Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

П.Алтан-Од: Төрийн бүх байгууллага лицензтэй программ хангамж ашиглах шаардлагатай

Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийн талаар мэдээллийг хэлэлцэв. Тус мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од танилцуулсан юм. 

Тэрбээр 2025 оны I улирлын байдлаар нийт 1135 байгууллага shilen.gov.mn системд мэдээллээ нээлттэй, ил тод болгосон байна. Үүнээс

  • Төрийн захиргааны төв байгууллага 92.61%
  • Төрийн захиргааны байгууллага 79.61%
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 55.59 %
  • Нутгийн захиргааны байгууллага 75,84 % тус, тус мэдээллээ нээлттэй ил тод болгожээ. 

Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал (opendata.gov.mn)-д 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 58 байгууллага өгөгдөл байршуулахаас 53 байгууллага буюу 91.3 хувь нь 3,091 өгөгдлийг байршуулжээ. Эдгээр өгөгдлийг иргэд, олон нийт 27,351 удаа татан авчээ. 

Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд харьяа салбар, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг 50-аас доошгүй хувиар бууруулсан байна.

Үүний зэрэгцээ, албан ёсны лиценз бүхий баримт бичиг боловсруулах программ хангамж ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, шүүх, прокурор, УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад зөвлөмж хүргүүлж ажиллажээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 5,671 байгууллагын 17 хувь буюу 939 байгууллагад 49,017 компьютер ашиглаж байгаагийн 88.5 хувь нь, мөн 2,261 сервер ашиглаж байгаагийн 79 хувь нь тус тус “Майкрософт”корпорацийн бүтээгдэхүүнийг сонгон ашиглаж байна. 

Түүнчлэн төсвийн 68 байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд майкрософтын 6 төрлийн 138,164 ширхэг лицензийг нийт 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэдэг мэдээллийг ЦХИХХЯ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Инновац, цахим бодлогын байнгын хорооны ээлжит хуралд танилцууллаа. 

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ