Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны 100 жил: Улс орныг телевизжүүлэх бодлого хэрэгжиж эхлэв

2022.07.19

“Зурагт радиогийн нэвтрүүлгийг цаашид сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 64-р тогтоол 1969 оны 3 дугаар сарын 6-нд гарч, “Улс орныг зурагт радиожуулах” асуудлыг дэвшүүлэн тавих үүргийг Холбооны яаманд даалгасан юм. Ийнхүү телевизийн нэвтрүүлгийг үзэх хүрээг нэмэгдүүлэх талаар тухайн үеийн Радио, телевизийн техникийн төв Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институт хамтран ажилласны үр дүнд анхны дахин дамжуулах станцыг Төв аймагт дараа нь Налайхад хэрэгжүүлснээр цаашид орон нутгийг телевизжүүлэх асуудал ээлж дараатайгаар хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Тухайлбал, Үндэсний телевизийн нэвтрүүлгийг маргааш нь зөөж үзүүлэх аргуудыг 1972 оноос Дарханд, 1973 оноос Дорнод, Эрдэнэтэд, 1975 оноос Дорноговь, Хөвсгөл аймгуудад ашиглаж, улмаар радио релений станцууд байгуулагдаж дуустал энэ аргаар аймгийн төвүүдийг телевизжүүлэх асуудлыг шийдвэрлэж байв. Үндэсний телевизийн нэвтрүүлгийн зэрэгцээ тухайн үеийн Зөвлөлтийн төв телевизийн нэвтрүүлгийг нийслэл, орон нутагт үзүүлэх боломж нь “Орбита” станц байгуулах явдал байсныг ЗХУ өөрийн хөрөнгөөр барьж байгуулж өгөх асуудал шийдвэрлэгдэж, 1969 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр суурийг нь тавиад 1970 оны 1 дүгээр сард ашиглалтад оруулжээ. Тус станцын нэвтрүүлгийг үндэсний телевизийн нэвтрүүлэг гардаггүй Лхагва гаригийн 17.00-22.30, Бямба гаригийн 13.00-17.00 цагуудад УКВ станцаар цагийн хязгаартайгаар дахин дамжуулж байсныг 1973 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод 100 Вт-ын чадалтай телевизийн дахин дамжуулах станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод хоёр сувгаар нэгэн зэрэг телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх техникийн боломж бүрджээ. Монгол Улсын цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ байгуулах, радио телевизийн дамжуулах сүлжээг өргөтгөх 1970-1990 онд хөгжүүлэх төлөвлөгөөг ЗХУ-ын Холбооны яамны эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд Монгол Улсын мэргэжилтнүүд оролцон боловсруулжээ. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх, БНМАУ байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан ЗХУ-аас 60 сая рублийн буцалтгүй тусламжийн хүрээнд 4000 км урт радио релений шугам байгуулж өгснөөр үндэсний телевизийн нэвтрүүлгийг тухайн цаг үед нь орон даяар дахин дамжуулах сүлжээний суурь тавигдсан юм. Тухайлбал, Радио релений шугам Улаанбаатар-Дашинчилэн-Булган-Эрдэнэтийн чиглэл 1980 оны 4 дүгээр сарын 22 өдөр, Дашинчилэн-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Өлгийн чиглэл 1981 оны 11 дүгээр сарын 28 өдөр, Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэл 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус, тус ашиглалтанд орсон бол 1985-1990 онуудад Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Улаанбаатар-Чойр-Бор-Өндөр-Сайншанд, Чойр-Мандалговь-Даланзадгадын чиглэлүүд ээлж дараатайгаар ашиглалтад орж, тус шугамын дагуу байрлах 100Вт-ын чадалтай “РЦТА” маркийн телевизийн дахин дамжуулах 86 ш станц ажиллаж, үндэсний телевизийн нэвтрүүлгийг Радио релений шугамын дагуух сум сууринд түгээн хүргэж байжээ.

1976  онд ЗХУ-д сансрын хиймэл дагуулын “Экран” систем ашиглалтад орж, жижиг суурин газруудыг телевизжүүлэхэд өргөн ашиглаж эхэлжээ. “Экран” систем нь 0,7 гГц–ын зурваст ажилладаг, хиймэл дагуул нь Дорнод уртрагийн 99 градуст байрлалтай үйлчлэх хүрээ нь 9 сая кв.м талбайг бүрэн хамарсан, түүний дотор манай орны нутаг дэвсгэр бүрэн хамрагдаж байсан нь тус системийг ашиглан Радио релений шугамаас бусад хот суурин газруудыг телевизжүүлэх боломж бүрдсэн байна. Ийнхүү анхны 20 ш  “Экран” системийн станцыг ЗХУ-ын буцалтгүй  тусламжийн хүрээнд шийдвэрлүүлж бүх аймгуудад 1980 оны босгон дээр ашиглалтад оруулсан бол 1981-1990 онуудад нийтдээ 400 гаруй сум сууринд суурилуулж, бүх сум сууринг телевизжүүлэх ажил 10 жилийн хугацаанд хийгдэж, телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх хоёр сувгийн сүлжээтэй, нийт хүн амын 60 гаруй хувь нь зөвлөлтийн телевизийн нэвтрүүлэг, 42 хувь нь үндэсний телевизийн нэвтрүүлгийг шууд хүлээн авч үзэх техник технологийн боломжтойгоор 1990 он буюу зах зээлийн эдийн засаг руу шилжжээ.

1980 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн СнЗ–ын “Холбооны буцалтгүй тусламжийн объектуудыг ашиглалтад хүлээн авах зарим арга хэмжээний тухай” 138-р тогтоолоор Холбооны Яамны “Радио телевизийн техникийн төв”-ийг өргөтгөн “Радио релей, радио телевизийн техник ашиглалтын газар”-ыг байгуулж, даргаар нь Ц.Мятав томилогдон, улс орны хэмжээнд байгуулагдсан радио релей, радио телевизийн дамжуулах сүлжээний техник ашиглалтыг хариуцан ажиллах болов.

Телевизийн өргөн нэвтрүүлэг хиймэл дагуулын системд шилжив

Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт байрласан бүх сум суурин газруудад үндэсний телевизийн сүлжээг зохион байгуулах ганц арга нь сансрын холбооны хиймэл дагуул ашиглах  нь  эдийн засгийн үр дүнтэй нь нотлогдсон энэ цаг үед буюу 1990- ээд  онд “Азиасат-1”  хиймэл дагуулыг ашиглаж,  Ардын хувьсгалын 70  жилийн ойн өмнө үндэсний телевизийн сувгаар улс орныг бүрэн телевизжүүлэхээр шийдвэрлэв.

БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 111 дүгээр тогтоолын дагуу тэр үеийн “Холбооны ерөнхий газар”  1991 онд Азийн хиймэл дагуулын байгууллагатай “Азиасат-1” системийн хиймэл дагуулаас “СИ” зурвасын сувгийг 7 хоногт 34 цагийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах зорилгоор түрээслэн авч ашиглах гэрээг  таван жилийн хугацаатай байгуулжээ.

Телевизийн үндэсний нэвтрүүлгийг сансрын хиймэл дагуул ашиглан орон нутагт дамжуулах тухай гэрээг ДБЯ–ны Холбооны Ерөнхий газар – Азиасат компанийн хооронд 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, 1991 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Азиасатын хиймэл дагуулд Монголын үндэсний нэвтрүүлгийг хүргэх газрын станцыг Монгол Улсын хөрөнгөөр байгуулж ашиглалтад оруулсан байна. Улмаар 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор бүх  аймаг, сум суурин газрууд Азиасат хиймэл дагуулаар дамжуулан үндэсний телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломж бүрдэв.

Тухайн үед Холбооны сайдаар ажиллаж байсан Б.Баатар дурсахдаа “…Орон нутгийг телевизжүүлэх тендерийг олон улсын хэмжээнд зарлан  Япон улсын “NEC” корпорац шалгаран  “Азиасат-1” хиймэл дагуулын нэвтрүүлэх ба хүлээн авах газрын станцыг барьж байгуулсан юм. Сумуудад тавих 306  хүлээн авах станцыг дагалдах төхөөрөмжийн хамтаар БНХАУ-д захиалан хийлгэсэн боловч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бэрхшээл тулгарсныг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахад БНСУ-ын “Дэвү” корпорацаас 1.2 сая  ам.долларын тусламж авч шийдвэрлэж, 1991 оны 7 дугаар сарын 4-ны өдөр мэргэжилтэн Арвинцогтын хамт ачааны хоёр онгоц хөлөглөн авчирч байсан билээ…”  гэжээ. Ийнхүү улс   хувьсгалын 70 жилийн ойн босгон дээр Радио релей, радио телевизийн техник ашиглалтын газрын /РРРТТАГ/ хамт олон богино хугацаанд бүх сум суурин газруудад суурилуулан хийж  гүйцэтгэн, Үндэсний их баяр наадмаар орон даяараа үндэсний телевизийн нэвтрүүлгийг сансраас хүлээн авч үздэг болжээ.

Ийнхүү анх удаа хиймэл дагуулын “Азиасат-1” /1991-1998он/ системийг ашиглан үндэсний телевизийн нэвтрүүлгийг орон нутагт хүргэх, түрээсийн төлбөрийг сарын 76,583.34 ам.доллар байхаар гэрээлж, 7 хоногийн 6 өдөр 18.00-23.00 цагт ажиллаж байхаар тусгажээ. “Азиасат-1” системийг 1991-1998 он хүртэл 7 жил ашигласны дараа өөр хиймэл дагуулын сувагт  шилжүүлж, дахин шинэ суваг түрээслэх талаар тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарч ажилласан байна. Хиймэл дагуулын суваг түрээслэх хамгийн оновчтой хувилбарыг сонгох ажлын хүрээнд Интерспутникийн “Экспресс-6” , “Азиасат-2”,  “Интелсат-66” системүүдийг судалж  үзэн, хоногийн 24 цагийн турш ашиглах, төлбөр нь хямд зэргийг үндэслэн хоёр дахь удаагаа хиймэл дагуул түрээслэхээр “Интелсат”–ыг/1998-2006 он/ сонгож, 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглахаар болсон бөгөөд “Хиймэл  дагуулын сувгийг шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 32  тоот тогтоол гарч хэрэгжүүлсэн байна.

Орон нутагт үндэсний телевизийн өргөн нэвтрүүлгийг олон сувгаар дахин дамжуулах Монгол Улсын Засгийн газрын 2006 онд гарсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд техник технологийг сонгох, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийг олох, зохих журмын дагуу тендер зарлаж хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ажлыг тухайн үед шинээр байгуулагдсан Засгийн газрын тохируулагч агентлаг -Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн газраас /дарга Ч.Сайханбилэг/, томилогдсон ажлын хэсэг /Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Мөнхбат, мэргэжилтэн Зоригтбаатар, Бодлогын хэлтсийн дарга Амгаланбат, зөвлөх Л.Банзрагч, РТСГ–ын дарга Т.Гантөмөр, МХС ТӨК-ний мэргэжилтэн З.Гантөмөр/ хариуцан гүйцэтгэсэн байна. Тус газраас зарласан  “Орон нутагт олон сувгийн телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч дахин дамжуулах техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх” тендерт “Сансар кабель”-ийн телевиз шалгарч хэрэгжүүлсэн  байна. Ийнхүү манай улс хиймэл дагуул түрээслэн ашиглах гэрээгээ 3 дахь удаагаа өөрчлөн 66  градуст байрлалтай хиймэл дагуулын “Интелсат-66” системээр/2006-2010 он/ 373  сум сууринг телевизжүүлэв.

1967 онд ашиглалтад орсон УКВ станцын “Якорь” станцыг 2 ба 4 дүгээр сувгийн АТРС маркийн ЗХУ-д үйлдвэрлэсэн 5 кВт хүчин чадалтай шинэ станцаар шинэчлэн ашиглалтад оруулж УБ хотын иргэд чанартай өнгөт нэвтрүүлэг хүлээн авч үзэх болжээ.

БНМАУ-ын ЗГ–ын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 325 дугаар тогтоолоор радио телевизийн нэвтрүүлэг дамжуулах чиг үүрэг бүхий их хүчний радио станцууд болон УКВ станцыг Холбооны Яамны РРРТТАГ-аас РТХЭГ–ын мэдэлд шилжүүлэв.

Үндэсний телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаар 24 цагийн турш дамжуулж байх гэрээг үндэслэн орон даяар “Азиасат”-аас “Интелсат” хиймэл дагуулын систем рүү шилжив.

2 ба 4 дүгээр сувгийн дамжуулах станц тархалтын хүрээний зураглал

1991 онд ашиглалтанд орсон телевизийн 2 ба 4 дүгээр сувгийн дамжуулах станц

 Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер  Т.Гантөмөр

Бусад мэдээ

Технологийн салбарын хөгжүүлэгчдийн “DevSummit 2026”-д оролцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, “Үндэсний дата төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дагвасүмбэрэл, “И Монгол академи” УТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Баттулга нар Монголын технологийн салбарын хөгжүүлэгчдийн хамгийн том цугларалт “DevSummit 2026” уулзалтын “Үндэсний хиймэл оюуны стратеги” хуралд панелистаар оролцлоо. Энэ үеэр Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны салбарын бодлогын гол чиглэлүүд, төлөвлөж буй ажлуудын талаар нээлттэй хэлэлцлээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт дараах тэргүүлэх үндсэн 5 чиглэлийг баримтлахаа танилцуулав. Үүнд, -Өгөгдөлд суурилсан цахим эдийн засгийг хөгжүүлнэ. -Хиймэл оюун суурьтай инновацыг дэмжинэ. -Цахим засаглалыг бэхжүүлж, иргэдийн хяналтыг нэмэгдүүлнэ. -Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулж, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хамгаална. -Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлнэ. ЦХИХХ-ны сайд Ч.Номин “Дэлхий дахинд хиймэл оюуны хөгжил, түүний хэрэглээ асар хурдацтай хөгжиж буй өнөө үед хиймэл оюуны тооцоолох чадамжтой дата төвүүдийг бий болгох зорилт, оролдлого, эрэлт нэмэгдэж буй. Гэсэн хэдий ч гол асуудал нь эрчим хүчний хангамж, газар зүйн тохиромжтой бүс, хууль, эрх зүйн таатай орчин болоод байна. Манай улсын хувьд газар зүй, байгаль, цаг уур нь дата төвийн үйл ажиллагаа явуулахад нэн таатай орчинд тооцогдож байгаа хэдий ч хууль, эрх зүйн хувьд бэлэн биш байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний найдвартай, хямд эх үүсвэр бүхий ногоон дата төвүүд байгуулахад гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татахдаа: -Эрчим хүчний бие даасан байдал – Power Sovereignty -Харилцаа холбооны сүлжээний бие даасан байдал – Network Sovereignty -Хууль эрх зүйн хараат бус байдал – Legal Sovereignty бүхий орчныг бүрдүүлэхийг санал болгож байна. Үүний тулд Монгол Улсын Засгийн газар хууль эрх зүй, дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж ажиллах болно” хэмээн онцоллоо.

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2024 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургууль нь 1940 онд байгуулагдсан сургууль юм. Суралцах чиглэл: Д/д Суралцах чиглэл Сонгон шалгаруулах оюутны тоо 1 Aircraft design     Магистр, Докторын хөтөлбөр     2 Aerodynamics and control 3 Spacecrafgt systemc and autonomous technologies 4 Aerospace propulsion technology 5 Aerospace manufacturing and automation 6 Space launch technology 7 Space Law Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бээжингийн технологийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоот Холбоо барих хаяг: Утас: 51-265104 Цахим шуудан: fr@mddc.gov.mn, zayabayar@mddc.gov.mn Цахим хөгжил, харилцаа холбооны яам

ХХМТГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа 2021.07.09 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Цахим хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонг энгэртээ гялалзууллаа. Тэрбээр хөдөлмөрийн гараагаа 1990 оноос Байгаль орчны яамны Мэдээлэл, тооцооллын төвд электроникийн инженерээр эхэлж, 1998-2001 онуудад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл, үйлчилгээний төвд дотоод сүлжээний менежер, 2001-2003 онуудад тус сургуулийн Программ хангамжийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчийн үүрэгт албыг хашиж байв. 2001 оноос 2004 он хүртэл Дэд бүтцийн яамны Мэдээлэл, холбооны технологийн бодлого, зохицуулалтын газарт мэдээллийн технологийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2004 – 2006 он хүртэл Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хариуцсан мэргэжилтнээр, 2006-2008 онуудад ахлах мэргэжилтнээр тус, тус ажиллаж ирсэн бөгөөд 2008 оны 2 дугаар сараас БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй “Олон улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөтөлбөр”-д хамрагдан, 2010 онд Мэдээллийн технологийн магистр, түүнчлэн 2010-2014 онуудад “Цахилгаан холбооны бүтээмж, үр ашгийн шинжилгээ, үр ашигт гаднын хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх нь” сэдвээр докторын ажлаа хамгаалжээ. Эрдэм шинжилгээний чиглэлээр 2005 онд “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” бүтээл, “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар” цагаан ном, 2012 онд Тайланд улсад зохион байгуулагдсан Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэг (ITS) – ийн эрдэм шинжилгээний 19 дүгээр хуралд “Монголын үүрэн холбооны салбарын бүтээмж, үр ашигийн өөрчлөлт” сэдвээр эрдэм шинжилгээний нийтлэл, IEEE South Africa Section-ээс 2013 онд зохион байгуулсан “Их сургуулийн сүлжээний орчин дахь бодит хугацааны хааяагүй видео урсгалын системийн архитектур, Сайн ирээдүйн төлөөх тогтвортой инженерчлэл” сэдэвт судалгааны нийтлэл, Мэдээлэл, харилцаа холбооны Азийн сэтгүүлд 2013 онд “Монголын үүрэн холбооны салбарын хөгжилд бодлогын шинэчлэлийн үзүүлсэн нөлөөг хэмжих нь” сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэлийг тус тус нийтлүүлсэн аж. 2014-2015 онуудад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, 2015-2016 онуудад тус газрын Мэдээллийн технологийн хэлтэст цахим засаг, мэдээллийн технологийн эрх зүй, хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2016 оны 9 дүгээр сараас өнөөг хүртэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Цахим хөгжлийн газрын Цахим засаглал хариуцсан Ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Б.Бадамсүрэнгийн хөдөлмөрийн амжилтыг байгууллага, төр засаг, олон нийтийн байгууллагаас үнэлж 2004 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2005 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын “Жуух бичиг”, 2006 онд Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойгоор “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдэг, мөн онд Их Монгол байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны “Хүндэт жуух бичиг”, 2017 онд “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус, тус шагнаж байв. Share on facebook Share on twitter Бусад мэдээ