Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“AI үндэсний стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өгөгдөл хамгаалах хууль зайлшгүй шаардлагатай”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-йг боловсруулж дууссан. Тус стратегийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барихын өмнө салбар бүрийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг өрнүүлж байгаа билээ. 

Энэ удаад Ц.Баатархүү сайд “Их өгөгдөл, хиймэл оюуны стратеги”-йг арилжааны банк, финтекийн холбооны гишүүд болон үүрэн холбооны оператор компанийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэв.

Үндэсний стратегийн алсын харааг дараах байдлаар томьёолсон байна. Тодруулбал, 

Үндэсний давуу тал, ялгарлыг түшиглэн их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлсэн үндэстэн болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар Ази тивдээ тэргүүлэгч 10 улсын нэг болно. 

Энэ хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд:

  • AI үндэсний экосистемийг хөгжүүлж, “Дижитал эдийн засаг”-ийн шилжилтийг хурдасгах
  • Үндэсний их өгөгдлийг эргэлтэд оруулж, “Мэдлэгийн гэр”-ийг бүтээх
  • AI ашиглах замаар нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, “Дэлхийн хэмнэл”-тэй зэрэгцэх;
  • AI-д дэд бүтцийн зах зээлд өрсөлдөж, “Дижитал өгөгдлийн зангилаа төв” болох;
  • Ёс зүйтэй хариуцлагатай хиймэл оюуныг төлөвшүүлж, “Дижитал тэнцвэр”-ийг хангах;

Хиймэл оюуны үндэсний стратегийг дараах байдлаар төлөвлөж байна. Үүнд:

  • I үе шат: 2025-2027 он дэд бүтцийг бэлдэх
    • Эрх зүйн орчныг боловсронгуй болгох
    • Үндэсний зөвлөл байгуулах
    • GPU cluster бүхий төв байгуулах
    • Үндэсний их өгөгдлийн санг бий болгох
    • 300 магистр, PhD тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлэх 
  • II үе шат: 2027 – 2030 он мэргэших
    • AI-ыг нийгэм, эдийн засагт өргөн хүрээнд нэвтрүүлнэ
    • AI-ы бүтээгдэхүүний экспорт хийнэ
    • AI-ы олон улсын дата төв байгуулна. 
  • III үе шат: 2030 оноос хойш Бүс нутагтаа манлайлах
    • Монголын түүх, зан заншил, соёл урлаг, хууль, сурах бичгүүд зэрэг үндэсний ондоошлыг агуулсан үнэн зөв, чанартай өгөгдлийг AI-д зориулан бэлтгэж эргэлтэд оруулна. 

Хиймэл оюуны чиглэлээр Монгол Улс ойрын гурван жилд хийх ажил:

  • Виртуал бүсэд AI хөгжүүлбэл татварын хөнгөлөлт олгоно.
  • AI судалгаа, хөгжүүлэлт хариуцсан тусгай төв байгуулна.
  • 100 чухал сэдвээр 100 профессор, 300 докторын оюутны цалинтай хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Эрт илрүүлгийн өгөгдлийг нэгтгэн AI сургана.
  • AI сургалтыг ЕБС-ийн хөтөлбөрт оруулна.
  • Сурагч, оюутны зарим шалгалтыг AI -р дүгнэнэ.
  • Монгол орны цаг агаарыг AI-д суурилан таамаглана.
  • Монгол хэл, түүх, соёл, зан заншлын мэдээллийг их хэлний загваруудад үнэн зөвөөр оруулна.
  • Багануур дүүрэг, Дархан-Уул аймаг, Төв аймаг, Өмнөговьт “Дата төв” байгуулах зэргээр үндэсний стратегийг боловсруулжээ. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэхүү стратеги нь  хэрэгжэхүйц байлгахын тулд Засгийн газар болон УИХ-д өргөн барьж, батлуулна гэдгийг дуулгасан юм. 

Арилжааны банк, финтекийн холбооны гишүүд, үүрэн холбооны оператор компаниудын зүгээс дээрх стратегийн төслийг боловсруулахад анхнаас нь оролцож ирсэн бөгөөд төр өөр хоорондоо, хувийн хэвшил өөр хоорондоо, төр хувийн хэвшил хооронд өгөгдөл солилцох, өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж, батлуулах, 100 чухал сэдвийн боловсруулалтад хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад экспортлох бол дотоодын патентын асуудлыг авч үзэх хүсэлтийг тус, тус тавилаа. 

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-г амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Үүнд, салбарын анхдагч хуулийн төслүүд мөн адил багтаж байгаа. Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг ирэх намрын чуулганаар өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн юм.

Бусад мэдээ

Радио холбооны анхны өдрүүд …

Радио холбооны анхны өдрүүд… 2022.05.04 Ардын засгийн эхний жилүүдэд “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг

Мэдээлэл, технологийн үндэсний парк-д ШУТИС-ийн харьяа лицей сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд шинээр нээгдлээ

Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамны санаачлагаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк-д ШУТИС-н харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай

Цахимд_хэвшье_Төв_Экспо

Экспо: Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ