Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

2021.04.21

Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Тун удахгүй Амазон хэмээх дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ Монголоос албан ёсоор, худалдаалах боломжтой болох гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох юм.

Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

Бусад мэдээ

Цаасгүй төр болоход зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна

Монгол Улсын Засгийн газар иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх үүднээс 2020 онд “E-Mongolia” системийг нэвтрүүлсэн. Өдгөө тус системд төрийн 86 байгууллагын 1255 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Төрийн үйлчилгээг иргэд цахимаар авахдаа 85 хувь нь гар утаснаас, 13 хувь нь суурин компьютероос, 2 хувь нь киоск машинаас авдаг. Гэсэн хэдий ч “e-mongolia” системээс иргэд төрийн үйлчилгээг цахимаар авахад тулгамдсан асуудал олон байна. Тухайлбал, Энэхүү асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү И-Монгол академийн захирал Б.Мягмарнаран, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга У.Болдхүү тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй уулзаж, асуудлыг хэлэлцлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс төрд байгаа иргэний цахимжсан мэдээллийг хувийн хэвшил, банкуудаар хүлээн зөвшөөрүүлэх асуудал дээр хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч тодорхой хэмжээнд үр дүнд хүрэхгүй байгааг дурдав. Тодруулбал, арилжааны банкууд ХУР системээс иргэний мэдээллийг татаж байгаа хэрэглээ маш өндөр байгаа ч “e-mongolia”-ийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн шүүх, прокурор, цагдаагийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээг цахимжуулахад хүндрэлтэй байгааг онцоллоо. Харин гадаад буй иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхийн тулд Дипломат төлөөлөгчдийн газруудад мэргэшсэн бүртгэлийн ажилтнуудыг ажиллуулах саналаа Гадаад харилцааны яаманд өгсөн гэдгийг УБЕГ-аас тодотгов. Үүний зэрэгцээ, киоск машиныг БНСУ-ын Сөүл болон Бусан хотод ажиллуулж байна. УБЕГ-ыг дарга У.Болдхүү “Төрийн цахим үйлчилгээг авах дэд бүтэц нь бүрдсэн хэдий ч хэрэглээ хангалтгүй байна. Үүний зэрэгцээ, цаасан архивын асуудал маш их хэмжээний орон зай, төсвийн зардлыг эзлэн байсаар байгаа нь түүний эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа гэдгийг онцлоод цахим шилжилтийг уриа лоозон биш бодит ажил хэрэг болгоход суурь болон процессийн хууль, дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, иргэдийн мэдлэг, ойлголт, цахим ур чадварыг сайжруулах, Засгийн газрын түвшиндөө ойлголтоо нэгтгэх шаардлагатай байгааг дурдав. Үүний зэрэгцээ, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүхий л мэдээллийг агуулж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын сервер кибер аюулгүй байдлын хувьд хамгийн өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд энэ чиглэлд  2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч хасагдсан гэдгийг хэлэв. Ц.Баатархүү сайдын хувьд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг Оксфордын их сургуулийн эрдэмтдээр хийлгэж байгаа, үр дүн нь 12-р сарын сүүлд танилцуулагдана. Энэхүү судалгаанд суурилж, цаашдын авах арга хэмжээг тодорхойлно. Засгийн газар улсын төсөвт кибер аюулгүй байдлын тусгайлсан төсвийн ангилалыг бий болгох шийдвэр гаргасан. Түүнчлэн төрд байгаа өгөгдлийг эргэлтэд оруулж, хиймэл оюуныг шийдвэр гаргалтад ашиглах судалгааг хийлгэж буйг дурдав. Тэрбээр талуудын байр суурийг сонсож, “И-Монгол академи” болон “Үндэсний дата төв”-ийг асуудлыг судалж, ирэх 7 хоногийн сайдын шуурхай хурал дээр танилцуулах үүрэг өгөв. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран суурь болон процессийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрд байгаа иргэний мэдээллийг нэхэхгүй байх, цаасан суурийг халах ажлыг эрчимжүүлэхээр тогтов.

ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын инженер, техникийн ажилтан болон программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлох зорилготой БНСУ-ын мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институтийн “ТОП СИТ” шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний парк албан ёсны эрхтэйгээр 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгалт нь дэлхийн 12 улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд шалгуулагч нь өөрийн мэргэжлийн ур чадварыг дэлхийн чансаатай харьцуулан үнэлэх, байгууллага нь мэдээллийн технологийн мэргэжилтнийхээ ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар төсөөлөлтэй болох боломжтой юм. Шалгалтын бүртгэл: 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Topcit Mongolia page хаягаас авах буюу 99539790 утсаар холбогдох боломжтой.