Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

2022.12.13

ЦХХХ-ны сайд, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара Уорвик болон Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлээд, Төрийн бүтээмжийг дээшлүүлнэ гэдэг нэг талаараа “засаглал”-ыг сайжруулна гэсэн үг. Иймд ЦХХХЯ-нд харьяалагдаж буй “Ухаалаг засаг” төсөл төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд тус хороогоор дамжуулан хийх ажлуудтай шууд холбогдож байна. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран 2015-2022 онд “Ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж, цахим шилжилтийн дэд бүтцийн үндсэн суурийг тавьж тодорхой үр дүнд хүрсэн.

2023-2027 онд “Ухаалаг засаг ll” төслийг дараах зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Үүнд
📌Дижитал шилжилтийг хийх орчныг бүрдүүлэх,
📌Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулах,
📌Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах тухай тусгасан.
Энэ хүрээнд 2023 онд Мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнээр суралцах болон суралцаж буй залуусын дотоод болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх МХХТ-ийн богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх, суралцагчдаа гэрчилгээжүүлэх тал дээр хамтарч ажиллах, Бизнесийн орчинг дэмжих дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг дэмжих зорилгын хүрээнд экспортыг дэмжих, олон улсын худалдааны үйл ажиллагааг цахимжуулж, хялбаршуулах тал дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал илэрхийлж, ярилцлаа.

Бусад мэдээ

Хиймэл оюуны үндэсний стратегийг олон нийтэд танилцуулна

Эртний Грекийн домогт оюун ухаант машин гэдэг ойлголт гарч ирж, 1956 онд судалгааны салбар болон хөгжиж ирсэн хиймэл оюун (AI) нь технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар өнөөдөр урьд урьдынхаасаа илүүтэй олны анхаарлын төвд орлоо.  Түүний ололт амжилт, хууль эрх зүйн зохицуулалт, дээд хэмжээний уулзалтууд мэдэгдэхүйц нэмэгдэж, дэлхийн Засгийн газрууд түүний үр нөлөөг хүлээн зөвшөөрч эхлэв.  2017 онд БНХАУ, Канад, АНЭУ, Франц зэрэг дөрвөн улс хиймэл оюуны стратегиа дэлхий дахинд анхлан зарлаж байсан бол өдгөө 77 улс стратегиа баталж, түүний хөгжүүлэлт, зохицуулалт, ёс зүйн асуудалд чиглүүлэх бодлогоо боловсруулсан талаар Oxford Insight байгууллагын 2024 онд гаргасан тайланд дурджээ.  2024 онд 12 улс хиймэл оюун ухааны стратегиа олон нийтэд зарласан нь 2023 онтой харьцуулахад гурав дахин өсчээ. Эдгээр стратегийн талаас илүү хувь нь дундаас доогуур болон бага орлоготой орнууд байсан нь түүхэн хоцрогдолтой эдийн засгийн орнуудын дунд “Хиймэл оюуны Засаглал” эрчимтэй хөгжиж буйг харуулж байна. Тухайбал, 2023 онд Руанда хиймэл оюун ухааны стратеги зарласан бага орлоготой анхны улс болж байсан бол 2024 онд Этиоп хоёр дахь улсаар тодорлоо.  Харин Монгол Улс хиймэл оюуны стратегигүй цөөн орны нэг. Бид хиймэл оюуны бэлэн байдлын олон улсын үнэлгээгээр 2024 онд 98 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2023 онтой харьцуулахад 11 байраар урагшилсан амжилтыг үзүүлсэн. Гэхдээ олон улсад алсын хараагүй орны тоонд орж буй.  Хиймэл оюуны алсын харааг тодорхойлох нь зөвхөн технологийн хөгжлийг бус үндэсний тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан байдал, улс орны дэлхийн тавцанд өрсөлдөхүйц байр суурь эзлэх гол хүчин зүйл болох юм.  Иймд Монгол Улсад хиймэл оюуны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ”-г хийж гүйцэтгэлээ. Энэхүү үнэлгээг хийхдээ төр, хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар болон хиймэл оюуныг хөгжүүлж буй залуустай цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөмжид тулгуурлан Монгол Улс “Хиймэл оюуны үндэсний стратегиа” олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.   Хиймэл оюуны үндэсний стратегийг танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлэх анхдугаар чуулган 2025 оны 02-р сарын 13-нд Төрийн ордонд болно.  Тус чуулганд оролцож, хиймэл оюуны үндэсний стратегид өөрийн хувь нэмрээ оруулах бол та доорх QR -р бүртгүүлнэ үү. 

Мэдээлэл, технологийн үндэсний парк-д ШУТИС-ийн харьяа лицей сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд шинээр нээгдлээ

Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамны санаачлагаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк-д ШУТИС-н харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд хичээллэж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХ-ны зөвлөх ШУТИС-ийн Захирал, доктор, профессор Т.Намнан нар болон ШУТИС-ийн удирдлага бусад төлөөлөл, багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим яамны бодлого чиглэл, хүний нөөц, мэдээлэл зүйн мэргэшсэн ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилгоор энэхүү ангиудыг нээж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39000 инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд манай яам онцгой анхаарч байна. МТҮП-ын Захирал Ж.Золзаяа: МТҮП цаашид технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, сайжруулах чиглэлд онцгой анхаарна. Сурагчдыг инкубатор компаниудад дадлага хийх орчин, ажлын байраар хангана. Энэхүү ахлах сургуульд суралцсанаар: – Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой. – Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой. – Мэргэжлийн сертификат олгоно. – Дадлага хийх орчин, ажлын байраар хангана.

Монгол цахиурын хөндийг бүтээх шинэ үеийн залуусын давлагааг эхлүүлэхэд   Цахим хөгжил, харилцаа холбооны яам манлайлан ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Монгол цахиурын хөндийг бүтээх шинэ үеийн залуусын давлагааг эхлүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам манлайлан ажиллана 2022.09.12 ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал нар Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, Буянт-Ухаа нисэх буудалд ажиллаж салбарын мэргэжлийн багтай санал солилцлоо. “Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд орсонтой холбогдуулан Буянт-Ухаа нисэх буудлыг хэрхэн үр ашигтай ашиглах талаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр цаашид уг буудалд Нисэхийн сургалтын төв, Цахим хөгжил инновацийн төвийг тус тус ажиллуулахаар боллоо хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм. Нисэхийн зориулалттай Буянт Ухаа томоохон бүтээн байгуулалтыг зориулалтын дагуу ашиглах хамгийн оновчтой шийдэл нь нисэхийн сургалтын төв бөгөөд цаг агаарын болон бусад зайлшгүй шалтгааны улмаас Хөшигийн хөндийд онгоц буух боломжгүй үед Буянт-Ухааг нөөц нисэх буудал болгон ашиглахаар болов. Нисэх буудлын оффисын талбайн зарим хэсгийг Цахим хөгжил инновацийн төв болгон зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яам ажиллахын зэрэгцээ тус салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн болон төрийн өмчит компаниуд нэг дор байрлаж үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгохоор боллоо.Ингэснээр:Буянт-Ухаад Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэхТөвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэхМэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд аятай тухтай орчинд ажиллах бололцоог бүрдүүлэх боломжууд бий болно хэмээн үзэж байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ