Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах журмуудыг баталлаа

2022.05.19

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа. “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм. Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай юм. Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Бусад мэдээ

БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуульд 2024 оноос элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгохтэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн Олон Улсын Коллеж нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.   Суралцах чиглэл: School Major Program   School of Aeronautics Flight Vehicle Design       APSCO-NPU-Master Program-2024 APSCO-NPU-PhD Program-2024   Aircraft Structures and Airworthiness Technology Fluid Mechanics     School of Astronautics Aeronautical and Astronautical Science and Technology Control Science and Engineering   School of Power and Energy Power Engineering and Engineering Thermophysics     APSCO-NPU-Master Program-2023 APSCO-NPU-PhD Program-2023   Aeronautical and Astronautical Science and Technology   School of electronics and information Electronic Science and Technology Information and Communication Engineer Хугацаа:   Магистрын хөтөлбөр 3 жил, Докторын хөтөлбөр 4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ЦХХХЯам зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоот Холбоо барих хаяг: Утас: 51-265104 Цахим шуудан: fr@mddc.gov.mn, zayabayar@mddc.gov.mn ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдлээ

2019 онд өнөөдрийн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллах байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгөөр Эстони улсад айлчилж Эстонийн И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг батлан гаргаж Хур болон Дан системийн шинэчлэл хийгдэж И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтад орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэгдэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5 Ш ажиллагааны “Шил” ажиллагааны үр дүнд “Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хууль”-нд заасан 68 төрлийн мэдээллээс 750.000 гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn -д нээлттэй болж шилэн төрийг бий болгох ажил эрчимтэй өрнөж байна. Эстонийн Таллин хотод зохион байгуулагдаж буй “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний 8-р уулзалтаас “Нээлттэй засгийн түншлэл” OGP Монгол улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлыг үнэлэн өнөөдөр дээд хэмжээний уулзалтын үеэр ЦХХХЯ, И-Монгол академид “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээлээ. Нээлттэй засгийн үнэлгээнд өндөр оноо авч олон улсад үнэлэгдсэн нь манай орны бизнесийн орчинд гадаад хөрөнгө оруулагч нарын итгэх итгэлийг сэргээсэн үйл явдал болоод зогсохгүй авлигагүй, ил тод байдалд өгсөн тус үнэлгээ нь авлигын индексийг бууруулахад ч том түлхэц болох юм. Дашрамд дуулгахад “Нээлттэй Засгийн Түншлэл” (OGP) байгууллага нь хоёр тэрбум гаруй хүн амыг төлөөлдөг 75 улс, 104 орон нутгийн засаг захиргаа, олон мянган иргэний нийгмийн байгууллагуудыг хамардаг. 2011 онд засгийн газрын тэргүүнүүд болон иргэний нийгмийн төлөөллүүд ил тод, оролцоотой, хүртээмжтэй, хариуцлагатай засаглалыг дэмжихийн тулд энэхүү өвөрмөц түншлэлийг бий болгосон юм.

Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллалаа

Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын (ахлах) байцаагчдыг цахим хөгжил, харилцаа холбооны салбарын бодлого, чиглэл, хууль эрх зүй, мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах зорилгоор нэгдсэн арга хэмжээг  2023 оны 03 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмжээг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Энэхүү арга  хэмжээг мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчдын төрийн албан хаагчийн шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор зохион байгуулж байна. Хяналт шалгалтын арга хэлбэрийг илүү боловсронгуй болгох, хяналт шалгалтаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учруулж буй бэрхшээл, хүндрэлийг хөнгөвчлөх, шалгаж торгохоос илүү зөвлөн тусалж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн талархлыг хүлээсэн шинэчлэлт, өөрчлөлтийг хийж ажиллахыг улсын байцаагчдад чиглэл болгож, амжилт хүслээ. Уг арга хэмжээний хүрээнд “Сэтгэлгээний шинэлэг арга хэрэгслүүдийг төрийн бодлогод ашиглах нь”, “Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын болон хяналт, шалгалтын бодлого, чиглэл” гэсэн 2 үндсэн бүлэг сэдвээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж, энэ хүрээнд оролцогч байгууллагууд болох Монгол Улсын Их Сургууль, Нийслэлийн прокурорын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, төслийн зөвлөхүүд илтгэл танилцуулга хийж, мэдээлэл солилцон, салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар  хэлэлцүүлэг өрнүүллээ.