Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

2022.09.15

Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа.

Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо.

Бусад мэдээ

Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг цахим хэлбэрээр батлууллаа

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр улсын хэмжээнд төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар хасах зохицуулалт хэрэгжиж буй. Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 14.2.12 дахь заалтын хүрээнд байгууллагууд чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг оновчтой болгох, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн тогтоолоо. Энэ хүрээнд Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” 7 дугаар тогтоолоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны бүтцийг 8 газар, 9 хэлтэстэй байснаас 5 газар, 5 хэлтэстэй болгож, орон тооны дээд хязгаарыг 98-аас 89 болгож бууруулсан. Дээрх Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тус яамны зохион байгуулалтын нэгж, орон тооны хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан ажлын байрны шинжилгээ хийн, яамны зохион байгуулалтын нэгж дэх албан тушаал, ажлын байрыг тодорхойлж, албан тушаалын тодорхойлолтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт батлагдлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын цахим систем”-д  албан тушаалын тодорхойлолтыг цахимаар үүсгэн, Төрийн албаны зөвлөлийн хяналтын шатанд шилжүүлэн, баталгаажуулсан нь анхны цахим хэлбэрээр батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт” болсон онцлогтой ажил боллоо.

Дэлхийн сансрын 7 хоног | Ирээдүйд эх орондоо үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломж хүүхэд залууст нээгдэж байна

Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ өнөөдөр /2024.10.04/ нээлтээ хийлээ. 7 хоногийн туршид үргэлжлэх тус арга хэмжээ нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ач холбогдлыг сурталчлах зорилготой юм. Тус арга хэмжээг Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой тохиож байгаа энэ үед Үндэсний хиймэл дагуул төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дуулгаж,  сансар, огторгуйг сонирхон судалснаар хүүхэд багачууд та бүхэн ирээдүйд эх орондоо, үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломжтой болох үүд хаалга хүүхдүүд та бүхний өмнө нээгдэнэ гэдгийг онцоллоо.   Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 10 хүртэл UG ARENA-д зохион байгуулагдана.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар  аймаг нийслэлийн засаг дарга нартай “Цахимаар нэн тэргүүнд” гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт /2025.01.15/-нд Төрийн ордонд боллоо. Уулзалтын дараа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар  аймаг нийслэлийн засаг дарга нартай  “Цахимаар нэн тэргүүнд”  гэрээг зурлаа. Тэрээр: 2026 онд бид нэлээн амбицтай зорилгыг тавьж байна. Иймээс аймаг нийслэлийн   засаг дарга нартай хийх гэрээгээ Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хувьд 2026 Монгол Улсын  Засгийн газрын  “Шинэ итгэл-Эрс шинэтгэл 2026-2030”  буюу  Монгол Улсыг  хөгжүүлэх таван жилийн  хөгжлийн хөтөлбөрийн  чиглэл болоод  Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө түүнчлэн  “Цахимаар нэн тэргүүнд” буюу “Digital first”  бодлогын зөвлөмжийн хүрээнд ажлаа зангидан хийхээр төлөвлөж байгаагаас гадна   гэрээндээ олон улсын  цахим хөгжлийн индексийн  үндсэн шалгууруудыг тусган ажиллаж байгаагаараа онцлог байна гэлээ. “Цахимаар нэн тэргүүнд”  гэрээнд нийслэл болоод 21 аймгийн  онцлогт тааруулсан бодит ажлуудыг тусгагдаад байна. Дээрх гэрээ нь үнсдэн долоон бүлэгт хуваагдаж байна. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны  яам болон аймаг, нийслэлийн засаг дарга нартай  хамтран ажиллах “Цахимаар нэн тэргүүнд” гэрээ нь  тухайн аймгийн онцлогт тохирсон бодит ажлуудтай   үр дүнтэй гэрээ болно гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар  онцоллоо.