Дэвшилтэд технологийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь судалгааны тайлан
Дэвшилтэд технологийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь судалгааны тайлан танилцах
ҮЙЛ ЯВДАЛ
2022.02.12
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингхтай уулзлаа. Уулзалтаар мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв байгуулах ажлын явц болон Энэтхэг улсад Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх талаарх санал солилцлоо. Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв нь 864 м2 талбай бүхий 10 давхар байгууламж байх бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологи, аутсорсингийн чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр улсын хамтарсан хөгжлийн түншлэлийн төсөл юм. Тус төв нь энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хамгийн том зорилтын нэг нь “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд монгол залуучуудын өрсөлдөх чадвар болох мэдээллийн технологийн хүний нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Уг сургалтын төв баригдсанаар жилд 5000 мэргэжилтэн 16 төрлийн чиглэлээр төгсөх боломжтой.

Үүний зэрэгцээ, хоёр тал Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх чиглэлд сургах, мэргэшүүлэх тал дээр санал солилцож, цаашид хоёр улсын эдийн засгийн стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төслүүдийн явцыг урагшуулахад анхаарч ажиллахаар тохиролцов.
Дэвшилтэд технологийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь судалгааны тайлан танилцах
“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг таксины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны прототипийг АНУ-ын “Joby Aviation” старт ап компани бүтээсэн бөгөөд “Тоёота” гол хөрөнгө оруулагч юм. Нисдэг таксийг нэвтрүүлснээр хот суурин газрын тээврийн системийг шинэчлэхэд чухал үүрэгтэй. Ямар чимээгүй ажиллах зориулалттай eVTOL онгоц нь цагт 320 км-ийн дээд хурдтай. Өнгөрөгч аравдугаар сард Шизүока мужийн Сусоно дахь Тоёотагийн R&D байгууламжид амжилттай туршсан. АНУ-д амжилттай туршсан уг нисдэг такси нь нисдэг тэрэгтэй харьцуулахад илүү чимээгүй ажиллагаатай. Энэ нь хотын хөл хөдөлгөөн ихтэй газарт нисэх үйлчилгээг санал болгож байна. “Тоёота”-гийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода “Энэхүү технологи нь амьдралын хэв маягийг өөрчлөх боломжийг олгоно. Токиод машинаар явахад 4-5 цаг зарцуулах газарт нисэхэд ердөө 25 минут л болно. Ингэснээр хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх болно” хэмээн онцлов. Ийнхүү “Тоёота” агаарын хөдөлгөөнт орон зайд туршилтаа амжилттай хийж, тус салбарт орж ирж байгаагаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр тус компанийн уламжлалт тээврийн хэрэгслээс илүү технологийн дэвшилтэт хувилбаруудыг нэвтрүүлж байна. eVTOL нь хотын түргэн шуурхай, хотын дамжин өнгөрөхөд гол үүрэг гүйцэтгэдэг ирээдүйг бий болгоно. Эх сурвалж: Никкей Асиа

“Цахим Баянхонгор-2023” Нээлттэй ирээдүй арга хэмжээ өнөөдөр (2023.09.13) Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээг иргэддээ сурталчлан таниулах, цахим шилжилтийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулах, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор төрийн бүх шатны байгууллагуудаа хамруулан зохион байгуулж байна. Арга хэмжээнд харилцаа холбоо, мэдээлэл технологи, боловсрол, банк санхүү, зам тээвэр ложистик, виртуал технологи, пос төхөөрөмж, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон гарааны 20 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012