Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

2022.09.15

Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа.

Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны комиссын тэргүүн Н.Учрал Австри Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны консул Майкл Бергер тэргүүтэй Австрийн хувийн хэвшлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Австри-Монголын бизнес форумд оролцохоор ирсэн тус төлөөлөгчид цахим хөгжил, харилцаа холбооны чиглэлээр хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим сургалтын платформ нэвтрүүлэх чиглэлээр манай яамтай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны комиссын тэргүүн Н.Учрал Австри-Монголын бизнес форумд амжилт хүслээ. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээ танилцуулж, дээрх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.

Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, медиа, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Entravision” компанийн Ази дахь салбар Монгол Улсад ажиллана

“Entravision” компанийн Ази дахь салбар “Meta” компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллахаар болжээ. Бидний сайн мэдэх Facebook, Instagram, WhatsApp зэрэг апп нь Meta компанид харьяалагддаг. Өнөөдөр (2023.03.09) ЦХХХ-ны сайд Н.Учрал Meta ASP-н Монгол дахь захирал О.Эрдэнэбаяр–г хүлээн авч уулзлаа. Монгол улсад Meta ASP нээгдсэнээр Монгол улсын бизнес эрхлэгчдэд дараах 6 үйлчилгээг шийдэж, давуу тал үүсэж байна. Тодруулбал: 1. Facebook, Instagram платформуудад идэвхжүүлэлтийн төлбөрийг төгрөгөөр хийх. 2. Мета-н платформуудаар үр дүнтэй сурталчилгаа явуулах туршлага, шийдэл дээр мэргэжлийн зөвлөмж өгөх. 3. Meta Blueprint болон бусад сургалтуудаар дамжуулан бизнесийн салбарынханд зар сурталчилгааг үр дүнтэй хийх боловсрол олгоход туслах. 4. Гарч буй асуудал дээр хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах тал дээр гүүр болон ажиллах 5. Компанит ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд тань туслах Монгол баг мэргэжилтнүүдийн бүтэц 6. Компанит ажлын үйл явц, үр дүн зэргийг бодитоор хэмжих, тайлагнах, хэрэгслүүдээр хангах юм. Эдгээр дэмжлэгүүд нь нийгмийн сүлжээг сурталчилгаандаа ашигладаг бизнес эрхлэгчдэд олон давуу талыг үүсгэх бөгөөд илүү үр дүнтэй сурталчилгааны арга барил төлөвшүүлэхэд эергээр нөлөөлнө.

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2025 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургууль нь 1940 онд байгуулагдсан сургууль юм. Суралцах чиглэл: Major Program Aeronautics & Astronautics Science and Technology     APSCO-BIT University -Master Ptrogram-2025   APSCO-BIT University -PhD Ptrogram-2025   Mechanics Mechanical Engineering Power Engineering and Engineering Thermophysics Information and Communication Engineering Electronics Science and Technology Control Science and Engineering Materials Science and Engineering Biomedical Engineering Physics Law Management Science and Engineering APSCO-BIT University -PhD Ptrogram-2025   Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХИХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бээжингийн технологийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.