2025 онд хийгдэх онцлох 10 ажил
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд хийгдэх онцлох 10 ажлыг танилцуулж байна.
ҮЙЛ ЯВДАЛ
2021.06.22
Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас зохион байгуулсан тус хурлын үр дүнг өнөөдөр /2021.06.22/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд танилцууллаа. “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал нь Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэй, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан салбар хуралдаанаас бүрдэн бөгөөд нийт 70 байгууллагын 200 орчим зохиогчийн 120 гаруй өгүүлэл хэлэлцэгдэв.

Салбарын 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон талаар эрдэмтэн багш нар онцлон тэмдэглэв.
Цаашид харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төр, эрдэмтэн судлаачдын хоорондын холбоог бэхжүүлэн судалгаанд үндэслэсэн төрийн бодлого шийдвэр гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
“Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд танилцуулагдсан илтгэлүүдтэй www.enation.edu.mn сайт руу хандаж, танилцах боломжтой.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд хийгдэх онцлох 10 ажлыг танилцуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.12.15) “Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь харилцаа холбооны сүлжээнд хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, олон нийтийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн хязгаарлалт тогтоохыг хориглох талаар “Харилцаа холбооны тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу олон нийтээр хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар ЦХХХ-ны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаарбайгуулагдсан ажлын хэсгээс боловсруулж буй Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар илтгэл, танилцуулга хийв. Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ХХЗХ-ны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, ХХМТ-ийн мэргэшсэн ажилтныг бэлтгэх эрх зүйн орчныг бий болгох, хуульд тодорхойлсон нэр томьёотой холбоотой өөрчлөлтийг нэмж тусган, хуулийн зарим нэр томьёог өөрчлөн шинэчлэх, ХХМТ-ийн чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагааны давхардлыг арилгах, дугаартайгаа шилжих үйлчилгээний талаар хуульд заасан зохицуулалтыг хүчингүй болгох болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, харилцаа холбооны дэд бүтцийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, Хуулийн зарим зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зэрэг зарчмын шинжтэй асуудлыг зохицуулахаар ажиллаж байгааг харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Мөн “Харилцаа холбооны тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Монголын Фм, радиогийн холбоо, Ондо ХХК, Скайтел ХХК, Датаком ХХК нарын төлөөллүүд саналаа илэрхийлж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

ҮЙЛ ЯВДАЛ Сансар судлалаар ОХУ-тай хамтарна 2022.08.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оросын холбооны улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг үйл явдлыг Орос-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны уулзалтаар, хоёр улсын сансрын салбарын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх санал дэвшүүлсний дагуу ийнхүү цахимаар зохион байгуулсан юм. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ОХУ-аас Роскосмос улсын үйлдвэрийн газрын, Олон улсын хамтын ажиллагаа харицсан ерөнхий захирлын орлогч Савельев Сергей Валентинович нар гарын үсэг зурлаа. Оролцогч талууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах, МУ-ын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэн хөөргөх, хоёр орны сансар судлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Орос-Монгол талын оролцогчид д/д Албан тушаал Нэр 1 Роскосмос улсын үйлдвэрийн газрын, Олон улсын хамтын ажиллагаа харицсан ерөнхий захирлын орлогч Савельев Сергей Валентинович 2 Нисэгчтэй сансрын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Крикалёв Сергей Константинович 3 Гадаад хамтын ажиллагааны газрын захирал Тищенко Татьяна Юрьевна 4 Гадаад хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга Кузьмина Марина Алексеевна 5 Нисэгчтэй сансрын хөтөлбөрийн газрын хэлтсийн дарга Лушин Марина Алексеевна 6 Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Мельников Артем Николаевич д/д Албан тушаал Нэр 1 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ 2 Сансрын нисгэгч, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга Хошууч генерал Ж.Гүррагчаа 3 ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, Сансрын үндэсний зөвлөлийн гишүүн Академич С.Дэмбэрэл 4 ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Сансрын үндэсний зөвлөлийн гишүүн З.Гантогоо 5 ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай 6 ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтсийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Гантөгс 7 ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн П.Ариунтуул Share on facebook Share on twitter Бусад мэдээ
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012