Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр хамтарна

2022.04.18

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд ирэх 05 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд эдгээр хуулийг дагаж 30 гаруй эрх зүйн акт батлагдан гарна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу Мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах, хүний эмзэг мэдээллийг байнга боловсруулах үнэлгээ хийх аргачлал, журмыг болон Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам батлах юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо, Шуудан, өргөн нэвтрүүлгийн хэлтсийн дарга А.Золзаяа нар ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, гишүүн Д.Сүнжид нартай өнөөдөр уулзаж, уг хуулиудыг дагаж гарах эрх зүйн актын боловсруулалтын явц, бэлтгэл ажлын хэрэгжилтийн талаар тодрууллаа. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон асуудлууд сүүлийн үед хөндөгдөж буй учир хүний хувийн мэдээллийг хамгаалахад хоёр байгууллага нягт хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байгааг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан уулзалтын үеэр онцлов. Түүнчлэн шинэчлэн батлагдсан хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаар иргэдэд тэнцвэртэй, зөв мэдээлэл ойлголт өгөх, олон нийтэд таниулан сурталчлахад Комиссыг хамтран ажиллахыг тус яамнаас хүсэж, хоёр байгууллагын төлөөлөл дахин уулзаж, журмын төслийг эцэслэн боловсруулахаар тохиролцов.

Бусад мэдээ

“Цахим залилангаас сэргийлье” аяныг орон даяар зохион байгуулж эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг эхлүүллээ. Үндэсний хэмжээнд нэг сарын хугацаатай зохион байгуулах энэхүү аяны талаар өнөөдөр /2026.05.19/ хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгөв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс олон улсын байгууллага, түнш орнуудтай Кибер аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг илрэл нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах 2024-2026 хөтөлбөр” юм. Хөтөлбөрийн хүрээнд цахим орчны аюулгүй байдал, цахим хэрэглээний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттай авч хэрэгжүүлж байна. Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, иргэдийн цахим сүлжээний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт иргэдийн 83 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим сүлжээ ашигладаг гэсэн тоон судалгаа бий. Тиймээс бид олон нийтийн цахим ур чадварыг хөгжүүлэх, олон нийтийн сүлжээнд залилан мэхлэх гэмт хэрэг, хуурамч мэдээллээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж ажилладаг. Та бүхэн “Цахим залилангаас сэргийлье” үндэсний аяныг дэмжээрэй” хэмээн уриалав. Хэвлэлийн бага хуралд мөн Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтсийн дарга, хошууч Э.Батмөнх, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар,  Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернет сүлжээ үйлчилгээний газрын дарга Б.Дашбалбар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал Э.Амарсанаа нар оролцож, хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өглөө. Монгол Улсын хэмжээнд цахим орчинд залилах гэмт хэрэг 2024 онд 11,711 байсан бол 2025 онд 12,233 болж 522 нэгжээр буюу 4.5 хувиар өсчээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд 10 гаруй телевиз, мэдээллийн 5 сайт хүрэлцэн ирж нийгмийн хариуцлагын хүрээнд аяны мэдээллийг түгээлээ. “Цахим залилангаас сэргийлье” аяны хүрээнд: Ингэснээр:

ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил 2021.12.27 Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2021 онд хийж, хэрэгжүүлсэн 21 ажлаа олон нийтэд танилцуулж байна. 2021 оны хувьд тус газар “Цахим Үндэстэн” болох стратегийн зургаан зорилгыг баталж, цахим шилжилтийг эрчимтэй урагшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулж, төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүний зэрэгцээ, БНСУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар “Мэдээллийн технологийн төв” байгуулах санамж бичгийг БНСУ-ын талтай байгуулахын зэрэгцээ салбарын жендерийн тэгш бус байдлын бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэх зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр” -ийг анх удаа амжилттай зохион байгууллаа. “ЦАХИМ ҮНДЭСТЭН” БОЛОХ СТРАТЕГИЙН 6 ЗОРИЛГЫГ БАТЛАВ Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа – 2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инноваци үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том төлөвлөгөөг баталлаа. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдсэн юм. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд  дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгож өгсөн. Үүний зэрэгцээ мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Ингэснээр “e-Mongolia” -д нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулав. Ингэснээр Монгол Улс анх удаа кибер аюулгүй байдлын тухай хуультай болсон юм. Тус хууль 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болно. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ. 6. “E-MONGOLIA” ТӨРИЙН 59 БАЙГУУЛЛАГЫН 606 ҮЙЛЧИЛГЭЭ НЭГТГЭВ “E-Mongolia” системд төрийн 58 байгууллагын 606 үйлчилгээнээс гадна 8 аймгийн 498 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Мөн Монгол Улсын 1.9 сая иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авч, 64.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн бөгөөд төлбөртэй үйлчилгээнээс улсын төсөвт 4.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. “E-MONGOLIA” ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ “e-Mongolia” иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвөө Төв шуудангийн нэг давхрын танхимд 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээсэн. Энэ хугацаанд өдөрт 100 гаруй хүн тус төвөөр үйлчлүүлж, “e-Mongolia”-с хэрхэн төрийн үйлчилгээг цахимаар авах талаар заавар, зөвлөгөө авч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд  “e-Mongolia”-тай холбоотой дуудлагад хариулт өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, 1 гэсэн товчийг дарж, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм. 8. “E-MONGOLIA 2.0” ТАНИЛЦУУЛЛАА. “E-Mongolia”систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд 2021 оны 10 дугаар сарын 1-нд танилцууллаа. “e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжив. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй. Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Мөн шинэчлэгдэж буй “e-Mongolia” -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой. Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл “e-Mongolia” -ийн шинэчилсэн хувилбарт оржээ. Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм. “E-MONGOLIA” ТӨСЛИЙН БАГ УЛААНБААТАР ХОТЫН АЛСЛАГДСАН ХОРОО, ДҮҮРЭГ, ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ХҮРЧ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЦАХИМААР АВАХ ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ. “e-Mongolia” төслийн баг Улаанбаатар хотын алслагдсан нийт 6 дүүргийн 48 хороонд хоёр сарын хугацаанд ажиллаж, иргэд олон нийтэд тус системийг ашиглах заавар зөвлөгөө өгч ажиллаа. КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ХАВЬТЛЫГ МӨШГӨХ “COVID-19 ERSDEL” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ Дэлхийн нийтэд тархаад буй КОВИД-19  цар тахлын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс олон улс хавьтлыг мөшгөхөд технологийн шийдлүүдийг ашиглаж эхэлсэн. Тэрдундаа Apple болон Google системийн бүтээсэн exposure notification буюу covid-19 ersdel системийг 2021 оны 04 дүгээр сарын 19-нд УОК монголчуудын хэрэглээнд нэвтрүүлсэн. Covid-19 ersdel систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан  судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. Тус системийг өнөөдрийн байдлаар 700,000 орчим хүн ашиглаж байгаа бөгөөд халдвар авсан нь батлагдсан талаар нийт 1,5 сая гаруй хүнд мессеж очсон ба нэгдүгээр хавьтал болсон 200,000 орчим

Эрүүл мэндийн салбарт IT чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-тай уулзлаа

Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх хүсэлтийг сонсож, хүлээж авах, шийдлийн санал солилцох нээлттэй уулзалтыг ЦХИХХЯ-ны зүгээс зохион байгууллаа. Тус уулзалтад эрүүл мэндийн салбарт программ хангамж нийлүүлэгч 31 аж ахуйн нэгж, компаниуд бүртгүүлснээс 16 нь оролцлоо. Уулзалтаар Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 дахь хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална” гэж заасан бөгөөд тус хуулийн заалтын хэрэгжилт хангагдахгүй байгаа талаар дурдаж, дараах тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх  шаардлагатай талаараа санал хүсэлтээ илэрхийллээ. Үүнд: 1.           Төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг зарлаж байгаа боловч бодит нөхцөл байдал дээр эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системтэй шууд өрсөлдөөн үүсэж байна. 2.           Эрүүл мэндийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулахад төрийн 5-6 байгууллагатай шууд харилцаж, тэднээс өгч буй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байдаг. Иймд цаашид төрийн зүгээс эмх цэгцтэй бодлогоор хангах; 3.           Төрийн байгууллагаас батлагддаг тушаал, журам, шийдвэрүүд нь ойрхон солигддогоос үүдэлтэйгээр түүнийг дагаж хийх мэдээллийн системийн хөгжүүлэлт, туршилт хийх хугацаа олддоггүйн улмаас нэвтрүүлэлтийн алдаа, доголдол гарч байна. 4.           Статистикийн маягт эсвэл тодорхой тушаал, журамд нийцүүлэн программ хангамжийг хөгжүүлж байгаа нь өөрөө учир дутагдалтай бөгөөд олон стандарт аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ мэтчилэн бусад асуудлын хүрээнд санал, хүсэлтээ илэрхийлж, тус яамны зүгээс цаашид судлан, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.