Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Иргэн Та харилцаа холбооны хяналтын чиглэлээр ЦХХХЯ-нд хандаарай

2023.01.04

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгасантай холбогдуулан хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор баталсан. Харилцаа холбооны хяналтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цахим хөгжил харилцаа холбооны яам хэрэгжүүлэх ба нийслэл болон орон нутагт 16 улсын (ахлах) байцаагч чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Иймд иргэн Та мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан харилцаа холбооны хяналтын чиглэлээр тус яаманд хандаарай.

Бусад мэдээ

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2024 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургууль нь 1940 онд байгуулагдсан сургууль юм. Суралцах чиглэл: Д/д Суралцах чиглэл Сонгон шалгаруулах оюутны тоо 1 Aircraft design     Магистр, Докторын хөтөлбөр     2 Aerodynamics and control 3 Spacecrafgt systemc and autonomous technologies 4 Aerospace propulsion technology 5 Aerospace manufacturing and automation 6 Space launch technology 7 Space Law Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бээжингийн технологийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоот Холбоо барих хаяг: Утас: 51-265104 Цахим шуудан: fr@mddc.gov.mn, zayabayar@mddc.gov.mn Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө зөвлөмж, дүгнэлт гаргах журмын төсөлд санал авч байна

Нийтийн мэдээллийн тухай хуулийн 29.1-т Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 29.4-т зааснаас бусад нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар зөвлөмж, дүгнэлт гаргуулна. 29.3-т “Энэ хуулийн 29.1, 29.2-т заасан үйл ажиллагаанд зөвлөмж, дүгнэлт гаргах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан тус журмын шинэчилсэн төсөлд санал авч байна. Журмын төсөлтэй ЭНД дарж танилцаж, доорх имэйл хаягт саналаа ирүүлнэ үү. Санал өгөх: mungunchimeg@mddic.gov.mn

ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2025 оны аравдугаар сарын байдлаар 2.7 саяд хүрч, нийт хүн амын 76.5 хувийг эзэлж байгаа талаар DataReportal байгууллагын “Digital 2026: Mongolia” тайланд дурджээ. Цахим орчин ийнхүү өргөжин тэлж буйтай холбоотойгоор иргэдийн өдөр тутмын амьдрал, харилцаа, мэдээлэл солилцоо шинэ шатанд гарч байгаа хэдий ч үүнийг дагасан цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд хүний хувийн болон нууц, эмзэг мэдээллийг хууль бусаар олж авч, олон нийтийн сүлжээнд задруулах, задруулна хэмээн сүрдүүлэх, улмаар эдийн болон сэтгэл санааны дарамтад оруулах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд түгээмэл гарч байна. Мөн гэр бүлийн гишүүд хоорондын маргаан, үл ойлголцлоос үүдэн хувийн мэдээллийг олон нийтэд тараах, нэр хүндэд нь халдах, түүнчлэн хүүхдүүдийн дунд цахим орчинд дээрэлхэх, сүрдүүлэх (cyberbullying) хэлбэрийн үйлдлүүд нэмэгдэж, улмаар хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч төдийгүй холбогдогч болох эрсдэл бодитоор тулгарч байна. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн цахим хэлбэрийг таних, цахим нотлох баримтыг хуульд нийцүүлэн цуглуулах, хадгалах, хохирогчийг цахим орчинд хамгаалах, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд цахим ур чадварыг үр дүнтэй ашиглах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Гүнзаяа “Цахим орчинд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг “Цахим хүчирхийлэл: Шинэ эрсдэл ба бодлогын сорил сэдвүүдээр илтгэл танилцуулж, бодит кейс, хууль эрх зүйн зохицуулалт, практикт тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Сургалтын хүрээнд гэр бүл, хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангах асуудал нь зөвхөн нэг байгууллагын хүрээнд бус, төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, боловсролын байгууллага, эцэг эх, иргэн бүрийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатайг онцолсон бөгөөд уг сургалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцоллоо.