Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ НАСА-тай олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо

2022.06.17

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд НАСА-гийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уг уулзалтад НАСА-гийн талаас Олон улсын болон агентлаг хоорондын харилцааны албаны Олон улсын хөтөлбөрийн мэргэжилтэн Бетси Голдемен, Олон улсын оффисын Ази дахь төлөөлөгч Гарви Макинтош зэрэг албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Болор-Эрдэнэ Монгол Улсын харилцаа холбооны салбар тэрдундаа сансрын технологийн хөгжлийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс ОХУ-тай сансар судлал, сансрын технологийн чиглэлд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд тэртээ 1981 онд Монгол хүн сансарт нисэж, эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсын сансар судлал хөгжих эхлэл тавигдаж байсан. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг олон салбарт ашиглаж буйг дуулгасан юм”.

 

Мөн тэрбээр олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн,сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулгах зорилготой “Мars V” төслийн талаарх мэдээллийг НАСА-н багт дуулгасан юм.

Цаашид сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх үүднээс тус салбарын залуу боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг НАСА-гийн хэрэгжүүлдэг сансрын хөтөлбөрүүдэд хамруулах мөн тодорхой төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

НАСА нь Монгол Улстай 1997 оноос хойш хамтран ажиллаж байна.

Бусад мэдээ

Шаардлага, стандартын төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газраас төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй тодорхой үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг хуульд заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх ба уг хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байх” зохицуулалтын нэмж, мөн хуульд хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавихаар хуульчилсан.  Уг зохицуулалтын дагуу аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлох, түүнд хяналт тавихад баримтлах шаардлага, стандартын төсөлд олон нийтийн саналыг авч байна.  Та бүхэн саналаа solongo@mddic.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлж, хамтран ажиллана уу. Шаардлага, стандартын төсөлтэй танилцах бол ЭНД дарна уу. 

“Малчид, тариаланчдад зориулсан цахим шийдлийг боловсруулна”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд Ц.Баатархүү аймгийн хэлтсийн дарга нарт амжилт хүсэхийн хамт дараах асуудлуудыг анхаарч ажиллахыг даалгав. Үүнд: Аливаа ажлыг хийхдээ иргэнд хүртээмжтэй байх, төсвийн зардлыг хэрхэн хэмнэж болох, засаглалын хувьд яавал оновчтой шийдэл болох вэ гэдгийг цаг ямагт бодоорой.Цахим шилжилт, төрийн цахим үйлчилгээний хүртээмж иргэдийн амьдралд үзүүлэх нөлөө, цаашид цахимд шилжүүлэх эсвэл хасах төрийн үйлчилгээ юу байна, эдийн засгийн болон засаглалын үр нөлөө нь ямар байна вэ гэдэгт хяналт, мониторинг хий. Төр цахим үйлчилгээний тоог биш чанарыг эрхэмлэнэ. Аймгийн засаг дарга нар аливаа зөвшөөрөл олгохдоо дур дураараа бичиг баримт шаардаж байгаа нь төрийн үйлчилгээг цахимжуулахад саад тотгор болж буй байдлыг зогсооно. Жишээлбэл зарим аймаг галын дүгнэлт гаргахад 5 бичиг баримт шаардаж байхад зарим нь 8 бичиг баримт шаардаж байна. Энэ асуудлыг шийдэж байж цахим аймаг болох эхлэл тавигдана. Хөдөө, орон нутагт цахим хуваагдлыг багасгаж, иргэд цахим шилжилтийн үр ашгийг энэ тэнцүү хүртэх мэдлэг, ур чадварыг олгох нь та бидний эрхэм үүрэг. Малчид, тариаланчдад зориулсан цахим үйлчилгээ, цахим шийдлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран боловсруулна, үүнд та бүхний оролцоо нэн тэргүүнд тавигдана.   Цахим шилжилт бол салбар дундын зохицуулалтын асуудал тиймээс боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, барилга гээд бүхий л төрлийн салбарын мэдлэг, мэдээлэлтэй байж өөрсдийгөө хөгжүүлээрэй. Шинэ техник технологи, инновац нэвтрүүлэгчид бай. Тухайлбал яамнаас дрон хүргэлтийн үйлчилгээг улс орон даяар салбар бүрээр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цаашид хиймэл оюун ухаан, блокчейн, сансар судлал гээд өндөр технологийг нэвтрүүлэх ажлууд хийгдэнэ гэлээ.  

Хархорум хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр дата төв байгуулах асуудлаар хамтарсан уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар дата төв байгуулах асуудлаар 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтад ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү,  Хархорум хотын Захирагч Л.Халтар, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл, Эрчим хүчний яамны төлөөлөл, Эдийн засаг, хөгжлийн яамнаас холбогдох албаны хүмүүс оролцов. Энэхүү уулзалтаар  Хархорум хотод дата төв байгуулах боломж, техникийн шийдэл, эрх зүйн зохицуулалт, эрчим хүчний найдвартай хангамж, хөрөнгө оруулалтын бүтэц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хэрэгжилтийн дараагийн үе шатны чиглэлийг тодорхойллоо. Эрчим хүчний яамны зүгээс дата төвийн төслийн эрчим хүчний хангамжийг бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хархорум хоттой холбоотой 2026 онд хэрэгжүүлэх дөрвөн төслийн бүрэн санхүүжилтийг улсын төсөвт тусгасныг онцлон тэмдэглэлээ. ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү цаашид холбогдох байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, шаардлагатай шийдвэр, эрх зүйн баримт бичгийг боловсруулан, төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэйг онцоллоо.