Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо

2022.01.13

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь иргэдэд даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 лавлах утсаар өгч байна. Мөн 20 гаруй ЭМД-ын төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагч-иргэдийн хамгийн их авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас харах боломжтой болсон. Үүний үр дүнд 2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450 мянган даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна. Мөн ЭМД-ын шимтгэлээ и.баримт аппликэйшнээр дамжуулан төлдөг болсон.
Ингэснээр 2022 онд и-баримтаар 237 мянга гаруй иргэн ЭМД-ын шимтгэлээ төлж, Эрүүл мэндийн даатгалын санд 11.1 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүллээ. Он гарсаар 13 хоногт 19 мянган иргэн цахимаар ЭМД-ын шимтгэлээ төлж, 1 тэрбум гаруй төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүллээ.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Хүн бүр байгаль, эх дэлхийгээ хайрлах, нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон нэгдэж, Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт орших Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” төслийн байршилд 1000 хайлаас, хүрэн монос, шар хайлаас, бургас, гацуур модны үрсэлгээ, тарьц суулгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

Гарааны бизнес эрхлэгчид нарны зайн скутер бүтээжээ

Сан Францискогийн “Otherlab” стартап компанийн мэргэжилтнүүд “Lightfoot” хэмээх нарны зайн скутер бүтээжээ. Энэ нь 750 ваттын хоёр зангилаа мотор, 48В лити-ион батерейгаар тэжээгдэх юм. Улмаар 120 ваттын нарны зайг бүрэн цэнэглэснээр 37 миль буюу 60 км замыг туулна. Мөн нарны гэрлийн нөлөөллөөс хамааран өдөрт 29-32 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Нарны зайн хавтан нь скутер унаж буй хүний хөлөнд халах мэдрэмж төрүүлэхгүй. 2.8 инчийн LCD мэдрэгчтэй дэлгэц нь зай болон хурдны мэдээллийг харуулах юмэ 4995 долларын үнэтэй “Lightfoot”-ыг унахад зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд зам, дугуйн замаар явах боломжтой. Эх сурвалж: Technology innovation

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКСТАН УЛСТАЙ ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРНҮҮЛНЭ

“ICT Expo 2023”-ын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Тажикистаны Аж үйлдвэр, шинэ технологийн Тэргүүн дэд сайд Исожон Курбонзодатай өнөөдөр /2023.06.10/ уулзлаа. Уулзалтаар Мэдээллийн технологи, инновацын судалгаа, шинжилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, судалгааны ажлын үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар туршлага солилцох талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон стартап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгчид хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Цахим Засаглалын сайн туршлагыг харилцан солилцохоор тохиролцлоо.