Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсын дижитал шилжилтийн ололт, амжилтыг Ази, Номхон далайн орнуудын төлөөлөгчдөд танилцууллаа

Ази, Номхон Далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын сайд нарын зөвлөлдөх уулзалт тавдугаар сарын 30-31-ний хооронд Япон улсын Токио хотноо боллоо. 

Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсыг төлөөлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын зөвлөх М.Тулгат, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, “Үндэсний дата төв” УТҮГ-ийн Мэдээллийн технологийн газрын дарга Д.Цэнгүүнжав нар оролцов. 

ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, голлох амжилтууд болон Ази номхон далайн цахим холбооны байгууллагын дэвшүүлсэн стратегий зорилтуудыг хэрэгжилтэд Монгол Улсын оролцоог бусад улс орнуудын төлөөлөлд танилцуулсан юм.

Мөн энэ үеэр Монгол Улсын төлөөлөгчид Япон улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Мүраками Сэйичиро, Ази, Номхон далайн цахилгаан холбооны байнууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кондо Масанори нартай уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тодруулбал, Ази номхон далайн орнуудад Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-г экспортлох, олон амжилтыг нь хуваалцах, Монгол Улсад хиймэл оюунд суурилсан кибер аюулгүй байдлын олон улсын төв байгуулах, олон улсын дата төв байгуулах, транзит шуудан илгээмжийн хамтын ажиллагааг өрнүүлэх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн механизмыг шинэчлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцлоо

Ази номхон далайн орнууды цахилгаан холбооны байгууллагын  сайд нарын зөвлөлдөх уулзалтын үеэр “Токиогийн мэдэгдэл”-ийг хэлэлцэн баталсан юм.. Тус тунхаглалд Ази, Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа хамгийн бага хөгжилтэй орнууд болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд, жижиг арлын хөгжиж буй улсууд руу чиглэсэн бодлого, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилтыг тодорхойлж өгчээ.

Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагаанд оролцогч бус  тодорхой асуудлуудаар санаачлагч, манлайлагч байхыг зорьж ажиллана.

Бусад мэдээ

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ