Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ бодлого үйл ажиллагаандаа хилийн чанад дахь Монголчуудын оролцоог хангаж ажиллана

2022.09.06

УИХ дахь Инновац цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн зөвлөл” нь 2022 оны 7-р сард байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилготой зөвлөл юм.

Тус зөвлөлд дэлхийн өнцөг булан бүрт технологийн салбарт амжилттай ажиллаж буй шилдэг мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хамтран судалгаа, зөвлөмж боловсруулж, МУ-ын хэмжээнд өрнөж буй цахим шилжилтэд хувь нэмрээ оруулахаар зогсолтгүй ажиллаж байна

Өнөөдөр тус зөвлөлийн гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдтай цахим хурал зохион байгуулж МУ-ын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлыг дүгнэх, цахим хөгжлийг дэмжихээр батлагдсан багц хуулиудыг давж гарсан, хэрэгжилтэд гацаа үүсгэсэн журмуудыг судлах зэрэг хэд хэдэн чухал сэдвээр санал боловсруулж байгаагаа танилцууллаа.

Сайд Н.Учрал зөвлөлийн гишүүдэд хандан мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоход шударга өрсөлдөөн, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа.

 

Бусад мэдээ

Ц.Баатархүү: Төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахим эдийн засгийг хөгжүүлэх түүн дотроо төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтлан ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн (2024.09.25)  хуралдаанаар Ц.Баатархүү сайд нийтэд ил болгох төрийн 691 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг танилцуулж, шинэчлэн батлууллаа. Нээлттэй өгөгдөл гэдэг нь хэн ч чөлөөтэй хандах, ашиглах, түгээх боломжтой мэдээлэл юм. Төрд байгаа өгөгдлийг ил тод болгож, олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулснаар иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид чөлөөтэй ашиглан судалгаа, шинжилгээ хийх, бизнесээ хөгжүүлэх их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна. Мөн төрийн өгөгдөл нээлттэй болж эргэлтэд орсноор төрийн үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоо, хяналт нэмэгдэж, төрийн шийдвэр гаргалт, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрддэг. Цаашдаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим эдийн засгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд төрд байгаа их өгөгдлийг илүү нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулснаар төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг өндөр технологийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүний гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хэнтий аймагт ажиллалаа. Энэхүү төслийн үзэл баримтлал, өөрчлөлтийн төслийг хийх болсон талаарх танилцуулга, хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдэд танилцууллаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх, хэлэлцүүлгийн үр дүн, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлэх тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн нэмэгдэлтэй холбоотой нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага, суурь цалинтай тухайлсан салбаруудад цалингийн хэт ялгавартай байдлыг арилгах ач холбогдол бүхий бодлого, чиглэлийн талаар танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо.

“Төрийн цахим үйлчилгээнд мониторинг хийж, шаардлагагүй үйлчилгээг хасна”

Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны сайд Ц.Баатархүү тэргүүтэй УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ө.Шижир, Г. Хосбаяр, Б.Жаргалан, Г.Очирбат болон бусад албаны хүмүүс Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд оператороор дамжуулан олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар орон нутагт 449 мянга, нийслэлд 207 мянган үйлчилгээг иргэдэд Хурдан цэгээр дамжуулан үзүүлж байна. Түүнчлэн тус агентлаг нь орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах чиглэлд сургалтыг зохион байгуулдаг юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тус агентлагт ажиллах үеэрээ төрийн цахим үйлчилгээний тоонд бус чанарт анхаарна, цахим үйлчилгээнд мониторинг хийж, шаардлагагүй үйлчилгээг хасаж, хувийн хэвшил мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төр цөөн үйлчилгээ үзүүлдэг байхад анхаарна. Энэ чиглэлийн судалгааг хийх үүргийн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хийж байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүдэд өглөө.