Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана

2022.10.03

“Зайнаас тандан судлалын азийн 43 дахь бага хурал”-ыг ШУА-ийн байранд зохион байгуулж байна. Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх, зайнаас тандан судлалын сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлийг нийтэд танилцуулах, туршлага солилцох, тус салбарын хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах, зорилготой тус хуралд 18 орноос 140 гаруй эрдэмтэн судлаачид 9 бүлэг сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн илтгэлүүдээ танилцуулах юм.

ЦХХХ-НЫ САЙД Н.УЧРАЛ ХУРЛЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ “ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ АРГА НЬ АЛИВАА УЛС ОРНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЦАГ УУР, УУЛ УУРХАЙ, БАРИЛГА ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, АГААРЫН БОХИРДОЛ ЗЭРЭГ ОЛОН САЛБАРТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙНА. НҮҮДЭЛЧИН АРД ТҮМНИЙ ХУВЬД БИД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД МАЛЧДЫН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, БЭЛЧЭЭРИЙГ САЙЖРУУЛАХАД ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА. МОНГОЛ УЛСАД ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТУЛГУУР БОЛЖ, ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ, ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, МАЛЫН БЭЛЧЭЭР, БИОМАСС, ЦӨЛЖИЛТИЙГ СУДЛАХ НЬ УЛС ОРНЫ ДОТООД ХӨГЖИЛ, ТҮҮНЧЛЭН ГАДААД ХУДАЛДААНД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ТҮҮНЧЛЭН МАНАЙ УЛСЫН ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙ ДАХИНД ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙГАА АГААРЫН БОХИРДОЛ, ХҮЛЭМЖИЙН ХИЙ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БУЙ ТОМООХОН АСУУДЛУУДЫГ СУДЛАХАД ЭНЭ ХУРАЛ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ” ГЭСЭН ЮМ.

Зайнаас тандан судлалын Азийн бага хурал нь 1980 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 1992, 2006 онуудад Улаанбаатар хотод амжилттай болж байсан. Хурал 2022 оны 10-р сарын 3-наас 10-р сарын 5-ны хооронд үргэлжилнэ.

Бусад мэдээ

IT салбарыг 2026-2028 онд хөгжүүлэх гэрээг баталгаажууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы олон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран 2026 – 2028 онд хэрэгжүүлэх “Мэдээллийн технологийнсалбарыг хөгжүүлэх” төслийн гэрээг байгууллаа. Гэрээнд нэг талаас ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, нөгөө талаас ЖАЙКА байгууллагын Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн ахлах зөвлөх Югэ Ясүхико болон Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа нар гарын үсэг зурав.  Тус төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Мэдээллийн технологийн үндэсний парк ажиллана. Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, бодлого, эрх зүйн тогтолцоог сайжруулах, салбарын тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ.  Төслийн хүрээнд: Мөн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, төр-хувийн хэвшил, иргэний нийгэм, их дээд сургуулиудын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын туршлага нутагшуулахад анхаарах юм байна.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Э.БАТШУГАР САЛБАРЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫГ  “ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ”  ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

       Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар яам болон агентлаг, харьяа байгууллагын удирдлагуудад 2026 оны үйл ажиллагаагаа “Цахимаар нэн тэргүүнд” бодлоготой уялдуулан хариуцлагатайгаар үр дүнтэй, төсвийн сахилга батыг чанд сахин шуурхай зохион байгуулахыг даалгалаа.        Салбарын хэмжээнд 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны” жил болгон зарлаж,  иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай саадгүй хүргэх, төрийн үйл ажиллагаанд хиймэл оюун, их өгөгдлийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдлын индексийг ахиулан баталгаажуулах, дижитал эдийн засгийг дэмжих нь та бидний үүрэг тул удирдах албан тушаалтнууд ажлын гүйцэтгэлд 1.Үр дүн болон чанар; 2. Төсвийн сахилга бат; 3. Нэгдсэн бодлогыг чухалчлан ажиллахыг онцлон санууллаа.

КАНСАТ-2023 үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ 

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг, STEM-ийн боловсролыг бодит төслөөр дамжуулан Их дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг КАНСАТ үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ.  Оролцогч багт тавигдах шаардлага: Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа 2023.02.19 Багийн мэдүүлэг хүлээн авах цахим хаяг КАНСАТ 2023 тэмцээнд оролцох багийн бүртгэл (google.com) Холбоо барих утас: 89011918, 80878888 Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжтай энд дарж танилцана уу.