Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Сансар судлал эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийг хөгжүүлж, шинэ боломж нээж байна”

Монгол Улс нь 1,564,116 км2 газар нутагтай. Үүний ердөө 24% нь харилцаа холбооны дэд бүтэцтэй буюу гар утасны сүлжээ, интернэттэй байна. Мөн 4 сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байгаа юм. 

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд алслагдсан 139 цэгт үүрэн холбооны сүлжээ оруулахаар ажиллаж байна. Гэхдээ шилэн кабель татаж, уулын орой дээр станц байршуулах нь эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй учраас цаашид дэлхий улс орнууд энэхүү аргыг оновчтой болгох талаар ярилцаж эхэлжээ. Тухайлбал, Япон улс шилэн кабелийн оронд хиймэл дагуулын тусламжтайгаар харилцаа холбооны дэд бүтцээ сайжруулах арга барил руу шилжсэн байна. 

Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны хувьд харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулж, малчны хотноос дэлхийн боловсрол эзэмших, орон нутагт байгаа иргэд нийслэл хотыг зорихгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд үндэсний хиймэл дагуулын гүйцэтгэх үүрэг маш чухал гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна. 

Өнөөдөр дэлхийн 104 улс 11,833 хиймэл дагуулыг ямар нэгэн байдлаар хөөргөжээ. Үүний 70 гаруй хувь нь харилцаа холбооны зорилготой хөөргөсөн хиймэл дагуул байна. XXI зууны эхэнд ердөө 14 улс л хиймэл дагуулаа сансарт хөөргөж байсан бол сүүлийн 20 жилийн хугацаанд 91 улс хиймэл дагуулаа хөөргөжээ. 

Цаашид улс орнууд хиймэл дагуулыг идэвхтэй хөөргөх бөгөөд энэ нь 2028 он гэхэд 1,119,866 болох төлөвтэй байна. 

Энэ хэрээр сансрын салбар эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн бүх салбарыг тэлэх, цоо шинэ боломж нээх хөшүүрэг болж байгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тодотгов. 

Тэрбээр өнөөдөр дэлхийн улс орнууд сансрын аялал жуулчлал, тандан судалгаа, сансраас эрчим хүч авах тухай ярьж байна.  2023-2035 онд дэлхийн нэрлэсэн ДНБ-ий өсөлт жилд 5% өснө гэдгийг хэлээд “2023 онд 630 тэрбум ам.доллар байсан сансрын эдийн засаг 2035 он гэхэд 1.8 их наяд ам.долларт хүрч, жилд дунджаар 9%, 2021 онд 600 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан хагас дамжуулагчийн зах зээл 2030 он хүртэл жилийн 6-8% тус тус өсөх хандлагатай байна” хэмээн “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. 

Дэлхийн улс орнууд харилцаа холбооны үндэсний дэд бүтцээ сайжруулах, найдвартай, бие даасан, тусгаар тогтносон дэд бүтэцтэй болох зорилгоор Сансрын бодлогоо боловсруулж байна. Ийм цаг үед Монгол Улс сансрын тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, сансрын тухай хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгааг хийсэн бөгөөд Сансрын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа талаарх мэдээллийг форумд оролцогчдод өгөв. Тус хуулийн төслийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд танилцуулж, хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих юм. 

Энэ мэтчилэн үндэсний хиймэл дагуулыг тойрсон асуудлаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нэгдсэн ойлголттой болох зорилгоор өнөөдөр /2025.04.17/ Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран ийнхүү “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумыг зохион байгууллаа.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ