Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийх боломжтой болно

Галын дуудлага, гэмт хэрэг зөрчил, түргэн тусламж шаардлагатай үед бид 101, 102, 103, 105 зэрэг тусгай дугаарт холбогддог. Эдгээр дугаарт хандахад дуудлага алдах, түргэн тусламж хугацаа алдаж ирэх зэрэг асуудал бидний өдөр тутмын амьдралд тулгардаг.  

Тэгвэл энэ бүх асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай дугааруудыг 112 дугаарт нэгтгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, иргэн та яаралтай тусламж 103, гэмт хэрэг зөрчлийн 102, аврах ангийн 105 руу залгах шаардлагагүй, зөвхөн 112 дугаарт залгаж, асуудлаа шийдвэрлүүлэх технологийн боломж бүрдлээ. Цаашид бусад байгууллагуудтай хамтран ажиллаж яаралтай тусламжийн тусгай дугааруудыг нэгтгэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлнэ.

Түүнчлэн “Мобиком”-ын сүлжээгүй газар бусад операторуудын сүлжээг ашиглан яаралтай тусламж авна. Тодруулбал, аль нэг үүрэн холбооны сүлжээ нэвтрээгүй үед ч яаралтай тусламжийн утас руу залгах  боломжийг бүрдүүлж байна. Үүрэн холбооны оператор компаниуд ч үүнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Нөгөө талдаа яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэж дуусах хүртэлх нэгдсэн цогц үйл ажиллагаа шаардлагатай байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх үйл ажиллагаанууд өөр, өөр систем дээр бүртгэгдэн, шийдвэрлэгдэж дата мэдээлэл салангид байдалтай явж иржээ.

Иймд, дата мэдээллийг нэгтгэж түргэн тусламж, эргүүлийн цагдаа, гал түймэр унтраах багийг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, үйл ажилллагаанд нь хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж байна. 

Мөн салангид байгаа системүүдийг нэгтгэж, нэгдсэн нэг систем нэвтрүүлснээр цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламж, мэдээ мэдээллийг шуурхай, цаг алдалгүй дамжуулах, техникийн нөхцөлийг бүрдүүлж, хугацаа алдах эрсдэлийг арилгах юм.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу манай улс тусгай дугааруудыг ийнхүү нэгтгэж байна. 112 дугаарыг Европын холбооны гишүүн улс орнууд болон Азийн орнууд нийтлэг ашигладаг. Иймд нэгдсэн тусгай дугаарт шилжсэнээр гадаадын жуулчид цаг алдалгүй тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна.

Бусад мэдээ

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар  “Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци”-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтад ЦХИХХ-ны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, сайдын зөвлөх Б.Амгалан, Э.Эрдэнэжамъян нар оролцлоо. Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциаци нь

ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна 2022.10.07 Удирдлагын академиас зохион

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Радио долгионы тухай хууль”-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэхээр Зөвлөхийн багийг урьж байна. Тус

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ