Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар

2021.11.11

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв шууданд байрлах “e-Mongolia” төвд иргэд маш ихээр хандаж, эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа хэрхэн авах заавар, зөвлөгөөг авч байна. Иймээс эмнэлгийн магадалгааг цахимаар хэрхэн авах зааврыг хүргэж байна. Хэрвээ та эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа авах бол: Та “e-Mongolia” гар утасны апп руугаа пин код ашиглан нэвтэрнэ. Хэрвээ та e-Mongolia-д бүртгэлгүй бол эхний ээлжид системд бүртгүүлэн, нэг удаагийн код эсвэл интернет банкны эрхээр нэвтэрч, пин кодоо үүсгэнэ. Ингэснээр та цаашид “e-Mongolia” руу хялбар нэвтрэх боломжтой. “e-Mongolia” апп руу нэвтрэн орсны дараагаар та ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгоно. ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгосны дараа АНГИЛАЛ гэсэн дэд цэс рүү орж, ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэсийг сонгоно. ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэс дээр дармагц ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА гэсэн үйлчилгээг сонгоно. Анхааруулахад, 16 нас хүрээгүй хүүхдүүд “e-Mongolia” системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадлагаа, вакцины гэрчилгээгээ авна

Харин суурин компьютероос эмнэлгийн магадалгааг авах бол:

  1. e-mongolia.mn сайт руу нэвтрэн орох
  2. Үйлчилгээ гэсэн цэсийг сонгоно
  3. Эрүүл мэндийн гэсэн дэд цэсийг сонгож, Эмнэлгийн магадалгаагаа цахимаар авах боломжтой.

Бусад мэдээ

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар хаягжилтийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Өнөөдөр /2023.08.08/-ны өдөр хаягийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын явцыг танилцуулах хурал боллоо. Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, болон НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн засаг дарга нар, НЗДТГ, УБЕГ, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хаягжилтын асуудлыг шийдэх нь үндэсний хэмжээнд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох төдийгүй, шуудан, хүргэлтийн үйлчилгээ, онцгой байдал, аврах ажиллагааны чанар сайжрах, иргэдийн цаг зав, төвлөрөл, эрсдэл буурах давуу талтайг тодотгов. Мөн тэрээр “What3words” компанийн 3 үгт хаягжилтын системтэй “E-Mongolia” академи гэрээ байгуулж эхний ээлжинд онцгой байдал, эрэн хайх, аврах ажиллагаа, шуудан, хүргэлтийн үйчилгээнд ашиглах тал дээр хамтран ажиллаж байгааг дуулгасан бөгөөд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнаран хамтын ажиллагаа, хүрэх үр дүнгийн тухай танилцуулга хийлээ. “What3words” компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн газрын гадаргууд 3х3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр илэрхийлж Google газрын зураг дээр байршлыг заадаг горимтой. Хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна хаяг байршлыг ертөнцийн зүг чигээр заадаг эмх цэгцгүй байдал засарч, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэнэ гэлээ.

ЦАХИМ ФОРУМ (DIGITAL FOSS) ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХИЛ ДАМНАСАН МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын “Infocomm Media Development Authority” (IMDA)-аас зохион байгуулж буй цахим форум (Digital FOSS) хөтөлбөрийн хүрээн дэх “Хил дамнасан мэдээллийн урсгал” сэдэвт дээд хэжээний уулзалтад оролцлоо. Уулзалтаар цахим эдийн засгийн үндэс суурь болох өгөгдлийн олон улс дамнасан урсгалыг идэвхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, засаглалын стандартыг бий болгоход үүсэх бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар оролцогчид мэдээлэл, туршлага солилцлоо. Улс орнуудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим ирээдүйг бүтээхэд хамтран ажиллах зорилго бүхий цахим форум (Digital FOSS) уулзалтад Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк зэрэг цахим форумын гишүүн 10 гаруй орны нийт 30 орчим төлөөлөгчид оролцов.

“Ухаалаг Засаг II” төслийн хүрээнд тендер шалгаруулалтыг зарлаж байна

Дэлхийн Банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг II” төслийн хүрээнд “Засгийн газрын цахим болон танхимын хуралдааны үйл ажиллагаанд дижитал шилжилт хийхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” тендер шалгаруулалтыг зарлаж байна.⏰Хугацаа: 2026 оны 05-р сарын 11-ний өдөр, 15:00 цаг 00 минут👇Дэлгэрэнгүй: https://user.tender.gov.mn/…/invit…/detail/1773636862283