Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

2021.01.27

Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймгийн төвд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс/БНСЧУ/-ын буцалтгүй тусламжаар БНМАУ-БНСЧУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу радио станцын барилга байгууламж, цахилгаан станц, урт долгионы 350 метр өндөртэй антен цамхаг, богино долгионы цамхаг нэвтрүүлэх болон хүлээн авах төв бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулахаар тусгагдсан байна. Тус радио өргөн нэвтрүүлгийн барилга байгууламжууд 1963-1965 онд баригдаж дууссан бөгөөд ашиглалтанд оруулах тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 219/242 тоот тогтоол 1965 оны 6 дугаар сарын 30-нд гарч, баруун аймгуудын радио өргөн нэвтрүүлгийн сонсголын чанарыг сайжруулах зорилгоор төвийн 1-р программыг Өлгийн станц хүлээн авч дахин дамжуулах, өдөр бүр хагас цагийн нэвтрүүлгийг казак хэл дээр явуулж байхаар тогтоож, 1965 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулжээ. Энэхүү радио нэвтрүүлэх станц нь 60кВт-ын ДРВ 30х2 нэвтрүүлэгчээр 1435 метрийн долгионоор баруун хязгаарт үндэсний радио нэвтрүүлгийг дахин дамжуулж эхэлсэн түүхтэй бөгөөд анхны даргаар Д.Гарам-Очир дараа нь М.Меден, инженерээр Ж.Баавай, Ш.Хөхөө техникчээр С.Исхан, Х.Белеке, Р.Амантай нар анхдагчууд байжээ.

350 м өндөр урт долгионы, 12 метр богино долгионы “Зенит” антенууд. Баян-Өлгий. 1965 он

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

Дархан-Уул аймагт “Монгол Шуудан” ХК-ний шуудан болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдлээ

ҮЙЛ ЯВДАЛ Дархан-Уул аймагт “Монгол Шуудан” ХК-ний шуудан болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдлээ 2022.10.08 ”e-mongolia” системийн үйлчилгээний нэр төрөл, цар хүрээ нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч Монгол шуудан ХК найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болж байна. “Монгол шуудан” ХК нь 2015 оны УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу нээлттэй хувьцаат компани болсноороо бусад төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй, ил тод, үр ашигтай болгоход манлайлал үзүүлж байгаа компани юм. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил, түүний дотор АРД санхүүгийн нэгдлийн оролцоо, дэмжлэг, хөрөнгө оруулалтын үр дүнд Монгол шуудан ХК-ийн өнгө төрх шинэчлэгдэж, үйлчилгээ сайжран, борлуулалт, ашигт ажиллагаа нь 2 дахин нэмэгдэж, хувьцаа эзэмшигчдэдээ 5 жил дараалан ноогдол ашиг тарааж ирсэн нь сайн жишиг болж байна. Өнөөдөр Монгол Шуудан ХК болон АРД санхүүгийн нэгдлийн хамтын хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт шуудангийн болон санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдэж, орон нутгийн иргэдэд үйлчилж эхэллээ.     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Шаардлага, стандартын төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газраас төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй тодорхой үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг хуульд заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх ба уг хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байх” зохицуулалтын нэмж, мөн хуульд хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавихаар хуульчилсан.  Уг зохицуулалтын дагуу аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлох, түүнд хяналт тавихад баримтлах шаардлага, стандартын төсөлд олон нийтийн саналыг авч байна.  Та бүхэн саналаа solongo@mddic.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлж, хамтран ажиллана уу. Шаардлага, стандартын төсөлтэй танилцах бол ЭНД дарна уу. 

Үндэсний цахим шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлангийн уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын КТ корпорацийн зөвлөх багийн төлөөллийг өнөөдөр (2023.07.07) хүлээн авч уулзлаа. Тус зөвлөх баг нь Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээллийн технологийн бодлого боловсруулах бүтцийн талаар судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээ ЦХХХЯ-ны хамт олонд танилцууллаа. Судалгааны хүрээнд цахим шилжилтийн ирээдүйн зураглал, үндэсний цахим шилжилтийн тэргүүлэх чиглэл, эко системийн хөгжлийн талаар танилцуулж, талууд мэдээллийн технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох боломжтой бөгөөд бусад уламжлалт салбаруудын ирээдүйн гол хөдөлгөгч хүч болохыг онцлов. Энэхүү судалгаа нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа юм.