Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо

2022.08.16

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр / 2022.08.16 / SpaceX компанийн ерөнхийлөгч Gwynne Shotwell болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Старлинк төслөөс гадна Элон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох Solarcity болон Hyperloop төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Тус яам нь 2022 оны 05 дугаар сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичигтэй Старлинкийн үйл ажиллагааны стратегитай хэрхэн уялдах талаар ярилцав. 

Түүнчлэн SpaceX компанитай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам SpaceX компанийн сэргээгдэх эрчим хүчний Solarcity төсөл болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх саналыг тавьсан юм. Мөн дээрх төслүүдийн мэдээллийг сонсож, холбогдох албаны хүмүүстэй нь холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс ирүүлсэн саналыг хэлэлцэв

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр төслийг хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өнөөдөр (2024.02.16) хуралдаж, хуулийн төсөлд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэв.

“Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Хангайн бүсийн эхний аймаг Баянхонгор аймагт эхэллээ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор “Цахимд хэвшье” уриан дор “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.25) Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэхүү арга хэмжээгээр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Үүнд: Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийтэд зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, мэдээлэл Иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт Бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 16 байгууллага төр, хувийн хэвшил, ТББ-ын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл Төрийн албан хаагчдад зориулсан төрийн цахим үйлчилгээний тухай сургалт, хичээлүүд Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээг 21 аймагт зохион байгуулснаар цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуудалд шийдэл, санал болгох, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн үндэсний компанийн хөгжүүлж байгаа программ хангамж бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах нөхцөл бүрдэнэ.

Мэдээллийн технологийн салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулна

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологийн салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулна 2022.07.04 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын жендерийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд ойлголт нэгтгэх семинар 2022 оны 07 сарын 01-ний өдөр боллоо. Семинарт Цахим хөгжил харилцаа холбооны яам болон харъяа байгууллагуудын төлөөлөл, Жендерийн үндэсний хорооны ажлын алба нийт 8 байгууллагын 50 орчим төлөөллүүд оролцож, “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, салбарын жендэрийн бодлого боловсруулах тухай ЦХХХЯ-ны сайдын тушаал, холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөө танилцуулга”, “Жендэрийн үндсэн ойлголт, жендэрийн тэгш байдлыг хангах Засгийн газрын бодлого”, “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, төрийн бодлогын хэрэгжилт, ахиц дэвшил”, “Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын жендэрийн нөхцөл байдал” зэрэг асуудлаар сургалт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн дүнд салбарын жендэрийн тухай нэгдсэн ойлголтод хүрэх, цаашлаад жендэрийн стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулж батлуулахаар болов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ