Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов

2022.01.07

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол өнөөдөр (2022.01.07) Төрийн ордонд болов. Маркийн эх зургийн хөшгийг нээж, шинэ маркийг толилуулах ёслолыг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг давхар гүйцэтгэгч Л.Энх-Амгалан нар гүйцэтгэв. Тэд мөн Монгол маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурж, тамгалснаар “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” 1096 дахь сэдвийн шуудангийн марк үнэт цаас болж буйг зарлалаа.

Тус марканд Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг болсон ардчилсан шинэ Үндсэн хуулийн анхны хэвлэмэл эхийг залжээ. Харин чимэглэл хэсэгт мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон төрийн далбааны өнгөн дээр “гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, засаг мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя” гэсэн гүн утгатай алтан соёмбо тэмдэг түүний дор “Монгол Улсын Үндсэн хууль” хэмээсэн үгийг эвхмэл бичгээр бичсэн байна.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд дөрвөн удаа Үндсэн хууль батлан мөрдсөн юм. 1992 онд баталсан дөрөв дэх Үндсэн хууль нь Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг байгуулахаа тунхаглаж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, Монгол Улс өнө мөнх оршихуйн улс төр, эдийн засаг, нийгэм, оюуны үндсийг бэхжүүлснээрээ онцлог юм.

Монгол марканд анх БНМАУ-ыг тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны ойд зориулж, 1926 онд Монгол төрийн эрдэнийн алтан соёмбо тэмдэг бүхий шуудангийн марк гаргаснаас хойш 20 гаруй удаа төрийн соёмбо, сүлд, далбаагаар мөн 1964 онд Монгол Улсын Ардын зураач Д.Амгалангийн “Капитализмыг алгасагч” бүтээлээр “Үндсэн хуулийн 40 жил” сэдэвт марк гаргасан байдаг.

Бусад мэдээ

“Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага сургуулилт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гамшгаас хамгаалах албанаас гамшгаас хамгаалах мэргэжлийн бүлгийн гишүүдэд “Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага, сургуулилтыг өнөөдөр /2023.05.09/ Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа. Сургалтаар газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө хамгаалах, анхны тусламж яаж үзүүлэх, бусадтай хэрхэн хамтран ажиллах, гал түймрээс хэрхэн хамгаалах, хорт утаатай нөхцөлд ямар арга хэмжээ авах зэрэг сэдвийн хүрээнд зориулалтын танхим, тусгай төхөөрөмж дээр бодит дадлага, сургуулилт хийж суралцав.

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана 2022.09.08 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллаж, бодлого үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг үүргийн зөвлөмж өгч ажиллалаа. ЦХХХ-ны сайд Г.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, нийтэд ил тод болгох шаардлагатай 67 мэдээллийг шуурхай ил тод болгох, цаашид салбарын хуулиудыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллахыг чиглэл болгосон юм. Мөн түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороог 5G технологи нэвтэрч байгаатай холбоотой радио давтамжийн зурвасыг үр ашигтай хуваарилах, дахин төлөвлөлт хийх, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжин ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай болон Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажиллах, харилцаа холбооны сүлжээний дахин төлөвлөлт хийх, сүлжээний давхардлыг арилгах, тоон бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэйг дурдлаа. Харилцаа холбооны зохицуулах хороо салбарын зохицуулалтыг хийж байгаа гол байгууллага тул бие даасан хараат бус ажиллахад, Засгийн газрын гишүүн, сайдын хувьд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан тэргүүтэй харилцаа холбооны салбарын ҮЭ-ийн хорооны дарга нарыг өнөөдөр /2023.04.10/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2023-2025 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийг байгуулах Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолын дагуу сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилтны төлөөллийг оруулах Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороог байгуулах Салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой бусад асуудлын талаар хэлэлцлээ.