Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хуулийн төслийг багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдээр хэлэлцүүллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) 250 гаруй багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн төлөөлөл оролцлоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Хүүхдүүдтэй өдөр тутам харилцаж, тэдний өмнө ямар асуудал тулгамдаж, юу хэрэгтэй байгааг нээлттэй ярилцан, сонсож байдаг та бүхний санал, санаачилга энэхүү хуулийн төсөлд чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.

Уг хуулиар цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, сөрөг агуулгатай контентоос ангид байлгах, цахим аюулгүй байдлын мэдлэг олгох зэрэг олон харилцааг зохицуулах юм. Хуулийн хэрэгжилтэд багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо хамгийн чухал тул боловсролын байгууллага, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн эрх үүрэг, тулгамдсан асуудлын гарц шийдлийг чөлөөтэй ярилцаж, хуулийн төсөлд тусгах нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилго байв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулсны дараах эхний хэлэлцүүлгүүдийг цахимаар болон сургуулиудад зохион байгуулж, 6000 гаруй хүүхдийг хамруулсан байна. Үүнээс 1700 гаруй хүүхэдтэй биечлэн хэлэлцүүлэг хийж, 606 хүүхдээс судалгаа авчээ.

Судалгааны үр дүнгээс онцолбол:

  • Судалгаанд оролцогчдын 81.4 хувь нь өдөрт 3-аас дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг.
  • Үүнээс 41.0 хувь нь 5-аас дээш цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байгаа нь анхаарал татах тоо баримт болж байна.

Хамгийн түгээмэл ашигладаг платформ нь:

-Instagram 84.7 хувь

-YouTube 58.6 хувь

-TikTok 53.1 хувь байна.

Түүнчлэн хүүхдүүд цахим орчинд олон төрлийн эрсдэлтэй тулгарч буйг судалгааны дүгнэлт харуулж байгаа юм. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн

 -37.3 хувь нь танихгүй хүнээс ирсэн чат, мессеж хүлээн авч байсан

-26.7 хувь нь хуурамч хаяг, залилан

-22.4 хувь нь бэлгийн агуулгатай контент

-18.3 хувь нь цахим дээрэлхэлт, доромжлол

-11.1 хувь нь амиа хорлох, өөрийгөө гэмтээхийг өдөөсөн контенттой тулгарч байсан гэж хариулжээ. Энэ бол ноцтой баримт.

Тиймээс ч хүүхдүүдийн 70 хувь нь цахим орчин дахь хамгаалалтын арга хэмжээ, зохицуулалтыг дэмжиж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр ч, судалгааны асуумжаар ч илэрхийлсэн. Мөн 88.1 хувь нь насанд тохироогүй контентыг хязгаарлах, 84.7 хувь нь ёс бус сэтгэгдлийг автоматаар устгах, 84.3 хувь нь байршлын мэдээллийг хамгаалах, 81.7 хувь нь хувийн хаягийг хаалттай болгох, 79.4 хувь нь танихгүй хүнээс чат бичихийг хязгаарлах шаардлагатай гэж үзсэн байна. Хэлэлцүүлэг цаашид үргэлжилж, бүх оролцогч талыг хамруулах юм.

Бусад мэдээ

E-Mongolia системийн цэцэрлэгийн бүртгэл

2023.08.07-ны өдрийн 13.30 цагийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан 64860 хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаад байна. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ