Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2022.10.13

Дэлхийн ихэнх улс оронд өргөн ашигладаг шуудангийн нэгдсэн код нь (postal code)-9 барилга байгууламжид оноогддог бөгөөд бүсчлэлийн (zip code)-5 оронтой тоон дээр 4 оронтой тоог залгуулан оноодог, үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо, үсгийн хосолсон илэрхийлэл юм.

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрууд хамтран шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл хүргэх зорилго бүхий сургалт, хэлэлцүүлгийг (өнөөдөр 10 сарын 13)-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт шуудангийн үйлчилгээ эрхлэгч 60 орчим аж ахуй нэгж, байгууллага, Монголын банкны холбоо, Цахим худалдааны байгууллагын төлөөллүүд оролцон:

1. Шуудангийн нэгдсэн код оноох ажлыг өргөжүүлэх. (УБ хотын барилга байгууламжид оноож байгаа, цаашид орон нутагт оноох)
2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагууд шуудангийн нэгдсэн кодыг хэрэглээнд нэвтрүүлэн, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллах.
3. Шуудангийн нэгдсэн кодыг цахим худалдаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд ямар ажлууд хийх, олон нийтэд сурталчлан таниулах, хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо.
 
 
МУ-ын хэмжээнд 2484 бүсчлэлийн код байгаагаас 21 аймагт 1957, нийслэлийн 9 дүүрэгт 527 код оноогоод байгаа бол, улсын хэмжээнд 17 мянга гаруй обьектод шуудангийн нэгдсэн кодыг оноогоод байна.
 

Бусад мэдээ

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгаагаа танилцуулна

Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа 2-р сарын 19-ний өдөр олон нийтэд танилцуулах гэж байна.   Энэхүү судалгаа нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн чадавхыг а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги, б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм, в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, г) хууль эрх зүйн орчин, д) стандарт ба технологи гэсэн таван хэмжигдэхүүнээр үнэлж, харгалзах түвшнийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж өгдгөөрөө онцлог аж. Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг дэлхий даяар хийж байгаа бөгөөд Монгол Улс 95 дахь улс нь болж байна. Энэхүү судалгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд хийлгэсэн билээ. Тус судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулжээ.   Хөтөлбөртэй танилцах бол ЭНД дарна уу.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Баян-өлгий аймагт хэрэгжиж байна

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.02) Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият, орлогч дарга Х.Арман, аймгийн Тамгын газрын дарга Б.Мухамед, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан нартай уулзаж, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академийн хамтарсан баг Баян-Өлгий аймагт дараах ажлуудыг хэрэгжүүлж 2 өдөр ажиллана. “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл хүргэх Аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хийх Аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн apгa хэмжээтэй танилцах, хэрэгжилтийн судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх apгa хэмжээний талаарх зөвлөмжийг аймгийн ЗДТГ-т хүргүүлэх “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, apгa зүй”-н талаар сургалт зохион байгуулах Бүx нийтийн цахим yp чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах Аймгийн ЗДТГ-т цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгааг хийх Орон нутгийн иргэдээс цахим шилжилттэй холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авах Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулах apгa хэмжээнд шаардагдах төсвийн тооцооллыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх

Ирээдүйд роботууд хүний стрессийн түвшинд тулгуурлан хариу үйлдэл хийнэ

Роботууд удахгүй хүний ​​сэтгэл хөдлөлийг биед нь хүрэх замаар мэдэрдэг болох тухай эрдэмтэд онцолж байна. Тэдний судалгаагаар энэ нь сэтгэл хөдлөлийг хэмжих ирээдүйтэй арга гэдгийг тэмдэглэлээ. Хөлс, мэдрэлийн үйл ажиллагаанаас хамаардаг арьсны дамжуулалт нь арьс цахилгааныг хэрхэн дамжуулж байгааг илэрхийлдэг. Энэ нь нүүр царай таних, дуу хоолойны шинж чанараас ялгаатай нь ямар ч нөхцөлд найдвартай ажилладаг аж. Тиймээс ирээдүйд роботууд хүний ​​стрессийн түвшинд тулгуурлан өнгө аяс, үйлдлээ тохируулж чаддаг болно. Судлаачид тус аргыг сайжруулж, илүү нарийвчлалтай болгохын тулд бусад физиологийн дохиотой хослуулахыг зорьж байна. Эх сурвалж: Technology innovation