Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна

2022.03.11

Манай улс “Цахим Үндэстэн” болох зорилтынхоо хүрээнд эхний ээлжид төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” – д 60 байгууллагын 639 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд энэ 2022 онд 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Ингэхдээ авлигад хамгийн их өртдөг үйлчилгээг нэн тэргүүнд цахимжуулах юм. Тус асуудлаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Азийн сангаас сүүлийн 10 жилд хийсэн авилгын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, нээлттэй өгөгдлийг сайжруулах талаар санал солилцохын зэрэгцээ бүх нийтийн цахим боловсролыг сайжруулахад шаардлагатай  судалгаа хийх, зорилтот бүлэгт тохирсон агуулга боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Азийн сан нь Ази тивийн хөгжиж буй улс орны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага. Тус байгууллага нь сайн засаглал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон бүс нутаг, олон улсын харилцаа чиглэлд үйл ажиллагаа явуулдаг юм.

Бусад мэдээ

Япон улсын Токио, Осакa хотуудад оршин сууж буй Монгол иргэд төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээс авах боломж бүрдлээ

Япон улсад Монгол улсаас 17 мянга орчим иргэд оршин сууж байна. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, төрийн үйлчилгээг авахтай холбоотой аливаа саад бэрхшээлийг арилгах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Токио хотод байрлах элчин сайдын яаманд, Осака хот дахь ерөнхий консулын байранд тус тус “Хурдан”төрийн үйлчилгээний цэгийг нээлээ. Ингэснээр Хилийн чанадад 5 улсад 9 цэгт, Улаанбаатар хотод 43 цэгт, Орон нутагт 55 цэгт төрийн үйлчилгээг операторын горимоор хүргэх “Хурдан” цэгүүд байгуулагдаад байна. Иргэн та Монгол улсад болон хилийн чанадад өөрт ойр байрлах “Хурдан” цэгээс төрийн 94 төрлийн лaвлагаа тодорхойлолт, 55 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 291 төрлийн олон шатлалт үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй авах боломжтой юм.

1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зорилтот бүлгийн, тэр дундаа ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч, “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Ахмад настай игэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх Үндэсний цахим элч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Үүний хүрээнд 137 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэсэн ба эдгээр сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь 2024 оны 10 сарын 10-наас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө орон нутгийн нийт 1277 ахмадад яг өдөр тутамд нь хэрэгцээтэй цахим ур чадваруудыг заалаа. Нэг талдаа цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ч нөгөө талдаа нийгмийн томоохон хөндөгддөггүй асуудал болох залуу болон ахмад үе хоорондын харилцаа, ойлголцлыг сайжруулах ач холбогдолтой юм. Энэ нь сургалтын үеийн ахмадуудын олон олон эерэг сэтгэгдэл, талархлаас харагдаж байна. Түүнчлэн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөх баг анх 100 сайн дурын сургагч багш бэлтгэх, 1000 ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоо амжилттайгаар давуулан биелүүлж, Улаанбаатар хотын 9 дүүргээс гадна 13 аймгийн 188 ахмад настнууд, нийт 1277 ахмадыг сургалт хамруулж ажилласан байна. Дээрх ахмадууд яг ямар ур чадварт суралцсан бэ гэвэл зөвлөх багийн боловсруулсандараах 6 бүлэг агуулга сэдвийн хүрээнд суурь болон ахисан түвшний цахим мэдлэг, ур чадвартай болсон байна.Үүнд: Цахим иргэн гэж хэн бэ, цахим орчины талаарх зөв ойлголт  Мөн дээрх агуулгын хүрээнд 160 гаруй хуудас бүхий “Ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх гарын авлага” ном боловсруулан хэвлүүлж сургалтад хамрагдсан ахмадуудад хүргэсэн нь ахмадуудын сэтгэлд  ихээхэн хүрсэн хэрэгцээт ширээний ном болж чадлаа. Үндэсний цахим элч хөтөлбөрийг дэмжиж, үе хоорондын цахим ур чадварын ялгааг бууруулахад Боловсролын Ерөнхий Газар, Насан туршийн боловсролын төв,  Монголын Ахмадын Холбоо, Юнител групп,  Төрийн банк, Монгол Эм Импэкс Концерн ХХК, Скайтел Групп, Скай Хайпермаркет ХХК, “И-Монгол академи” УТҮГ, Илтгэх Индрийн Ирээдүй ТББ, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК, Гэр өргөө олон нийтийн төв, CU сүлжээ дэлгүүр зэрэг байгууллагууд бидэнтэй нэгдэн хамтран ажиллалаа. Хамтран ажилласан, туслаж дэмжсэн бүхий л байгууллага хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна.

“Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, харилцаа холооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын алба хамтран “Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагаандаа идэвхтэй ашиглаж байгаа 20 орчим байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс оролцож, тус байгууллагаас гаргасан “Хиймэл оюун ухаан ба ёс зүй” зөвлөмжийг комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан танилцуулав. Оролцогчид Монгол Улсад одоо хөгжүүлэгдэж байгаа хиймэл оюун ухааны технологийн шийдлүүд, цахим шилжилт тэр дундаа төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж нөхцөл, үндэсний хэмжээнд өгөгдөл, мэдээллийг ил тод, нээлттэй, ялангуяа машинд уншигдах хэлбэрээр нээлттэй болгох, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах талаар нээлттэй санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөлийг тус яамны дэргэд байгуулж, цуврал уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэв.