Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар

2021.11.11

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв шууданд байрлах “e-Mongolia” төвд иргэд маш ихээр хандаж, эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа хэрхэн авах заавар, зөвлөгөөг авч байна. Иймээс эмнэлгийн магадалгааг цахимаар хэрхэн авах зааврыг хүргэж байна. Хэрвээ та эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа авах бол: Та “e-Mongolia” гар утасны апп руугаа пин код ашиглан нэвтэрнэ. Хэрвээ та e-Mongolia-д бүртгэлгүй бол эхний ээлжид системд бүртгүүлэн, нэг удаагийн код эсвэл интернет банкны эрхээр нэвтэрч, пин кодоо үүсгэнэ. Ингэснээр та цаашид “e-Mongolia” руу хялбар нэвтрэх боломжтой. “e-Mongolia” апп руу нэвтрэн орсны дараагаар та ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгоно. ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгосны дараа АНГИЛАЛ гэсэн дэд цэс рүү орж, ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэсийг сонгоно. ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэс дээр дармагц ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА гэсэн үйлчилгээг сонгоно. Анхааруулахад, 16 нас хүрээгүй хүүхдүүд “e-Mongolia” системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадлагаа, вакцины гэрчилгээгээ авна

Харин суурин компьютероос эмнэлгийн магадалгааг авах бол:

  1. e-mongolia.mn сайт руу нэвтрэн орох
  2. Үйлчилгээ гэсэн цэсийг сонгоно
  3. Эрүүл мэндийн гэсэн дэд цэсийг сонгож, Эмнэлгийн магадалгаагаа цахимаар авах боломжтой.

Бусад мэдээ

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Төрийн жинхэнэ албан хаагчдын 2026 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин үнэлсэн үнэлгээ https://mddic.gov.mn/wp-content/uploads/Албан-хаагчдын-үнэлгээ-2026-02.pdf Төрийн жинхэнэ албан хаагчдын 2025 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин үнэлсэн үнэлгээ Үзэх Төрийн жинхэнэ албан хаагчдын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан Үзэх Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан Үзэх Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 211 тоот. Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах шинжээч Д.Мөнхсарнай. Цахим шуудан: munkhsarnai@mddic.gov.mn. Утас: 51-266212

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ КОМПАНИУДЫГ ДЭМЖИХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал оролцсон. Сайд энэ үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, агаар-сансрын үйлдвэрлэлийн сайд Багдат Мусин, технологийн салбарын хөрөнгө оруулагч, Freedom Finance компанийн захирал Тимур Турлов нартай уулзаж Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах боломж, бололцооны талаар ярилцсан. Энэ хүрээнд өчигдөр “ICT Expo 2023” -оор Astana HUB болон Монголын мэдээлэл технологийн үндэсний парк хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Мөн өнөөдрийн уулзалтын хүрээнд мэдээллийн технологийн гарааны компаниудыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Дэлхийн Шуудан Холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум зохион байгуулагдаж байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо 2025 онд болох Дэлхийн Шуудангийн Холбооны дээд хэмжээний конгресыг угтан, дэлхийн улс орнууд, бүс нутгуудын хэрэгцээ шаардлага, санал, хүсэлтийг Дэлхийн шуудан холбооны 2026-2029 оны стратеги, бодлого төлөвлөгөөнд тусгуулахаар бүс нутгийн форумыг дэлхий даяар 6 бүсэд зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн Ази, Номхон далайн бүсийн стратегийн форумыг Монгол Улсад анх удаа өнөөдөр (2024.09.25) зохион байгуулж байна.. Форумд Дэлхийн Шуудан Холбооны Ерөнхий захирал ноён Масахико Метоки, Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Винаяа Пракаш Синхн тэргүүтэй Ази, Номхон далайн бүс нутгийн 32 орны 100 орчим төлөөлөгч, улс орнуудын үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид оролцож байна. Дэлхийн шуудан холбооны гишүүнээр Монгол Улс 1963 онд элссэн бөгөөд шуудангийн хөгжлийн индексээр манай улс 46.7 оноогоор хөгжлийн 6-р түвшинд эрэмбэлэгдэж байна. Энэхүү форумаар Дэлхийн Шуудангийн Холбооны гишүүн орнууд, түүний томилогдсон операторууд дараагийн 4 жилд баримтлах стратеги, дүрэм, журам, бодлогыг урьдчилан хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган, нэгтгэж конгресст хүргэх зорилготой юм.