Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй

2022.06.09

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана” хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү.

Бусад мэдээ

Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх судалгааг эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилготой аж.  Монгол Улсын хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний (AILA) арга зүйд суурилж, хийж байна. Дээрх үнэлгээг хийснээр хиймэл оюун ухааныг зөв зохицуулж, ёс зүйтэй хэрэглэж, инновацид нэвтрүүлэх, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, төрийн үйлчилгээг чанартай хүргэхэд чухал ач холбогдолтой. Хиймэл оюун ухаан нь ахиц дэвшил, хүртээмжтэй байдлыг хангах асар их нөөц бололцоотой боловч энэхүү боломжийг ашиглахын тулд нарийн төлөвлөлт, салбар хоорондын хамтын хүчин чармайлт их чухал.  Өнөөдрийн семинар нь дээрх асуудлыг шийдвэрлэх алхамын эхлэл бөгөөд үндсэн хоёр зорилго дэвшүүлжээ. Нэгдүгээрт, хиймэл оюун ухааны үнэлгээний арга зүй, түүний хиймэл оюун ухааны бодлогыг боловсруулахад гүйцэтгэх үүргийг танилцуулах. Хоёрдугаарт, Засгийн газрын холбогдох талуудаас чухал тоон мэдээллийг цуглуулж, энэ нь шийдвэр гаргалт, стратеги төлөвлөлтөд мэдээлэл өгөх үндэс суурь болох юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Засгийн газруудад төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зэрэг зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглахад дэмжлэг үзүүлсээр ирсэн. 2024 онд Колумб, Бутан, Шриланк зэрэг улсуудтай хамтран ажиллаж, эдгээр нь хиймэл оюун ухааны үндэсний стратегиа боловсруулан гаргажээ.  Монгол Улсын хувьд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Хиймэл оюун ухааны үндэсний стратеги”-ийг боловсруулж, батлуулах ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын хиймэл оюун, Ногоон дата төвийн бодлого, стратегийн чиглэлээр Blaize Holdings-тэй хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, АНУ-ын технологийн Blaize Holdings компанийн захирал Динакар Мунагала нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хиймэл оюун, Ногоон дата төвийн бодлого, стратегийг боловсронгуй болгох, олон улсын зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн туршлага, технологийн шийдлийг нэвтрүүлэх, хүний нөөц болон технологийн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн өгөгдөл, хиймэл оюуны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Blaize-ийн Graph Streaming Processor (GSP) технологи болон Blaize AI Studio платформыг Монгол Улсад ашиглах, турших боломжийг судална. Ингэснээр олон улсын туршлага, дэвшилтэт технологид тулгуурлан Монгол Улсын хиймэл оюуны бодлого, стратеги, хүний нөөц, технологийн экосистемийг хөгжүүлэх хамтын ажиллагааны суурь бүрдэж байна.

“Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Төрийн үйлчилгээг цахимжуулах” ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна

Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Төрийн үйлчилгээг цахимжуулах” ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна. Хугацаа: 2026 оны 03-р сарын 10-ны өдөр, 15:00 цаг 00 минут ************ The World Bank-financed Smart Government II Project, implemented by the Ministry of Digital Development, Innovation and Communications invites Proposals  from the eligible Bidders for the “Public Services Digitalization” to design, develop, test, and implement  citizen-centered digital services of Mongolia. Deadline: March 10, 2026, 15:00 PM