Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна

2022.09.21

ЦХХХ-ны сайд Н.Учрал Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангүйгээр үнэлэх боломжгүй юм. “Төрийн их өгөгдөл” төсөл нь энэ боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх юм.

Мөн мэдээллийг холбож, уялдуулах, боловсруулалт, тооцоолол хийх үйл ажиллагаа хурдан шуурхай, ухаалаг болж, цогц мэдээллийг нэг дороос авах, төрийн бодлого үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрэн, төрийн шийдвэр өргөн хүрээг хамарч, оновчтой болно. Улмаар урт хугацааны өөр, өөр багц өгөгдлүүдийг холбон уялдуулах, шинжилгээ, судалгааны ажлын хамрах хүрээг өргөжүүлэх боломж бүрдэх юм.

Бусад мэдээ

Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад салбар бүрийн оролцоо чухал

Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.25/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай байгаа нь цахим орчин болон нийгмийн сүлжээнд агуулга, харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна. Иймд өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийг оролцуулан, цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал сэдвээр зохион байгуулж буйг дурдлаа. Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож: “Цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ” “Цахим орчин дахь гэмт хэргийн гаралт, тоон мэдээлэл” “Цахим орчны хүүхэд хамгаалал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга” “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хийсэн судалгаа” “Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил ба эрх зүйн зохицуулалт” “Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэхтэй холбоотой өмгөөллийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий Консулын газар болон Монгол Улсаас Анкара хотод суугаа Элчин Сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монголчууддаа бид үе шаттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газар болон Монгол Улсаас Анкара хотод суугаа элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг нэвтрүүллээ.  Ингэснээр Бүгд Найрамдах Турк улсад сурч, ажиллаж, амьдарч буй 6 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ,  үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хаанаас ч ойр, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна. Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 2023 он гэхэд 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 30 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад байгаа иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү 2 цэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр хилийн чанадад нээсэн 14 дахь улсын 18 дахь цэг болж байна. Төрийн цахим үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам батлагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 206 дугаар захирамжаар байгуулагдсан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх Ажлын хэсгийн ажлын үр дүнг дүгнэн, цаашид авах арга хэмжээг хэлэлцлээ.  Тус ажлын хэсгийн хүрээнд  Одоогоор e-mongolia-ийн нийт хандалтын 21.6% нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээ эзэлж байна. Эрүүл мэндийн мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний эмзэг мэдээлэлд хамаарах бөгөөд мэдээллийн эзнээс (иргэн) зөвшөөрөл авах 4 төрлийг боломжийг улсын хэмжээнд нэвтрүүлээд байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх 17.5 сая удаагийн мэдэгдлийг иргэдэд хүргэв.  Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийг үр дүнд хүргэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлохоор Монгол Улсын “Цахим эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах” цогц арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)-г хэлэлцэх уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн технологийн мэргэжлийн салбар зөвлөл, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Үндэсний дата төв УТҮГ, И-Монгол академи УТҮГ, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх Нийтийн төв УТҮГ, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ, Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл нийт 20 гаруй байгууллагын 60-ид албан хаагчид оролцов.  Хэлэлцүүлгийн үр дүнд “Цахим эрүүл мэнд цогц арга хэмжээний төлөвлөгөө” болон Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам”-ыг баталлаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоож, үнэлгээ хийж, мэдээлснээр эрүүл мэндийн салбарт программ хангамж үйлдвэрлэгчид чөлөөтэй өрсөлдөх, тэгш боломжийг олгох юм.  Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагууд шаардлагад нийцсэн программ хангамжийг худалдан авах, гэрээлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн 2025-2028 онд хэрэгжүүлэх Монгол Улсын “Цахим эрүүл мэнд” цогц арга хэмжээний хөтөлбөрийн эрүүл мэндийн салбарт дэвшилтэд технологи нэвтрүүлэх, их өгөгдөл, хиймэл оюун хэрэглэх бололцоо бүрдэж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжинэ.