Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол, Лаос хоёр улс IT салбар дахь хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавадтай уулзалт хийв. Энэхүү уулзалт хоёр улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт анх удаа албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны үндсийг тавьснаараа онцгой ач холбогдолтой байв

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Уулзалтын үеэр Сайд Ц.Баатархүү “e-Mongolia” системийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тус системийн технологийн дэвшил болон иргэдэд үзүүлж буй бодит үр ашгийг онцлон тэмдэглэв. “Е-Mongolia” системийг нэвтрүүлснээр Монгол Улс НҮБ-ын хоёр жил тутам хэвлэдэг “Цахим Засаглалын индекс”-т 28 байраар урагшилж, 190 орноос 46 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг Сайд онцлов.

Мөн тэрбээр Лаосын талд “e-Mongolia” системийн эх кодыг экспортолж, үүнийг үндэслэн “e-Laos” нэртэй цахим төрийн үйлчилгээний шинэ систем хөгжүүлэх санал дэвшүүлэв. Энэхүү санаачилга нь хоёр улсын хамтын ажиллагааг мэдээллийн технологийн салбараар хязгаарлалгүй, төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэх чиглэлд шинэ түвшинд хүргэх чухал алхам болно гэдгийг талууд санал нэгдлээ. 

Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавад

Цаашид талууд харилцан туршлага хуваалцах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэн, санал солилцов. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 11 -р сард Лаос улсад төрийн айлчлал хийж байсан бол Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06-р сард Монгол Улсад төрийн айлчлал хийж байв. 

Өндөр дээд түвшний хоёр талын харилцан айлчлалаар Эрүүл мэнд, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэл, Төрийн албаны шинэчлэл зэрэг гурван баримт бичигт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол ийнхүү харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ