. Кибер аюулгүй байдал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийг чухалчилж, дэмжиж явах болно.

-Хиймэл оюун ухааныг хөгжүүлэн  ашиглаж эхэлснээр эдийн засгийн бүтээмж нэмэгдэж шинэ ажлын байрууд гарч эхэлнэ. Цаашлаад Монгол Улсын компаниуд дэлхийн зах зээл дээр өрсөлдөнө.  Шинээр ажлын байрууд гарч ирнэ. Кибер аюулгүй  байдлын мэргэжилтэн,системийн шинжээч гэх мэтчилэн. Жишээ нь “Е-Mongolia”-г бид сайн мэднэ. 1263 үйлчилгээг цахимжуулсан. 1,5 их наяд төгрөгийг хэмнэсэн.  Бид Хиймэл оюун ухааныг аюул гэхээсээ илүү боломж гэж харах нь зөв юм.

“Монголын эдийн засгийн форум 2025”-д хүрэлцэн ирсэн олон улсын төлөөлөгчдөд бид бодолго шийдлээ танилцууллаа.

• Монгол Улсад хиймэл оюун, дата дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн байдал, бодлогын орчныг үнэлэх

 • Дэлхийн чиг хандлагад болон газар зүйн байршилт нийцсэн хөгжлийн гарц, шийдлийг тодорхойлох

 • Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд олон талт оролцогчдын үүргийг тодорхойлох

 • Бодлогын хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл хүний нөөцийн асуудлыг хөндөх

 • Тодорхой санал, үр дүн гаргах замаар 2030 он хүртэлх чиглэлийг дэвшүүлэх юм.

Бусад мэдээ

ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил 2021.12.27 Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ