Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ, “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумыг хамтран зохион байгууллаа

2022.10.21

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, ЦХХХЯ, Удирдлагын академи, Бүгд найрамдах Солонгос улсын Төрийн захиргааны институт (KIPA) хамтран “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” сэдэвт форумыг танхим болон зайн хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн  бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилтын дагуу цахим шилжилтийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий уг форумд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын нийт 800 орчим төлөөллөөс танхимаар 100, цахимаар 400 төлөөлөл оролцлоо.

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засаг, хүмүүнлэг, шинжлэх ухааны үндэсний судалгааны төвийн захирал, Жүн Хэ Гү нарын илгээлт цахимаар танилцуулагдаж, Солонгос Улсын зүгээс 4, Монгол Улсын хувьд 3 илтгэл тавигдсанаас ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ “Урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Цахим үндэстэн зорилт” сэдэвт илтгэлийг танхимаар илтгэсэн юм.

Форумаар төрийн байгууллага хоорондын цахим харилцааны шилжилт, хөгжлийн чиг хандлага, төрийн байгууллага, иргэд хоорондын цахим харилцаанд үүсэж буй бэрхшээл, шийдэл, төрийн байгууллага, хувийн хэвшил хоорондын төлөв байдал, түүний хүрээнд гарч буй давуу, сул талууд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага хоорондын цахим харилцаанд учирч буй сорилт, боломж зэрэг агуулгаар Монгол, Солонгос, Сингапур Улсын сайн туршлагаар онол, арга зүйн илтгэлүүд тавигдаж, эл сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

“Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумд хэлэлцсэн илтгэлүүдийг эмхэтгэн “Төрийн Удирдлага сэтгүүл”-ийн тусгай дугаар гаргах юм.

 

Бусад мэдээ

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо 2021.08.18 Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар болон Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн хэлэлцүүлгийг удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цахим хөгжлийн үндэсний хороо зэрэг байгууллага буюу хуулийн төслийн бэлтгэл хангах үүрэг бүхий үндсэн болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, санал солилцлоо. Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Хуулийн төслийг нэрнээс нь эхлээд зүйл заалт, үг өгүүлбэр бүрээр нь уншиж, санал бодлоо солилцон, шаардлагатай өөрчлөлтийн саналуудаа тэмдэглэн ярилцах зайлшгүй шаардлагатай. Үг буруу хэрэглэснээр, буруу үг сонгосноос үүдэн тухайн хууль батлагдсаны дараа тооцоолоогүй төрөл бүрийн сөрөг үр дагавар бий болгох эрсдэлтэй. Тухайлбал, Нийтийн мэдээллийн гэдэг үгийг иргэд маань иргэдийн мэдээлэл авах, цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын утгатай хууль гэж ойлгох нь элбэг байна. Үнэн хэрэгтээ энэхүү хууль бол төрөөс иргэддээ үзүүлж буй мэдээллийн шинжтэй үйл ажиллагаа, иргэний мэдээллийг иргэнээсээ бус төр нь өөр хоорондоо солилцдог болох тухай хууль юм. Тиймээс энэ хуулийн төслүүдийн уншлагыг сайтар хийж тал талаас санал хүсэлтээ гарган тэмдэглүүлж, маш сайн хууль гаргахын төлөө хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг дэд хэсгийн гишүүддээ баярлалаа” хэмээв. Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Л.Энх-Амгалан: Монгол Улс хөгжлийн хоцрогдлоо арилгахын тулд инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй

ҮЙЛ ЯВДАЛ Л.Энх-Амгалан: Монгол Улс хөгжлийн хоцрогдлоо арилгахын тулд инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй 2022.05.17 “Монголын инновацын 7 хоног – 2022” эдгээр өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний парк дээр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.05.17/ нээж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын хөгжлийн хоцрогдлыг арилгахын тулд цахим шилжилтийг эрчимжүүлэх, инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Мөн төр засгийн зүгээс өнгөрсөн хугацаанд улс төрийн болон эрх зүйн хамгаалалтуудыг маш их хийж байгааг дурдлаа. Тодруулбал, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахын зэрэгцээ, энэ чиглэлийн маш сайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ, Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг орон нутагт буй газруудад бүтцийн шинэчлэл хийж, боловсрол, шинжлэх ухааны газар болгон зохион байгуулжээ. Харин одоо энэхүү шинэчлэлээ улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит давуу тал болгон ашиглах цаг үе ирсэн талаар тэрбээр дурдсан байна. Иймээс Монголын инновацын 7 хоногийн үеэр инновацыг бий болгож буй их дээд сургууль, хүрээлэнгүүдийг бизнесийнхэнтэй холбож өгөх, патенттай буй хүрээлэнгүүд хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох, цаашлаад хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээ байгуулагдах юм байна. Мөн XXI зууны буюу Дижитал эрин үеийн түншлэлийн онцлог, эдийн засаг, зах зээл, бизнесийн үйл явцад гарч буй өөрчлөлт, шинэчлэл, ололт, уналт, шийдлийн талаар илтгэлүүдийг сонсож, хэлэлүүлэг өрнүүлэх ба үр дүн нь шинэ тутам гарч буй инновацийн бүтээгдэхүүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад Төр, бизнесийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, Их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг дараагийн шинэ шатанд гаргах боломж, нөхцлийг тодорхойлох ажээ.​ Share on facebook Share on twitter Бусад мэдээ