Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ, Олон Улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана

2022.11.25

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Олон улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын менежер Люсиа Чиримело, “Нээлттэй Өмчлөл” байгууллагын менежер Эмили Мануэл нарыг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн 60 гаруй улсад хэрэгжиж буй ОСИТБС нь уул уурхай, газрын тосны салбарт ил тод байдлыг нэмэгдүүлж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс 2006 онд анх нэгдэн орсон.

Уг санаачилгаас Нээлттэй Өмчлөл байгууллагатай хамтран Монгол зэрэг 11 улсад хэрэгжүүлж буй “Олборлох салбарыг нээх нь” хөтөлбөрийн хүрээнд олборлох компаниудын эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил тод байлгах замаар авлигын эрсдэлийг бууруулахыг зорьж байна.

Уулзалтын үеэр талууд олборлох салбарын ил тод байдлыг нэмэгдүүлж тус салбарын мэдээллүүдийг төрийн нээлттэй өгөгдлийн системд байршуулж, цаашид систем хоорондын уялдааг хэрхэн хангах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Бусад мэдээ

Япон мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын сургалт удирдлаа

“Кибер аюулгүй байдлын мэргэжилтнийг дадлагажуулах” сургалт болж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, GMO интернэт групп хамтран энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм. Япон улсын Элчин сайдын яамны дэд дарга Кикүма, “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака, GMO cyber security IRERAE -ийн захирал Оокоши нар сургалтын нээлтэд оролцож үг хэллээ. ​Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Монголын цахилгаан холбоо, И Монгол академи, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи зэрэг байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан инженер, мэргэжилтэн, багш ажилтнуудаас бүрдсэн 50 гаруй хүн сургалтанд хамрагдлаа. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаярын мэдээлснээр, Монголд 7 хоногт дунджаар 767008652 IP хаягт зөрчил илэрч бүртгэгдэг байна. Үүний 71% нь хортой код, 20% нь системд хайлт хийх, 4,4% нь эмзэг байдлын цоорхой ашиглах, 2,1%-ийг нууц үг тайлах төрлийн зөрчил эзэлж байгаа ажээ. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил харилцаа холбооны яам 2023 онд Япон улсын JICA байгууллагатай хамтран 6 удаагийн сургалт явуулж, 300-аад албан хаагч хамрагдсан байна. Жайка байгууллагатай хамтарсан цуврал сургалт нь ЦХХХЯ, КАБЗ-ийн Ажлын алба хамтран кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ур чадварыг өсгөх олон чиглэлийн ажлын нэг хэсэг юм.

БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.12.30 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуульд 2023 оноос элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн Олон Улсын Коллеж нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Суралцах чиглэл: School Major Program School of Aeronautics Flight Vehicle Design APSCO-NPU-Master Program-2023 APSCO-NPU-PhD Program-2023 Aircraft Structures and Airworthiness Technology Fluid Mechanics School of Astronautics Aeronautical and Astronautical Science and Technology Control Science and Engineering School of Power and Energy Power Engineering and Engineering Thermophysics APSCO-NPU-Master Program-2023 APSCO-NPU-PhD Program-2023 Aeronautical and Astronautical Science and Technology School of electronics and information Electronic Science and Technology Information and Communication Engineer Хугацаа:   Магистрын хөтөлбөр 3 жил, Докторын хөтөлбөр 4 жил Тэтгэлэгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу магистрын хөтөлбөр 3000 юань/сар, докторын хөтөлбөр 3500 юань/сар); Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил  Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх; Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр баклавр, магистрын зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Судалгааны ажлын туршлагатай байх Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн /БХПИС/ цахим хаягаар бүртгүүлж өргөдөл бөглөх http://admission.nwpu.edu.cn/en/student/register БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж БХПИС-ийн хаягт давхар оруулж болно Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/ Бакалавр эсвэл Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 800-аас дээш үгтэй зохиомж); Гадаад хэлний түвшнийг тодорхойлох гэрчилгээ (HSK 5 болон түүнээс дээш эсвэл IELTS 6 болон түүнээс дээш) Цагдаагийн газрын тодорхойлолт /сүүлийн 6 сарын хугацааны/ Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар БХПИС-ийн удирдагч багшаас тодорхойлсон захидал авах; Магистрын удирдагч багш нар, Докторын удирдагч багш нар дэлгэрэнгүйг дараах холбоосоос үзнэ үү. /татах-1, татах-2, татах-3, татах-4, татах-5, татах-6, татах-7, татах-8/ Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.  Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ЦХХХЯам зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс Холбоо барих хаяг: Утас: 51 265104, 51 260636 Цахим шуудан: fr@mddc.gov.mn ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ Share on facebook Share on twitter Бусад мэдээ