Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Дархан-Уул аймагт “Монгол Шуудан” ХК-ний шуудан болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдлээ

2022.10.08

”e-mongolia” системийн үйлчилгээний нэр төрөл, цар хүрээ нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч Монгол шуудан ХК найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болж байна.

“Монгол шуудан” ХК нь 2015 оны УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу нээлттэй хувьцаат компани болсноороо бусад төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй, ил тод, үр ашигтай болгоход манлайлал үзүүлж байгаа компани юм. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил, түүний дотор АРД санхүүгийн нэгдлийн оролцоо, дэмжлэг, хөрөнгө оруулалтын үр дүнд Монгол шуудан ХК-ийн өнгө төрх шинэчлэгдэж, үйлчилгээ сайжран, борлуулалт, ашигт ажиллагаа нь 2 дахин нэмэгдэж, хувьцаа эзэмшигчдэдээ 5 жил дараалан ноогдол ашиг тарааж ирсэн нь сайн жишиг болж байна.

Өнөөдөр Монгол Шуудан ХК болон АРД санхүүгийн нэгдлийн хамтын хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт шуудангийн болон санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдэж, орон нутгийн иргэдэд үйлчилж эхэллээ.

 

 

Бусад мэдээ

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алейна Спэйс компанитай харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 10 дугаар сард байгуулсан. Энэхүү санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээнд “Геостационар орбитын 113.6E байрлалд ашиглах харилцаа холбооны тоон хиймэл дагуулын техникийн нөхцөл шаардлага тодорхойлох, холбогдох гэрээ боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, өмнө нь энэ чиглэлээр ижил төстэй хийж гүйцэтгэсэн байсан ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор brmail@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас авна уу.

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах сургалт, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар танилцуулга хийлээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа. Сургалтыг Мэдээллийн аюулгүй байдал, Тоон гарын үсэг, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, “Албан бичиг солилцооны дундын систем” зэрэг сэдвийн хүрээнд хийж, цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ хийх аргачлалыг танилцууллаа.

Хангайн бүс: 18 цэгт сүлжээ оруулна, IT компаниудад татварын хөнгөлөлт үзүүлнэ

Монгол Улс тэртээ 20 гаруй жилийн өмнө Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гаргасан хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжээгүйн улмаас өнөөдөр Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй хэмжээндээ хүрсэн. Иймд Монгол Улсын Засгийн газар орон нутгийг бүсчилэн хөгжүүлэх концепцийг бодит ажил хэрэг болгох зорилгоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримталлыг 2024 онд шинэчлэн баталж, Засгийн газрын өргөтгөсөн хурлыг Архангай аймагт 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.  Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд багтаж байгаа юм. Эдгээр аймгуудыг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр болоод буй. Ингэж хөгжихөд харилцаа холбооны дэд бүтэц буюу интернэтийн хүртээмж маш чухалд тооцогдож байна. Хангайн бүсийн гурван аймаг шилэн кабельд бүгд холбогдсон ч 31 баг сүлжээгүй байна. Тодруулбал, Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралд орон нутгийн иргэд сүлжээ оруулах, орон нутгийн гарааны IT компаниудад дэмжлэг үзүүлэх талаар ЦХИХХ-ны Сайд Ц.Баатархүүгээс тодрууллаа.  Тэрбээр энэ 2025 онд Хангайн бүсийн 18 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ, 5G сүлжээг нэвтрүүлнэ. Ингэснээр сумдын интернэтийн багтаамж, хурд 10 дахин нэмэгдэх боломжтой юм. Сумдын интернэтийн хурд нэмэгдсэнээр сурагчид малчны хотноос дэлхийн боловсролыг эзэмших, малчид нийслэл хотыг зорих шаардлагагүйгээр эмнэлэг, боловсрол гээд төрийн үйлчилгээг шуурхай авах боломж нь бүрдэнэ.  Орон нутгийн гарааны IT компаниудад татварын хөнгөглөлт үзүүлэхээр ажиллаж байна. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Хуулийн хүрээнд виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөт үзүүлэх журам болон виртуал бүсийн үйл ажиллагааны журмыг боловсруулж, Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн IT компаниуд заавал Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй, үйл ажиллагаа явуулж буй байршлаасаа хөнгөлөлт эдлэх боломжтой. Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад дараах татварын болон татварын бус хөнгөлөлтийг үзүүлнэ. Үүнд: Хангайн бүсэд 2025 онд сүлжээ оруулах цэг: