Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Орон нутгийн стартап компаниуд олон улсад гарах үүд нээгдлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган-2025”-ийг гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. 

Тус чуулганы үеэр Хэнтийн аймгийн ЗДТГ Мэдээллийн технологийн үндэсний парктай “Мэдээллийн технологийн төрөлжсөн хаб” байгуулах санамж бичиг байгуулав. 

Хэнтийн аймгийн Засаг дарга Д.Аюурбунь: Мэдээллийн технологийн үндэсний парк нь Хэнтий аймгийн IT мэргэжилтнүүдийг сургах, хөгжүүлэх, цаашлаад орон нутгийн стартап компаниудыг бойжуулан, олон улсад гарахад нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Мөн Хэнтий аймагт Залуучуудын хөгжлийн төв Share office нээгдэж байна. Энэ оффисыг цаашид хөгжүүлээд авч явахад IT Park бидэнд зөвлөн туслаж ажиллана. 

Мэдээллийн технологийн үндэсний паркийн Хөрөнгө оруулалт, төслийн хэлтсийн дарга М.Шүрэнцэцэг: Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн хүрээнд мэдээллийн технологийн үндэсний парк нь зүүн бүсийн мэдээллийн технологи, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж буй залуучуудыг дэмжих зорилгоор IT-ийн төрөлжсөн хаб байгуулах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд бид 8 чиглэлээр хамтран ажиллана. Үр дүнд нь орон нутгийн стартап компаниуд олон улсад гарах үүд нь нээгдэх юм.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.08 Цахим хөгжил, харилцаа

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ