Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022.04.08

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Бүгд найрамдах Эстони улсын Цахим Засаглалын академи хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Эстони улсын талаас Цахим Засаглалын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нар гарын үсэг зурж, баталгаажуулав.

Санамж бичиг байгуулснаар дараах чиглэлд талууд хамтран ажиллана: Үүнд

  • Цахим Засаглалын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, түүний дотор төрийн алба хаагчдын цахим ур чадварыг сайжруулах
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах
  • Шинэ, шинэлэг, дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд туршлага солилцох,
  • Дижитал шилжилтийн стратеги болон цахим засаглалын зохицуулалтын загвар зэргийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Кибер аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг чадавхыг сайжруулах
  • Мэдээллийн технологи, программ хангэамжийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудыг аутсорсинг хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд тус, тус хамтран ажиллахаар тохиролцов.Эстонийн Цахим Засаглалын академи нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 130 гаруй улсын 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Тус байгууллага нь цахим засаглал, цахим ардчилал, кибер аюулгүй байдал болон нээлттэй нийгмийн төлөө мэдлэг, чадвар, шилдэг туршлага бий болгох, түгээн дэлгэрүүлэх зориулго бүхий сургалт, судалгааны байгуулага юм.

Бусад мэдээ

“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллалаа

Иргэд, олон нийттэй харилцах “11-11″ төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр /2023.04.10/ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, асуултад хариуллаа. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар уулзалтын үеэр яамны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, хүсэлтүүдийг хүлээн авлаа. Уулзалтад нийслэлийн болон есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлага, албан хаагчид оролцлоо.

Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

Монгол Улс эрүүл мэндийн салбарт дижитал шилжилтийг хийгээд 10 жил болсон ч эмнэлэг бүр бие даасан тусдаа систем хөгжүүлж, мэдээллээ өөр хоорондоо солилцдоггүйгээс бол иргэд нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт шилжихдээ давтан шинжилгээ өгөх, эмчилгээ тасалдах зэргээс шалтгаалан иргэд цаг хугацаа, санхүүгийн дарамтад ордог.  Иймд эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ хөгжүүлэх, эмнэлгүүд мэдээллээ нэг стандартын дагуу саадгүй солилцох, өгөгдлийн чанар мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарах шаардлагатай гэсэн зөвлөмжийг Монгол Улсын “Цахим эрүүл мэндийн нөхцөл байдлын үнэлгээ”-д тусгажээ.  Энэ дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар хамтран “Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)”-г баталлаа.  Энэхүү төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнээр: Мөн эрүүл мэндийн программ хангамжуудад олон улсын стандартыг нэвтрүүлж, эрүүл мэндийн тархмал ХУР дэд бүтцийг бий болгон, аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн чадавхыг сайжруулан, иргэдэд илүү найдвартай, шуурхай үйлчилгээг хүргэнэ.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Баян-өлгий аймагт хэрэгжиж байна

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.02) Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият, орлогч дарга Х.Арман, аймгийн Тамгын газрын дарга Б.Мухамед, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан нартай уулзаж, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академийн хамтарсан баг Баян-Өлгий аймагт дараах ажлуудыг хэрэгжүүлж 2 өдөр ажиллана. “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл хүргэх Аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хийх Аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн apгa хэмжээтэй танилцах, хэрэгжилтийн судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх apгa хэмжээний талаарх зөвлөмжийг аймгийн ЗДТГ-т хүргүүлэх “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, apгa зүй”-н талаар сургалт зохион байгуулах Бүx нийтийн цахим yp чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах Аймгийн ЗДТГ-т цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгааг хийх Орон нутгийн иргэдээс цахим шилжилттэй холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авах Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулах apгa хэмжээнд шаардагдах төсвийн тооцооллыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх