Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Код бичих охидын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2021.05.01

Аж үйлдвэрийн IV хувьсгал, Дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендерийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна. Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж, технологи дахь эмэгтэйчүүдийн нөлөө хүчтэй болж буй энэ үед салбарын жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд жил бүр код бичих сургалтад 30 охидыг хамруулах хөтөлбөр зарлагдаж байна. Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 01-нд эхэлж байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдаж буй. Үүнд: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч байх Алслагдсан дүүрэг, хороо, аймаг, сумдад амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй Зуны амралтынхаа хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах хүсэлтэй байх. Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/1pPra104vkRkcJgnNgh5X6OrKYopZUJjDe0MGtnm0Eds/edit?usp=sharing Бүртгэлийн хугацаа. 2021.05.01-2021.05.14 Холбоо барих утас: 94999598 – Э.Уранцэцэг Сургалт 6 дугаар сарын 14-с эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанитай уулзлаа

Энэ хүрээнд IT-ийн хүний нөөцийг чадавхжуулах, програм хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтрах талаар ярилцаж, санал солилцлоо. Канад улс нь 2023 оны Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)-ээр дэлхийн 193 орноос 32 дугаар байр, Дижитал өрсөлдөх чадварын индекс (WDC)-ээр 64 орноос 11 дүгээр байр, цахим хөгжлийн индексээр 18 дугаар байрт бичигддэг. МХХТ-ийн салбарт нь 43200 гаруй компанитай юм.

Дорноговь аймагт төрийн үйлчилгээний “ХурДан” цэг байгуулагдлаа

Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойр” танд хүргэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэг орон нутаг дахь анхны салбараа нээлээ. Нээлтэд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Дорноговь аймгийн Сайншанд хотод төрийн үйлчилгээний “Хурдан” цэг 3 байршилд байгуулагдаж байгаа бөгөөд тус хотын 25.000 гаруй иргэд болон аймгийн иргэд, дамжин өнгөрч буй иргэд үйлчлүүлэх боломжтой болж байна. Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой. Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18, хилийн чанадад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд анхны цэгээ байгуулав. Бусад аймгийн төв, хотуудад 5 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Өвөрхангай аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь долоо хоног тутамд 600-1700 орчим иргэнд үйлчилж байна

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь 4 дэх жилдээ 19 төрийн байгууллагын 23 төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Энэхүү төвийн үйл ажиллагаатай 9 дүгээр сарын 13-ны өдөр “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг танилцлаа. Тус төв нь төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй нэг цэгээс хүргэх, зөвлөгөө мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж, долоо хоног тутамд 600-1700 орчим хүн, хуулийн этгээд, иргэнд үйлчилж байна. Түүнчлэн Цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр хуулийн хүрээнд 158 камерыг аймгийн төвд байршуулж, нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хянан ажиллаж байна. Энэ нь хотын соёлыг төлөвшүүлэх гол чиг үүрэгтэйгээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох хүрээнд Цагдаагийн байгууллагатай нягт холбоотойгоор ажилладаг талаар дээрх байгууллагын дарга Б.Анхтуяа хэлж байна. Мөн тус байгууллагын байранд Өвөрхангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс энэ оны 5 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 35 байгууллагын 440 орчим үйлчилгээг иргэдэд хүргэж байна.