Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар үүрэгт ажилдаа орлоо

2023.01.06

Тэрээр 1984 онд Дорноговь аймагт төрсөн. 2000 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2016 онд Калифорний их сургууль, Беркли дэх хуулийн сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн магистр, хуульч мэргэжилтэй.

-2005-2006 онд “Сувд” хууль зүйн товчоонд туслах хуульч
-2006-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш
-2007-2008 онд “Говь” ХК-д хуульч
-2008-2009 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш
-2008-2010 онд “Легас партнерс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2010-2019 онд “Монросконсалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал
-2019 оноос “Эрхэм энд беркли” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2022 оноос Хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв.
МУ-ын засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ур чадвар, тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага мэдлэг, танхимын зарчмаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг нь үндэслэн түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар томилжээ.

Бусад мэдээ

ЕСИМ ЭЛХАН-КАЙЛАР: МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГО АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй өнөөдөр /2023.06.08/ уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Азийн Хөгжлийн банк нь Монголд олон салбарт цахим шилжилттэй холбоотой төсөл хэрэгжүүлж, тэр дундаа ЦХХХЯ-тай хамтран “Цахим шилжилт” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн “ICT forum Mindgolia” арга хэмжээг дэмжиж, олон улсын өндөр түвшний зочдыг урьж оролцуулж, зохион байгуулсанд дахин талархал илэрхийлсэн юм. ЦХХХЯ-наас “Mining to Mind” 10 жилийн хугацаатай мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх бодлогын судалгаа, баримт бичиг боловсруулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус бодлогын баримт бичгийг боловсруулахад АХБ-тай хамтарч ажиллах сонирхолтой байна гэсэн юм. Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн хамтын ажиллагаа, Эдийн засгийн судалгааны ажлын албаны захирал, ерөнхий эдийн засагч Есим Элхан-Кайлар хэлэхдээ Монгол улсын цахим шилжилтийн бодлого сүүлийн 5 жилд эрчимтэй хэрэгжиж, үсрэнгүй хөгжиж байна. Үүнд улс төрийн манлайлал чухал нөлөө үзүүлж байгааг онцоллоо. Азийн Хөгжлийн Банкны Дижитал хөгжлийн технологи, тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн захирал Ноён Томас Абел “ICT expo 2023”, “ICT forum Mindgolia” нь цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж байлаа.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай (анхдагч) хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.05.26) Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь хүүхдүүдийн санал бодлыг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлоход чиглэж байна. Мөн үдээс хойш тус хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуульд үргэлжилж, хүүхдүүдээс санал, судалгаа авсан юм. Хэлэлцүүлгийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ: “Хууль гэдэг хүний амьдралд хэм хэмжээ тогтоож өгдөг. Тиймээс цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэх, сөрөг мэдээлэл, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, дадалтай болгоход тэдний санал бодол чухал үнэ цэнтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа хааж хорих бус, харин аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнд эрсдэлд өртөхөөс хамгаалахыг чухалчилсан. Хэлэлцүүлгийг цаашид ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд үргэлжлүүлэн зохион байгуулна. Хүүхдүүд та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо хэлж, дуу хоолойгоо хүргээрэй. Хүүхэд бүрийн санал хуулийн төсөлд ач холбогдолтой” хэмээн онцлов. Хуулийн төсөлд тусгасан онцлох зохицуулалтууд Манай улсад нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдлыг холбогдох хууль тогтоомжоор тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн хэдий ч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалт болон насны хязгаарлалттай холбоотой заалт байдаггүй. Иймээс шинээр боловсруулж буй хуулийн төслийг 6 бүлэг, 22 зүйлтэйгээр боловсруулж, дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгажээ. Үүнд: Олон улсын чиг хандлага ба туршлага НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх 25 дугаар Нэмэлт тайлбар”-ын 23-т заахдаа, оролцогч улсууд цахим орчныг Хүүхдийн эрхийн тухай конвенцод нийцүүлэхийн тулд олон улсын стандартад тулгуурлан үндэсний хууль тогтоомжоо шинэчлэхийг зөвлөсөн байдаг. Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Сингапур, Казахстан, Малайз, Норвеги, Испани, Герман, Эстони зэрэг улсын туршлагыг судалжээ. Эдгээр орнууд нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч (платформ)-ийн үйл ажиллагааны хүрээ, үйлчилгээний төрөл, хүүхдэд учруулж болзошгүй эрсдэлийн түвшинд үндэслэн ялгамжтай зохицуулалт хийдэг байна. Тухайлбал: Иймд Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд олон улсын жишгээр үйлчилгээ үзүүлэгчийг эрсдэлийн түвшнээр нь ангилж, хүүхдийн эрхийг хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхойлон тусгаж өгсөн байна.

TECHWEEK 2025 & ICT Forum 2025

Технологийн салбарынхныг нэгтгэх үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “TECHWEEK 2025” Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээний гол зорилго нь салбарын шинэ мэдлэг, технологи, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэж, туршлага солилцон, бүх талын оролцоог хангах үндэсний платформыг бий болгох юм. Дэлхийн туршлага TECHWEEK 2025 арга хэмжээ нь дэлхийн олон хотуудад амжилттай хэрэгжиж, мянга мянган оролцогчийг нэгтгэж ирсэн уламжлалтай: Монгол Улс эдгээрийн жишгээр өөрийн TECHWEEK-ийг эхлүүлж байгаа нь бүх салбарын хөгжилд стратегийн ач холбогдолтой чухал алхам юм. TECHWEEK-ийн онцлог  Гол зорилтууд 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд ICT Forum 2025 – Digital First Эдгээр арга хэмжээнүүдийн хамгийн чухал хэсэг нь технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновац болон хамтын ажиллагааг төвд нь авч үзэх, хамгийн том цогц арга хэмжээ болох ICT Forum 2025 юм. ICT Forum 2025 нь “Digital First” уриан дор Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өргөн хүрээнд хэлэлцэж, нэгдсэн ойлголцол, хамтын зөвшилцөлд хүрэх зорилготой. Хугацаа, бүтэц Зорилтууд  Хүлээгдэж буй үр дүн TECHWEEK 2025 болон ICT Forum 2025 нь Монгол Улсын технологийн экосистемийг хөгжүүлэх, дижитал шилжилтийг хурдасгахын зэрэгцээ хөрөнгө оруулалт, инновац, хамтын ажиллагааг өргөжүүлэн, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэ үеийн эхлэлийг тавих болно. Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 303 тоот. Тус яамны болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, аудитор Б.Баясгалан, bayasgalan.b@mddic.gov.mn. Утас: 51-261304