Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн программ хангамж худалдан авалтын уялдаа холбоог хангаж, давхардлыг арилгаж, үргүй зардлыг бууруулна.

2022.10.17

Төрийн байгууллага программ хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодынхоо компаниудын бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний дэд бүтцэд суурилсан худалдан авалтын цогц систем бий болгох, түүнд байрших программ хангамжийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын талаар санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанд Цахим хөгжил харилцаа холбооны яам, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, программ үйлдвэрлэгч нарын төлөөлөл оролцлоо.

Төр программ хангамжийн салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, нэгэнт бүтээсэн программ хангамжийг давхардуулан хийлгэхгүй, худалдаж авахгүй, хувийн хэвшлийн хөгжих боломжийг хаалгүйгээр түншилж ажиллана.

Төрийн программ хангамжид тавигдах шаардлага нөхцөл стандартыг ЦХХХЯ боловсруулж цаашид тус стандартыг хангасан бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагыг хангуулна.

Шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний дэд бүтцэд суурилсан программ хангамж худалдан авалтын системд байршуулан төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлд дэмжин ажиллах болно.

Цаашид цахим хөгжил харилцаа холбооны яам төрийн программ хангамжийн худалдан авалтад мэргэжлийн зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах байдлаар хамтран хэрэгжүүлж уялдаа холбоог хангах, давхардлыг арилгах, үргүй зардлыг бууруулахад бодитой үр дүн гаргах болно.

Бусад мэдээ

ЗАР: Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулна

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Материал хүлээн авах: Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт: № Байгууллага Дотоод нэгж Албан тушаал Орон тоо Албан тушаалын Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага төрөл ангилал, зэрэглэл Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага 1.                   Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар Инновацын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн 1   Төрийн захиргааны гүйцэтгэх Дэс түшмэл   ТЗ-6 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -Программ хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээ (0613); -Өгөгдлийн сан, сүлжээний загварчлал /дизайн/ ба удирдлага (0612); -Мэдээлэл харилцаа холбооны технологиудад ангилагдаагүй чиглэл (0619); -Электроник автоматжуулалт (071404-071411);      -Бизнес удирдлага, эрх зүйд хамаарах салбар дундын чиглэл (0488);   Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. 2. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар Цахим эдийн засаг, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн 1   Төрийн захиргааны гүйцэтгэх Дэс түшмэл   ТЗ-6 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -Санхүү, банк (041201); -эдийн засаг (0311); -Бизнес удирдлага, эрх зүйд хамаарах салбар дундын чиглэл (0488); -Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд (061); -Электроник, автоматжуулалт (071404-071411).   Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. 3.           Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар Кибер аюулгүй байдлын бодлого хариуцсан мэргэжилтэн 1 Төрийн захиргааны гүйцэтгэх Дэс түшмэл   ТЗ-7 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -Программ хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээ (0613); -Өгөгдлийн сан, сүлжээний загварчлал /дизайн/ ба удирдлага (0612); -Электроник автоматжуулалт (071404-071411);   Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. 4.                     Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам                   Инновацын бодлого зохицуулалтын газар,  Их өгөгдөл хиймэл оюун ухааны хэлтэс  Инновац, технологи дамжуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн 1 Төрийн захиргааны гүйцэтгэх Дэс   түшмэл   ТЗ-6 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -Программ хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээ (0613); -Өгөгдлийн сан, сүлжээний загварчлал ба удирдлага (0612); -Мэдээлэл харилцаа холбооны технологиудад ангилагдаагүй чиглэл (0619); Бизнес удирдлага, эрх зүйд хамаарах салбар дундын чиглэл (0488);                  -Менежмент ба удирдахуй                (041301-041307); -Электроник автоматжуулалт (0714).   Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. 5.     Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам   Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газар   Газрын дарга 1 Төрийн захиргааны удирдах Эрхэлсэн    түшмэл   ТЗ-2 Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; Эрх зүй (0421); -Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд (061); -Электроник, автоматжуулалт (071405-071411).. -Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;   Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. 6.     Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам     Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газар Харилцаа холбооны сүлжээний технологийн шинэчлэлийн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн 1 Төрийн захиргааны удирдах Дэс түшмэл   ТЗ-6 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (0613); -Электроник автоматжуулалт (071401, 071405-071409).   Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. 7.               Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам             Төрийн  захиргааны удирдлагын газар, Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтэс Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн дарга 1 Төрийн захиргааны удирдах Эрхэлсэн түшмэл   ТЗ-3 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -Эдийн засаг (0311); -санхүү, банк, даатгал (0412); -нягтлан бодох бүртгэл, татвар (0411). -Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; -Мэргэшсэн нягтлан бодогч байх. Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх 8.                           Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам                         Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар     Газрын дарга 1 Төрийн захиргааны удирдах Эрхэлсэн    түшмэл   ТЗ-2 Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -эрх зүй (0421); -санхүү (0412); -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (0612, 0613, 0619); -Электроник автоматжуулалт (0714). -Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; -Хяналт-шинжилгээ, үнэлгээний чилэлээр сургалтад эсхүл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байх; Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх; -хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил эсхүл мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх. 9.     Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам     Кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтын газар    Хатуу, зөөлөн дэд бүтцийн аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн 1 Төрийн захиргааны гүйцэтгэх Дэс түшмэл   ТЗ-6 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (0612, 0613, 0619); -Электроник автоматжуулалт (071401, 071404-071406).   Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. 10.                 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам           Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газар,  Сансрын технологийн хэрэгжилтийн хэлтэс Сансрын технологийн хэрэгжилтийн хэлтсийн дарга 1 Төрийн захиргааны удирдах Эрхэлсэн түшмэл   ТЗ-3 Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -Электроник, автоматжуулалт (071404-071411); -Байгалийн шинжлэх ухаан (053203, 053208-Байгал орчны зайнаас тандан судлал). Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; -Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх —оОо—

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан билээ. Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх зөвлөх үйлчилгээ авахаар харилцан тохиролцсоны дагуу эхлэх уулзалтыг 2 тал зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбоны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын КТ корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ хариуцсан Захирал Хатагтай И Ми Хи-д Монгол Улсыг зорин ирж, цахим шилжилтийн чиглэлээр хийгдэх Зөвлөх үйлчилгээний ажилд өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлээд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс тус асуудлаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ. “КТ” корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ харицусан Захирал Хатагтай И Ми Хи-гийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн явцыг бүсийн бусад орнуудтай харьцуулвал илүү өндөр хурдаар хөгжиж байгааг онцлоод, цаашид энэ хурдыг эрчимжүүлэх чиглэлд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж дэвшил авч ирэхдээ итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

2024 оны онцлох 10 ажил

2024 онд Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, НҮБ-аас хоёр жил тутамд гаргадаг Цахим Засаглалын индексээр Монгол Улс 28 байр урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдэв.  Түүнчлэн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр “бэхжиж буй” түвшинд үнэлэгдлээ. Үүний зэрэгцээ, Монгол Улс 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй юникорн компани төрүүлэх үүднээс стартап компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэн виртуал бүс байгууллаа. Виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 дэмжлэг үзүүлнэ. ЦАХИМ ЗАСАГЛАЛ БОЛОН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ИНДЕКС УРАГШИЛЛАА Монгол Улс Цахим Засаглалын индексээр 28 байраар урагшилж, 193 орноос 46-р байрт, Азийн 49 орноос 13-р байранд эрэмблэгдэв. НҮБ-ын Цахим Засаглалын индексийг тооцохдоо боловсон хүчин, цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтцийн үзүүлэлтээр дүгнэдэг. Шалгуур тус бүрд 1 оноо авахаас Монгол Улс: Энэ нь төрийн үйлчилгээ цахим хэлбэрт эрчимтэй шилжиж, харилцаа холбооны суурь дэд бүтэц хөгжиж, иргэдийн цахим ур чадвар, оролцоо нэмэгдэж байгааг олон улсад хүлээн зөвшөөрч буйн баталгаа юм. Мөн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр Монгол Улс “бэхжиж буй” түвшинд үнэлэгдсэн. Бид хууль эрх зүйн орчин гэсэн шалгуураар 20 оноо авахаас 19 оноо авсан. Олон улсын хамтын ажиллагаа, боловсон хүчин, техник технологийн хувьд хүчин чадлаа сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд бид Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал” –ын үнэлгээг хийлгэж байна. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-тай хамтран кибер аюулгүй байдлын боловсон хүчнийг бэлдэж байна. МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ВИРТУАЛ БҮС БАЙГУУЛАГДЛАА Монгол Улс 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Юникорн” компани “төрүүлэх” ажлын хүрээнд стартап компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэн, виртуал бүсийг байгууллаа. Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулж буй байршлаас үл хамааран татварын болон татварын бус 8 төрлийн хөнгөлөлт эдлэнэ. Ингэснээр мэдээллийн технологийн компаниудыг олон улсад өрсөлдөх, эдийн засгийн таатай орчинд үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалт татах бодит боломжийг бүрдүүлж байна. ДРОН ТУРШИЛТЫН БҮСҮҮД БАЙГУУЛАХААР БОЛЛОО Дэлхийн дроны зах зээл 2023 онд 33.7 тэрбум ам.долларт хүрч 2030 он гэхэд 54.6 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Үүнээс 24.6 тэрбум ам.доллар нь дроны үйлдвэрлэл, үйлчилгээний зах зээл бөгөөд энэхүү өсөн нэмэгдэж буй зах зээлтэй Монгол Улс хөл нийлүүлэн алхах эхлэл тавигдлаа. Тодруулбал, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн мэргэжлийн байгууллага болон сонирхогчийн үйл ажиллагаанд дрон ашиглах зориулалтаар туршилтын бүсийг нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байгуулахаар болов. Дрон туршилтын төв байгуулснаар алслагдсан бүсүүдэд яаралтай түргэн тусламжийн хэрэгсэл хүргэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэхээс гадна дроны технологид суурилсан инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ хүрээнд “Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, ирэх хавраас БНСУ-ын технологиор Монголд дрон угсарна. Мөн БНСУ-аас дроны эрх зүйн зохицуулалт, техник, технологи болон хүний нөөц бэлтгэх кноу-хоу хуримтлуулах боломж бүрдэж байна.   Ингэснээр дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, нэвтрүүлэх, нутагшуулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах шинэ суваг нээгдэж байна. APPLE PAY МОНГОЛ УЛСАД НЭВТРЭВ Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Аpple рау олон улсын төлбөр тооцооны системд Монгол Улс нэгдлээ. Ингэснээр үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх нөхцөл бүрдэв. 1.6 тэрбум хэрэглэгчтэй Apple компанийн хөгжүүлсэн төлбөрийн систем болох Apple Pay нь 2022 онд 6 их наяд ам.долларын гүйлгээг хийгджээ. Дэлхийн хаанаас ч Монгол Улсын 1,600,000 гаруй IOS хэрэглэгчдэд iPhone, Apple Watch, Mac болон iPad гар утсаа ашиглан худалдан авалт хийх нөхцөл ийнхүү бүрдэж байна. Apple Pay-ийн хувьд яг л төлбөрийн картууд шиг NFC буюу ойрын зайнаас мэдээлэл дамжуулдаг технологийг ашигладаг тул дурын дэлгүүрийн ПОС машин руу iPhone утсаа эсвэл Apple Watch цагаа ойртуулахад л хормын дотор тооцоо хийх боломж бүрдлээ. ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАВ Үндэсний хиймэл дагуулын ТЭЗҮ шинэчлэн баталлаа. Энэ хугацаанд тус төслийн газрын станцын байршлыг Баян-Өлгий, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод аймаг болон Наран станцад тодорхойлж, хэмжилт хийв. Мөн дээрх таван байршилд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлээ.   Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломжийг нээж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх ажлын бэлтгэл бүрэн хангагдлаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 23.8 хувьд сүлжээ орсон. Тиймээс энэхүү сүлжээг өргөжүүлэхэд үндэсний хиймэл дагуул чухал үүрэгтэй. Улмаар 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн  гамшиг ослоос шалтгаалсан амь насаа алдах эрсдэлийг 30,  зудын гамшигийн эрсдэл 10, ой хээрийн түймрийн гаралт 10, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10, боловсролын ялгаатай байдал 50 хувиар тус тус буурна. Мөн шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөгийг хэмнэх юм. ЦААСГҮЙ ЗАСАГ БОЛСНООР 3.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭВ Төрийн байгууллагууд албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдэж 3.8 тэрбум төгрөг хэмнэв. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн зүгээс албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 ERP системийг нэгтгэлээ. Мөн төрийн 2001 байгууллага өнөөдрийн байдлаар албан бичиг солилцооны дундын систем /Docx / -ийг ашиглаж байна. Яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцоход албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг. “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөр хэрэгжсэнээр төрийн бүтээмж нэмэгдэж, төсвийн зардал буурч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хурд хоёр дахин нэмэгдэнэ. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 4693 ЦАХИМ ХУУДСЫГ GOV.MN-Д НЭГТГЭЛЭЭ Төрийн байгууллагын 4693 цахим хуудсыг gov.mn-д  нэгтгэлээ. Төрийн нэгдсэн цахим хуудас төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг нэг цонхоор, нэг стандартаар иргэдэд хялбар, ойлгомжтой байдлаар хүргэж, жилд 3.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ. ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЛБАР, ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛЛОО 2024 онд төрийн 133 үйлчилгээг шинээр цахимжуулав. И-Монголиа хэрэглэгчдийн тоо 1,932,313, төрийн цахим үйлчилгээ 1255 хүрч, иргэдийнхээ 1.1 их наяд төгрөгийг хэмнэлээ. Их Британи, Казакстан, Эстони, Сингапурзэрэг орны хиймэл оюун ухааны стратегийн харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаанд үндэслэн 2025 онд “И-Монголиа” нэгдсэн платформыг хиймэл оюун ухаанд суурилсан технологид шилжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо. АЙМГУУДЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ УХААЛАГ ХОТЫН ИНДЕКСЭЭР ҮНЭЛНЭ Дижитал аймаг-Дижитал хот болох ажлыг эхлүүлж, Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймагт нэвтрүүлэв. Цаашид “Ухаалаг хот” концепц руу шилжих ажил улс орны хэмжээнд хэрэгжинэ. Энэ хүрээнд аймгуудын дижитал шилжилтийг ухаалаг хотын индексээр үнэлнэ. ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨНӨ Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, бүтээн байгуулалтын салбарт тандан судалгааны зургуудыг 10 цаг тутамд тасралтгүй авдаг тандалт судалгааны