Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Шуудангийн нэгдсэн код илгээмж хүргэлтийг хөнгөвчилнө

2022.08.18

Олон улсад өргөн хэрэглэдэг шуудангийн нэгдсэн кодыг төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэх, хүргэлтийг хөнгөвчлөх хаягт суурилсан үйлчилгээнд өргөн ашигладаг. Зип код нь Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн байршлын тухай мэдээллийг агуулсан, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийсэн, давхардуулалгүйгээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлэгддэг код юм. Уг кодыг хэрэглэснээр хаягийн мэдээлэл алдаатай байсан ч код зөв тохиолдолд илгээмж төөрч цаг алдахгүй, шуурхай хүргэгдэх бөгөөд дэд (авто тээвэр, авто зам болон аялал жуулчлалын бүс нутаг), статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол зэрэг олон нийтэд чухал, шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломж бүрдүүлэх юм. Шуудангийн нэгдсэн кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.zipcode.mn, zipcode mongolia гар утасны аппликейшн, 1800-1613 тусгай дугаараас авах боломжтой.

Бусад мэдээ

“Ухаалаг засаг-II” төслийн талаар дэлхийн банкны төлөөлөлтэй санал солилцлоо

ҮЙЛ ЯВДАЛ “Ухаалаг засаг-II” төслийн талаар дэлхийн банкны төлөөлөлтэй санал солилцлоо 2022.09.13 2015-2022 онуудад Дэлхийн банкны санхүүжилттэй “Ухаалаг засаг I” төсөл Монгол улсын Засгын газрын Хэрэг Эрхлэх газрын дэргэд амжилттай хэрэгжиж дууссантай холбогдуулан хоёр дахь төсөл болох “Ухаалаг засаг II” – н талаар Дэлхийн банк болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам санал солилцлоо. Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй цахим үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадварыг нэмэгдүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх ажил зохион байгуулагдахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжсэнээр төрийн бүх шатны байгууллага дотроо, өөр хоорондоо, төрийн байгууллагаас иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай цахимаар харилцах орчин нөхцөлийг бүрдүүлэн хэвшүүлж, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна төрийн цахим үйлчилгээний хүртээмж, дэд бүтэц, аюулгүй байдлыг сайжруулж, үүлэн тооцооллын нэгдсэн систем ашигласнаар төсвийн хэмнэлт хийх ач холбогдолтой. Мөн 10,000 иргэн, 3,000 төрийн албан хаагчийн дижитал ур чадварыг нэмэгдүүлснээр дижитал шилжилтийг хурдасгахад эерэг үр дүн гарна гэж тооцож байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Төрийн жинхэнэ албан хаагчдын 2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан Үзэх Төрийн жинхэнэ албан хаагчдын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан Үзэх Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан Үзэх Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 211 тоот. Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах шинжээч Д.Мөнхсарнай. Цахим шуудан: munkhsarnai@mddic.gov.mn. Утас: 51-266212

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүний гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хэнтий аймагт ажиллалаа. Энэхүү төслийн үзэл баримтлал, өөрчлөлтийн төслийг хийх болсон талаарх танилцуулга, хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдэд танилцууллаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх, хэлэлцүүлгийн үр дүн, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлэх тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн нэмэгдэлтэй холбоотой нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага, суурь цалинтай тухайлсан салбаруудад цалингийн хэт ялгавартай байдлыг арилгах ач холбогдол бүхий бодлого, чиглэлийн талаар танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо.