Дэвшилтэд технологийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь судалгааны тайлан
Дэвшилтэд технологийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь судалгааны тайлан танилцах
ҮЙЛ ЯВДАЛ
2023.01.04
Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгасантай холбогдуулан хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор баталсан. Харилцаа холбооны хяналтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цахим хөгжил харилцаа холбооны яам хэрэгжүүлэх ба нийслэл болон орон нутагт 16 улсын (ахлах) байцаагч чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Иймд иргэн Та мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан харилцаа холбооны хяналтын чиглэлээр тус яаманд хандаарай.
Дэвшилтэд технологийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь судалгааны тайлан танилцах

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, дүрэм журмыг цөөлж, оновчтой болгох, төрийн бүх үйлчилгээг ДАН системтэй холбох ажлыг эрчимжүүлэх, тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажиллагааг нэгтгэн сайжруулах шийдвэрийг гаргалаа. Төрийн болон бизнесийн үйлчилгээнүүд нэг удаагийн нэвтрэх код, цахим шуудангийн хаяг, гар утасны дугаар, тоон гарын үсэг хэрэглэгчийн нэр, нууц үг зэрэг олон төрлийн арга хэрэгслийг ашиглан иргэнийг цахим орчинд таньж, баталгаажуулж байна. Эдгээрээс хамгийн найдвартай, аюулгүй хэлбэр нь тоон гарын үсэг аж. Монгол Улс 2022 онд тоон гарын үсгийг иргэддээ 5 жилийн хугацаатай үнэ төлбөргүй олгосон. Одоогийн байдлаар 1.3 сая иргэн тоон гарын үсэгтэй болсон ч өнөөдрийг хүртэл иргэд түүнийг хаана, юунд, ямар зориулалтаар ашиглах талаар ойлголтгүй байна. Түүнчлэн 155,074 аж ахуй нэгж тоон гарын үсгийг тендерт оролцохдоо л ашиглаж байгаагаас өөр хэрэглээ байхгүй гэхэд болохоор байна. Иймд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд иргэнийг найдвартай таньж, баталгаажуулах хэрэгцээ шаардлагад үндэслэн Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг ийнхүү хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тоон гарын үсэг нь цахим орчинд баримт бичиг, мэдээллийг баталгаажуулах, хамгаалах зориулалттай криптограф технологи юм. Тоон гарын үсгийг ашигласнаар орон зай үл хамааран баримт бичгийг баталгаажуулах, улмаар цахим албан хэрэг хөтлөлтийг дэмжиж, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг хэмнэх боломж олгодог. Түүнчлэн цахим гэрээ, хэлцлийг гар утас, таблет ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулж, цаг хугацаа хэмнэх, шифрлэж хамгаалсан түлхүүрээр баримт бичгийн нууцлалтай, бүрэн бүтэн байдлыг хангах давуу талтай байдаг.

ҮЙЛ ЯВДАЛ Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар 2021.11.11 Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв шууданд байрлах “e-Mongolia” төвд иргэд маш ихээр хандаж, эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа хэрхэн авах заавар, зөвлөгөөг авч байна. Иймээс эмнэлгийн магадалгааг цахимаар хэрхэн авах зааврыг хүргэж байна. Хэрвээ та эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа авах бол: Та “e-Mongolia” гар утасны апп руугаа пин код ашиглан нэвтэрнэ. Хэрвээ та e-Mongolia-д бүртгэлгүй бол эхний ээлжид системд бүртгүүлэн, нэг удаагийн код эсвэл интернет банкны эрхээр нэвтэрч, пин кодоо үүсгэнэ. Ингэснээр та цаашид “e-Mongolia” руу хялбар нэвтрэх боломжтой. “e-Mongolia” апп руу нэвтрэн орсны дараагаар та ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгоно. ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгосны дараа АНГИЛАЛ гэсэн дэд цэс рүү орж, ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэсийг сонгоно. ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэс дээр дармагц ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА гэсэн үйлчилгээг сонгоно. Анхааруулахад, 16 нас хүрээгүй хүүхдүүд “e-Mongolia” системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадлагаа, вакцины гэрчилгээгээ авна Харин суурин компьютероос эмнэлгийн магадалгааг авах бол: e-mongolia.mn сайт руу нэвтрэн орох Үйлчилгээ гэсэн цэсийг сонгоно Эрүүл мэндийн гэсэн дэд цэсийг сонгож, Эмнэлгийн магадалгаагаа цахимаар авах боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012