Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэхэд ЖАЙКА.тай хамтарна

2022.10.04

Монгол Улсын Засгийн газраас 2022 онд дэвшүүлсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЦХХХ-ны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи нар “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад гарын үсэг зурлаа.

Кибер аюулгүй байдлын бодлого, төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий уг техникийн хамтын ажиллагааны төсөл нь 2022 оны 12 сараас 2026 оны 11 сар хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, төр, хувийн хэвшил, боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашлаад олон нийт, хүүхэд залуучуудад кибер аюулгүй байдлын тухай зохистой ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд Япон Улсаас урт хугацаанд мэргэжилтэн томилогдон ажиллах ба, дотоод болон гадаад дахь богино хугацааны сургалт зохион байгуулан, Монгол Улсад өндөр ур чадвартай сургагч багш нарыг бэлтгэх, кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн дэвшилтэт сургалтын хөтөлбөрийг судалж, боловсруулан төрийн албан хаагчийн ур чадварыг сайжруулах сургалт, семинарийг зохион байгуулах үйл ажиллагаануудыг төлөвлөөд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газар, Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, ШУТИС, Мэдээллийн холбоо, технологийн сургуулиуд хамтарч ажиллана.

 

Бусад мэдээ

Дорнод аймгийн бүх сум төрийн цахим үйлчилгээний “Хурдан” киоск төхөөрөмжтэй боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Гэрэгэ Киоск” ХХК хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын бүх сум, суурин газар, хилийн боомтуудад “ХУРДАН” киоск төхөөрөмж нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд  өнөөдөр /2025.07.28/ Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл , АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Г.Мягмаржаргал нар Булган, Гурванзагал, Дашбалбар, Хөлөнбуйр, Цагаан-овоо сумын удирдлагуудад “ХУРДАН” киоск төхөөрөмж гардуулан өглөө. Ингэснээр аймгийн бүх сум киоск төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломжтой болж байна. Сумд киоск машинтай болсноор иргэд төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай авах боломжтой боллоо.

МОНГОЛ УЛСАД ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн баярын хурал боллоо. Энэ үеэр 104 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн инженер, техникч, мэргэжилтэн, салбарын зүтгэлтнүүдэд МУ-ын ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэндчилгээ дэвшүүллээ. Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхмүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.