Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо

2021.06.23

Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ. Тэрбээр “Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ” гэжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

Бусад мэдээ

Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд DIMON хэмээх хиймэл оюуны загвар бүтээжээ

Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд математикийн нарийн төвөгтэй асуудлыг уламжлалт аргуудаас хэдэн мянга дахин хурдан шийддэг DIMON хэмээх хиймэл оюуны загварыг бүтээжээ. Хэсэгчилсэн дифференциал тэгшитгэл гэж нэрлэгддэг эдгээр асуудлууд нь инженерчлэл, шинжлэх ухаан, анагаах ухаанд чухал ач холбогдолтой боловч шийдвэрлэхэд олон хоног шаардагддаг байна. DIMON стандарт компьютер дээр үүнийг ердөө 30 секундэд шийдвэрлэх боломжтой. 1000 гаруй дижитал зүрхний загвар дээр туршсан DIMON нь хүний зүрхний цохилтыг нарийн тооцоолж, зүрхний хэм алдах эрсдэлийг үнэлж, эмчилгээ санал болгоход эмч нарт туслах юм. Анагаах ухаанаас гадна DIMON нь сансар огторгуй, автомашин, иргэний инженерчлэл зэрэг салбарт хэрэглэгдэхүүнтэй. Дулаан, стресс, хөдөлгөөн зэрэг физик системийг хуртай дуурайж инженерүүдэд илүү аюулгүй, илүү үр ашигтай бүтээгдэхүүн зохион бүтээхэд туслах юм.

Цахим шилжилтийн өнөөгийн байдлыг үнэлэх судалгаа хийнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.11.28/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХХХЯ өнгөрсөн хугацаанд Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаа, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах чиглэлээр НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран ажилласан. Н.Учрал сайд өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажилласанд хат. Димовскад талархал илэрхийллээ. Цаашид энэ ажлуудаа үргэлжлүүлж, кибер аюулгүй байдал, цахим шилжилтийн өнөөгийн байдал, иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа хийх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска мөн адил өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласнаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн юм.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж Увс аймгийн төрийн албан хаагчдад хүрлээ

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт судалгаа, үнэлгээ арга хэмжээг Увс аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим хөгжлийн багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус аймаг “Дижитал аймаг-Увс” төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд “Дижитал Увс” аппликейшн хөгжүүлэн, Үндэсний дата төвийн серверт холбон ажиллаж байна. Увс аймаг 84 мянга орчим хүн амтай. Нийт 19 сумтай. Бүх сумд үүрэн холбооны 4G сүлжээнд холбогдсон. Дөрвөд, Баяд, Халх, Хотон ястан амьдардаг. Увс аймгийн тэргүүлэх чиглэл хүний хөгжил, боловсрол, хөдөө аж, ахуй боловсруулах жижиг дунд, хөнгөн үйлдвэрлэл, Увс, Хяргас нуурын түшиц бүхий аялал жуулчлалын бүс нутаг юм. Өнөөдрийн “Цахим аймаг” бодлогын зөвлөмж танилцуулах сургалт, арга хэмжээнд Увс аймгийн төрийн 50 гаруй байгууллагын 90 орчим албан хаагч хамрагдаж мэдээлэл солилцлоо.