Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол цахиурын хөндийг бүтээх шинэ үеийн залуусын давлагааг эхлүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам манлайлан ажиллана

2022.09.12

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал нар Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, Буянт-Ухаа нисэх буудалд ажиллаж салбарын мэргэжлийн багтай санал солилцлоо.

“Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд орсонтой холбогдуулан Буянт-Ухаа нисэх буудлыг хэрхэн үр ашигтай ашиглах талаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр цаашид уг буудалд Нисэхийн сургалтын төв, Цахим хөгжил инновацийн төвийг тус тус ажиллуулахаар боллоо хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм.

Нисэхийн зориулалттай Буянт Ухаа томоохон бүтээн байгуулалтыг зориулалтын дагуу ашиглах хамгийн оновчтой шийдэл нь нисэхийн сургалтын төв бөгөөд цаг агаарын болон бусад зайлшгүй шалтгааны улмаас Хөшигийн хөндийд онгоц буух боломжгүй үед Буянт-Ухааг нөөц нисэх буудал болгон ашиглахаар болов.

Нисэх буудлын оффисын талбайн зарим хэсгийг Цахим хөгжил инновацийн төв болгон зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яам ажиллахын зэрэгцээ тус салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн болон төрийн өмчит компаниуд нэг дор байрлаж үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгохоор боллоо.
Ингэснээр:
✅Буянт-Ухаад Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх
✅Төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх
✅Мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд аятай тухтай орчинд ажиллах бололцоог бүрдүүлэх боломжууд бий болно хэмээн үзэж байна.

 

Бусад мэдээ

Сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Better mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтэй хамтран өнөөдөр (2023.12.28) “Стресс менежмент болон ажилд гарахаас өмнө сэтгэлзүйгээ бэлдэх нь” сэдэвт сургалтыг нийт албан хаагчдад зохион байгууллаа.

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойрхон, шуурхай үзүүлэх “ХУРДАН” төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” чуулганы хүрээнд ЦХХХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” төвийн үйл ажиллагааг иргэдэд танилцууллаа. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төрийн үйлчилгээг ХААНААС Ч ОЙРХОН хүргэх “ХУРДАН” төвийн тухай танилцууллаа. Хүн, хуулийн этгээдэд нийтдээ 440 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэх “ХУРДАН” төвийн 110 гаруй цэгийг нийслэл, орон нутагт байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр сумын иргэд заавал аймгийн төврүүгээ явж төрийн үйлчилгээг авах бус сумаасаа төрийн бүх төрлийн үйлчилгээг авдаг болно. Нийслэлийн иргэд заавал нэг цэгийн үйлчилгээний төвийг зорих бус гэрийнхээ гаднах киоск машинд иргэний үнэмлэхээ уншуулаад төрийн үйлчилгээг ХУРДАН, ШУУРХАЙ авч эхлэх юм. Түүнчлэн хилийн чанадад байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газраас төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр ажиллах ХУРДАН төвийн цэгүүдийг энэ гуравдугаар сараас эхэлж нийслэл, орон нутагт үе шаттайгаар нээх юм.

Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад Харилцаа холбооны зохицуулах хороо, оролцогч байгууллагуудын төлөөлөл цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломж, “Хүүхэд хамгааллын тухай хууль” /шинэчилсэн найруулга/-д орсон цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалт, мэргэжил сонголт, суралцах чадварын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөв.