Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь учирч болох эрсдэлийг бууруулна

2022.12.26

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа, Төрийн ордон, тусгай объектуудыг хамгаалах тасагтай хамтран, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр /2022.12.26/ нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт”, “Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий зүй тогтол”, “Газар хөдлөлтөд хэрхэн бэлдэх вэ?”, “Газар хөдлөлт болсон үед иргэдийн мэдвэл зохих зүйлс” зэрэг агуулгаар хийж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Бусад мэдээ

Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно

Монгол улсын засгийн газрын “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг эрчимжүүлэх зорилтын хүрээнд ЦХИХХ-ийн сайд Э.Батшугар , Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар  хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д байршсан бүх цахим үйлчилгээнээс 21.6 хувийг зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ эзэлж байгаа нь энэ салбарын шинэчлэл ямар эрчимтэй өрнөж буйг харуулж буй үзүүлэлт юм. Өмнө нь эмчийн гарын үсэг авах, үзлэгт цаг захиалах, шинжилгээний хариу авах зэрэг олон үйлчилгээг авахын тулд заавал биечлэн очих шаардлага тулгардаг байсан. Харин цахим шилжилтийн үр дүнд бид энэхүү хүнд суртлаас салж, E-Mongolia-аас авах боломжтой болсон. 2025 оны 11 сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд байдаг 860 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 486 нь Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдсон. Энэ нь үйлчилгээний өгөгдөл, хариу илгээх хурд, мэдээллийн интеграцийн чанарыг эрс сайжруулсан алхам болсон. Хамгийн эрэлттэй эрүүл мэндийн цахим үйлчилгээний тухайд дараах үйлчилгээнүүд багтаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбох , Кибер аюулгүй байдлын тухай хуульд “9.4. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд тагнуулын байгууллагаар, эсхүл түүний зөвшөөрснөөр энэ хуулийн 9.1-д заасан хуулийн этгээдээр мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэнэ.”гэж заасны дагуу  Эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг ЦХИХХЯ болон Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Төв, Ховд, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүрд “Хурдан киоск”  төхөөрөмж суурилуулсан бөгөөд иргэдэд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн. Нийслэлийн хэмжээнд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цэргийн төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Улсын 2-р төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд Хурдан киоск машиныг байршуулаад байна. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд “Хурдан киоск” машинаас шинжилгээний хариу, нийгмийн даатгалын лавлагаа зэрэг үйлчилгээг ихэвчлэн авч байна. Мөн цаашид бүх эмнэлгүүдэд “Хурдан киоск” төхөөрөмжийг байршуулах боломжтойг ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар илэрхийллээ. Монгол Улсын засгийн газрын  Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг  хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хоёр сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулж шуурхай арга хэмжээ авахаар боллоо.

Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног арга хэмжээнд оролцов

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр нар болон бусад албаны төлөөлөгчдийн хамт БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдсан “”Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног” арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Талес Алениа Спейс компани болон хиймэл дагуулын зөвлөх үйлчилгээний Novaspace, Хиймэл дагуул хөөргөлтийн АНУ-н Space X компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Үүний зэрэгцээ, Францын Сангийн яамтай хиймэл дагуул төслийн талаар ярилцаж,Талес Алениа Спейс компанийн хиймэл дагуулын үйлдвэрлэлтэй танилцав.

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Радио долгионы тухай хууль”-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэхээр Зөвлөхийн багийг урьж байна. Тус үнэлгээг гүйцэтгэхээр сонирхож буй Зөвлөхийн баг нь хуулийн үнэлгээ хийхэд мэргэшсэн байх шаардлагатай бөгөөд өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага болон ажиллах багийн талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэх үнийн саналаа 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор brmail@mddic.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас авна уу.