Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулагдсан нь /Цуврал №5/

2021.01.27

Монгол Улсын харилцаа холбооны хөгжил, байршлын ерөнхий схемийг тэр үеийн ЗХУ-ын Холбооны яам болон зураг төслийн институт хамтран боловсруулж, 1970-1990 онд Монгол орныг бүрэн радиожуулах, холбооны сүлжээнд шинэ техник нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, шийдвэрлэсний дагуу ЗХУ-аас Монгол Улсын холбоог хөгжүүлэхэд 60 сая шилжих рублийн буцалтгүй тусламжийн бэлэг өгөх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна. Тус бэлгийн хөрөнгөөр: Хонхор дахь радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь өргөтгөл, Чойбалсан, Даланзадгад, Алтай, Мөрөнд урт, дунд долгионы 150 кВт-ын болон богино долгионы 12кВт-ын хүчин чадалтай иж бүрэн радио станц бүхий барилга байгууламж, Өлгий, Сайншандад богино долгионы 12 кВт хүчин чадалтай радио нэвтрүүлэгчийг тус, тус барьж байгуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг бий болгоход 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Алтай, Даланзадгад, Чойбалсан, Мөрөнд байгуулсан их хүчний радио станцууд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Алтай хотод их хүчний эхний станцыг иж бүрэн барилга байгууламжийн хамтаар 1978 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтанд хүлээн авчээ. Алтайн радио нэвтрүүлэх станц нь урт долгионы 150кВт хүчин чадалтай ДСВ-150 /Шторм/, 12 кВт-ын чадалтай богино долгионы Вязь-12/25 нэвтрүүлэгч тус бүр нэг иж бүрдэл, 260 метр өндөр цамхаг бүхий урт долгионы АРРТ, 60 метр өндөр цамхаг бүхий дунд долгионы АМШП, богино долгионы зенитэн антен фидер, эрчим хүч хөргөлтийн систем бүхий иж бүрэн барилга байгууламжаас бүрдэж байв. Тус радио нэвтрүүлэх станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаанд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Сайд Нарын Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга Д.Майдар, Холбооны сайд Д.Готов, МРТУХорооны дарга С.Пүрэвжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байсан бөгөөд анхны даргаар Н.Төмөхүү, ахлах инженер С.Ходрой, лабораторийн инженер Ц.Довдон, ээлжийн ахлагчаар В.Баянбаатар, М.Мягмар, Г.Дорж техникчээр Б.Баттөр, Д.Сувдаа, Д.Чогжмаа,Т.Туваан, З.Баяраа, Т.Баярмагнай гэсэн анхдагч бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ.

Говь-Алтай аймаг дахь ДСВ-150кВт станцын антен-фидерийн систем

Радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээний салшгүй нэг хэсэг бол Монгол орны зүүн хязгаар Чойбалсан хотод байгуулагдсан их хүчний радио станц билээ. Тус бэлгийн хөрөнгө оруулалтын хоёр дахь станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаа 1978 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр станц дээр болж, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн НТХ-ны НБД Д.Моломжамц, Холбооны сайд Д.Готов нарын зочид төлөөлөгчид оролцож нээсэн байна. Тус хөрөнгө оруулалтаар урт долгионы их хүчний ДСВ-150кВт /Шторм/, богино долгионы Вязь-12/25 кВт нэвтрүүлэх төхөөрөмжүүд, түүний антен-фидерийн систем, хөргөлт цахилгаан эрчим хүчний барилга байгууламжуудыг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулав. Чойбалсангийн их хүчний радио станц ашиглалтанд орсноор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан радио нэвтрүүлэг дамжуулах техникийн боломж бүрдсэн. Чойбалсангийн радио станцын анхдагчаар лабораторийн инженер Владимор, ээлжийн инженер Нармандах, Гантөмөр, Баярмагнай, техникч Дорлиг, Норжинсүрэн, Энхтуяа нар ажиллаж байжээ.

Өргөн уудам нутгийн өмнө хэсэгт радио өргөн нэвтрүүлгийг найдвартай дамжуулан хүлээн авах техникийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад хотод Алтай,Чойбалсангийн радио станцын ижил төрөл хийцтэй их хүчний гурав дахь радио станцыг байгуулсан. Энэхүү станцыг 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авах ёслол болж МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, СНЗ-ийн 1-р орлогч дарга Д.Майдар, СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд Д.Готов тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байжээ. Радио станцын анхны дарга нь Д.Сумьяа, лабораторийн инженер Г.Цоодол, ээлжийн инженер Д.Гунгаа, Д.Ганбат техникч Ш.Бямбадорж, Д.Хандаа, П.Ишдорж нар анхдагчаар ажиллаж байв.

Тус бэлгийн хөрөнгийн дөрөв дэх бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь цогцолбор болох богино долгионы 100 кВт-ын чадалтай ПКВ-100/Гром/, 250-кВт-ын чадалтай богино долгионы ПКВ-250/Вьюга/ нэвтрүүлэгчээс бүрдэх иж бүрэн барилга байгууламж, антен-фидерийн системээс бүрдэх цогцолбор юм.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын хоёр дахь цогцолборыг хүлээн авах ёслолын ажиллагаа 1979 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болж тухайн үеийн нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Н.Лувсанравдан, Д.Майдар, Д.Моломжамц, Т.Гомбожав, СНЗ-ийн орлонч дарга С.Лувсангомбо, Ч.Сүрэн, ЗХУ-аас тус улсад суугаа Элчин сайд А.И.Смирнов, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, Ю.Цэдэнбал, А.И.Смирнов нар тууз хайчлан шинэ цогцолборын үйл ажиллагааг нээсэн байна.

РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, Ю.Цэдэнбал дарга нээж үг хэлж байгаа нь /1979.7.5/

РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, РНТС-ын ерөнхий инженер Б.Болд үг хэлж байгаа нь /1979.7.5/

РНТС-ын хоёрдугаар өргөтгөлөөр байгуулалгдсан ПКВ-250ба ПКВ-100кВ- ын богино долгионы нэвтрүүлэгч.1979 он.

Тус цогцолборын нийт өртөг нь 3700,0 мянган шилжих рубль буюу тэр үеийн 4100,0 мянган ам.долларын ханшаар үнэлэгдсэн байна. Тус цогцолборт байгуулагдсан их хүчний богино долгионы ПКВ-100кВт ба ПКВ-250кВт радио нэвтрүүлэгч ашиглалтанд орсноор “Монголын дуу хоолой” радио станцын гадаад хэлний нэвтрүүлгийг Ази номхон далай, Энэтхэг-Хятадын бүс нутгуудад дамжуулан нэвтрүүлэх хүчин чадал хоёроос тав дахин нэмэгдэж гадаад нэвтрүүлгийн сонсголын чанарт эргэлт гарсан юм.

ПКВ-250 нэвтрүүлэгч  нь:

  • Ажиллах давтамжийн цараа:  3,95-26,1 мГц
  • Гаралтын чадал:  250кВт, Суурьлагдсан хүчин чадал 550кВт/цаг,
  • Нэг давтамжаас нөгөөд шилжих  хугацаа: 5 мин
  • ГУ-43Б маркийн 10ш ламп бүхий өргөн зурвасын өсгөгчтэй /давтамж бүр дээр тохиргоо хийх шаардлагагүй/
  • Эцсийн ба эцсийн өмнөх каскадын резонансын тохиргоо нь цахилгаан механик редуктороор дамжин контур болон вакуум конденсатороор зэрэг хийгддэг
  • Үндсэн ба нөөц өндөр давтамжийн өрнүүлэгчтэй
  • Ууран болон салхин хөргөлтийн системтэй
  • ГУ-61П, ГУ-68П лампын анодын хүчдэл нь тосон таслуурын системээр дайрч ФУИ буюу тристорон удирдлагын схемээр хийгдсэн/энэ нь анодын хүчдэлийг удирдах боломж олгосон/
  • Иж бүрэн УБС-ын/уравление, блокировки и сигнализаций/хамгаалалтын системтэй
  • Үйлдвэрийн ГРУБОЙ болон ТОЧНЫЙ тохируулгын системтэй гэх мэт олон технологийн дэвшилтэй нэвтрүүлэгч юм.

1979 онд ашиглалтанд орсон ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгч

ПКВ-250 нэвтрүүлэгчийг нэг давтамжаас нөгөө давтамжинд шилжүүлэн богино хугацаанд тохиргоо хийх автомат тохиргоотой, ус-ууран хөргөлтийн системтэй хийгдсэн анхны нэвтрүүлэгч байв.

1978 онд ашиглалтанд орсон ПКВ-100 кВт-ын нэвтрүүлэгч

ТЗ-2- т байрлах антены коммутатор нь ПКВ-250, ПКВ-100 нэвтрүүлэгчүүдийг СГД маркийн 126, 178, 230 градусын Азимуттай зургаан антеннд захиалагч байгууллагын заасан чиглэлд ээлжлэн залгаж нэвтрүүлгээ дамжуулан нэвтрүүлэх боломжийг олгодог цахилгаан механик үйлдлийн системтэй тухайн үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмж байв.

ПКВ-250 нэвтрүүлэгчийн антенны коммутатор

СГД 1 ба 2 /азимут 230/ , СГД 3 ба 4 /азимут 178/ градусын антенууд.1979 он

СГД 5 ба 6 /азимут 126/ градусын антенууд.1979 он.

“Монголын дуу хоолой” радио станцын долгион тархалтын хүрээний зураглал. /ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгчээр/

ЗХУ-ын бэлгийн 60 сая шилжих рублийн тав дахь бүтээн байгуулалт нь орон нутаг дахь нэгдсэн сүлжээний нэг иж бүрдэл болох Мөрөнгийн радио станцыг 1981 оны 2-р сарын 22-ны өдөр ашиглалтанд хүлээн авчээ. ЗХУ-аас бэлэглэсэн олон барилга байгууламжийн нэг болох энэхүү радио нэвтрүүлэх станцыг хүлээн авах ёслолд СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй удирдлагууд оролцож байв. Тус станц нь 150 кВт чадалтай дунд долгионы 882 кГц-ын давтамж дээр ажиллах “Шторм” маркийн станц болон богино долгионы 12 кВт-ын Вязь нэвтрүүлэгчүүдийг иж бүрэн антен-фидерийн байгууламжийн хамтаар байгуулан хүлээлгэн өгсөн байна.  Тус станцыг анх ашиглалтанд ороход даргаар Ц.Чогжмаа, ахлах инженерээр Х.Пүрэвсүрэн, лабораторийн инженерээр Д.Сосор, ээлжийн инженер Д.Шөжөөн, Ж.Жаргалсайхан, Г.Буянбадрах, Ш.Цэрэндулам, техникч Б.Чимэдцэрэн, Д.Дашпэлжид, Ү.Бэхбат, Д.Должинсүрэн, антены монтёр Д.Дорлиг, цахилгааны техникч Д.Даваасүрэн, хөргөлтийн техникч Ц.Иван нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

Ийнхүү ЗХУ-ын буцалтгүй тусламжийн 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг урт дунд болон богино долгионы гэсэн хоёр сүлжээтэй байхаар төлөвлөсөн бүх зургаан иж бүрэн их хүчний радио станцууд ашиглалтанд орсноор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 95 хувь нь радиогийн найдвартай сонсголын бүсэд хамаарагдаж, манай улсын хаана ч радио өргөн нэвтрүүлгийг сонсох техник технологийн боломж бүрдсэн.

ЗХУ-ын буцалтгүй тусламжийн 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээ

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Бусад мэдээ

“Олон улсын цахим худалдааны шийдэл” уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, банкнуудын төлөөлөлтэй хамтран бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч байгаа асуудлыг шийдэх зорилгоор “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт хамтарсан уулзалт өнөөдөр /2023.09.14/ зохион байгууллаа. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албаны бусад төлөөлөл оролцож, бизнес эрхлэгчдэд цахим худалдаа буюу e-commerce ялангуяа гадаадад борлуулалт хийж төлбөр тооцоо хүлээн авахад тулгарч байгаа хүндрэл, шийдвэл зохих асуудлын талаар талуудын байр суурийг хэлэлцэж, харилцан санал солилцов. Монгол банкнаас хийсэн судалгаагаар “VISA” Олон улсын картын байгууллагын сүлжээгээр манай улсын нэр бүхий томоохон аж ахуйн нэгжүүд Олон улсын төлбөр, тооцоо хүлээн авдаг ч энэ үйлчилгээг авахад өөрийн цахим хуудастай байх, урьдчилж барьцаа төлбөр байршуулах гэх зэрэг технологийн болоод санхүүгийн өндөр шалгууртай байгаа нь зарим талаар иргэдэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Монголбанкны зүгээс Paypal, Stripe, Amazon pay, Skrill, 2checkout зэрэг байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах албан хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна. Гэвч эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, судалгаа хийхэд манай улсын цахим худалдааны зах зээлийн эргэлт бага, хэн ямар бараа, бүтээгдэхүүн борлуулах, ямар хэмжээний орлого олох талаар тодорхой мэдээлэл байхгүй, энэ төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхэд дэд бүтцийн зардал өндөр зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байгааг тайлбарлаж байлаа. Банкнуудын тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаадаас бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлбөрийг төлөх, төлбөр хүлээн авах олон суваг бүхий дэд бүтцийг бий болгож, өнөөдрийн байдлаар Олон улсын цахим худалдааны төлбөрийн гарах урсгал ямар нэгэн саадгүйгээр дамжиж байна. Харин бизнес эрхлэгчдийн хүрээнд гадаадад бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ зарж, борлуулсан орлогоо хүлээн авах суваг хараахан сайн хөгжөөгүй байгаагын улмаас төлбөр тооцоогоо түргэн шуурхай, зардал багатай хүлээн авах боломж харьцангуй хязгаарлагдмал байна. Тиймээс банкнууд өөрийн банкны цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой програм хангамжийн шийдэл, шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу тал, онцлогийн талаар мэдээлэл хүргэж, энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад ямар боломж байгаа талаар товч танилцууллаа. Уулзалтад оролцогч бусад байгууллагуудын төлөөлөл ч мөн адил гадаадад борлуулалт хийж, төлбөр тооцоо хүлээн авахад өөрсдийн ашигладаг суваг, туршлагаасаа хуваалцсаны дээр тодорхой шийдлүүдийг ч санал болгов. Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэд, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг нэгтэн тодорхой шийдлийг ЦХХХЯ, Монголбанкаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт болон бусад шийдвэр гаргагч нарт уламжлахаар тогтлоо.

Digital Nation – 2021 | Мэдээлэл технологийн салбар дахь хэвшмэл ойлголтыг халах нь

ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation – 2021 | Мэдээлэл технологийн салбар дахь хэвшмэл ойлголтыг халах нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дахь эмэгтэйчүүдийн оролцооны асуудал ямагт хөндөгдсөөр ирсэн. Манай улсад энэ салбар дахь жендэрийн нөхцөл байдал ямар байгаа талаар бид энэ удаагийн зочидтойгоо ярилцлаа. “Дижитал Вэндин” компанийн гүйцэтгэх захирал Ш.Амарбаясгалан: Өөрчлөлт бол хөгжил. Тэр дороо мэдэгдэхгүй ч үргэлж сайн тал руу хөтөлж байдаг. Дижитал Вендин ХХК нь “High payment solutions” компанийн харьяа компаниудын нэг. Байгуулагдаад 4 сар болж байна. Энэ хугацаанд зөөврийн “power bank” түрээслэх Hi-charge үйлчилгээг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ үйлчилгээ нь төлбөрийн цогц шийдэл болох цахим хэтэвч Hi-pay апп-д байрлах Hi-charge цэсээр дамжуулан хот даяар байрлуулсан “power bank” цэнэглэх цэг дээрх QR кодыг уншуулан, тун хялбархан үйлдлээр дүүрэн цэнэгтэй power bank түрээслэн авах боломжтой бөгөөд хэрэглэж дуусаад өөрт ойр дурын байршилд буцаан хийх давуу талтай  ухаалаг систем юм. Өнөөгийн нийгмийн бүхий л насны хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэгт болсон мобайл дата хэрэглээ бүхий ухаалаг утасны цэнэг дуусах гэсэн асуудлыг шийдэн, хүрээлэн буй орчинд ээлтэй,  их хотод өнгө төрх, чимэг нэмсэн үйлчилгээ болсон гэдэгт бид итгэлтэй байдаг. Харилцаа холбоо, мэдээллийн технологи гэрлийн хурдаар өсч байгаа өнөө үед дэлхий дахинд энэ салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэнцвэрт байдал нь бүрэн шийдэж чадаагүй асуудлын нэг байсаар байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/ гэх мэт нэр хүндтэй байгууллагуудаас хэрэгжүүлж буй олон төрлийн сургалт хөтөлбөрүүд, Мелинда Гэйтс зэрэг салбарт нэр хүндтэй, алдартай эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр ороод ч жендэрийн тэгш оролцооны талаар тэргүүлдэг Европын холбооны улсуудад хүртэл энэ асуудал байсаар байна. Монгол Улсын хувьд энэхүү тоон үзүүлэлт нь 40 орчим хувь байгаа нь тийм ч чамлахаар үзүүлэлт биш юмаа. Гэхдээ энэхүү үзүүлэлтийг ойроос харвал  салбарын нийт хэмжээнд эмэгтэйчүүдийн ажиллаж буй ажлын байр нь голчлон үйлчилгээ, санхүү бүртгэл, борлуулалтын хэсэгт байх бөгөөд ICT секторын нарийн мэргэжил шаардсан кодчлол, програмын хөгжүүлэлт, hardware инженер, дата шинжлэл гэх мэт тал дээр тун бага хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Олон улс дахь туршлага, мөн мэдээллийн технологийн салбарт ажилласан өөрийн туршлага дээрээс ч харсан энэхүү оролцоо бага байгаагийн шалтгааныг харвал  ялгаатай 3 үе байгаа нь харагдана. Энэ нь эмэгтэйчүүдийн тухайн ажлын байранд анх орох буюу энэ төрлийн мэргэжилтнийг бэлтгэх үе, карьерийн хөгжлийн үе, ажил хувийн амьдралын тэнцвэрийг хангах үе юм. Манай Hi-pay ийн групп компаниудын хувьд нийт ажилтнуудын хүйсийн харьцаа 50:50 тэнцүү байдаг бөгөөд энэ нь менежментийн баг буюу шийдвэр гаргалтын төвшинд ч адилхан хадгалагддаг үзүүлэлт юм. Энэ нь эргээд үйлчилгээ сайжруулах, хүртээмжтэй байдал, ажлын бүтээмжийн хувьд ч давуу байдал болж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна гэж би хардаг юм. Дээр дурдсанчлан нарийн мэргэжил шаардсан ажлын байрны хувьд энэ үзүүлэлт буурдаг хэдий ч нийт салбарын хэмжээнд хүний нөөцийн хувьд дутмаг, мэргэжилтэн бэлтгэх боловсролын байгууллагуудад байгаа хүйсийн харьцаанаас ихэнхдээ шалтгаалдаг юм. “Охид нийгмийн ухааны салбарт сайн амжилт гаргадаг, инженер, математик, мэдээллийн технологийн салбарт амжилт гаргаж чаддаггүй” гэх мэт олон нийтийн дунд байдаг хэвшмэл ойлголтыг халж, охид бүсгүйчүүдийн ур чадвар, өөрсдөдөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, энэ салбарын нарийн мэргэжлээр сурах сонголтод нөлөөлөх гол арга бол салбарт ажиллаж буй бүсгүйчүүд өөрийн биеэр харуулан мэдээлэл өгөх юм. Өнөөгийн “Influencer-үүд”-ийн эрин үед энэ нь Gen Z буюу шинэ үеийнхний сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл. Би бол ажил амьдралаа зохицуулан, зүтгэж буй олон мянган бүсгүйчүүдийн л нэг. Тэдний нэгэн адилаар гэр бүл, үр хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх, ажлаа хийх, хурдацтайгаар хөгжиж буй салбартайгаа хөл нийлүүлэн алхах, мэргэжлийн хувьд өсөж дэвжих, хажуугаар нь нийгэмд бас  бага ч гэсэн хувь нэмрээ оруулах гээд энэ бүгдийн балансыг олоход хоногийн 24 цаг багадах үе бишгүйдээ байна. Дуртай ажлаа хийн, энэ бүхнийг амжуулах гол тулгуур нь үргэлж ойлгож, дэмжиж байдаг гэр бүлийнхэн минь байдаг. Завгүй амьдралыг туулж яваа ялангуяа бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ хэлэхэд, бид супер хүмүүс биш, хааяа өөрсдөдөө бага ч болсон чөлөө өгч, мөн өөрчлөлтөөс хэзээ ч бүү айж байгаарай гэж хүсч байна. Өөрчлөлт бол хөгжил. Тэр дороо мэдэгдэхгүй ч үргэлж сайн тал руу хөтөлж байдаг. Энэ жилийн ICT expo Digital Nation нэрийн дор болж байна. Орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой ч давхацлаа. Зөвхөн харилцаа холбоо бус мэдээллийн технологийн олон төрлийн салбаруудын үйл ажиллагааг таниулж байгаагаараа онцлог болж буй. Арга хэмжээний ачаар зөвхөн салбарын хүмүүс биш олон нийтэд мэдээллийн технологийн ололт, шинэ үйлчилгээний талаар мэдээлэл авч, энэ салбарын асар том боломж, давуу талууд, нийгэм эдийн засгийн бусад салбаруудад хэрхэн нөлөөлж, хөгжил дэвшилд хөтөлдөг талаар мэдээлэл өгч, биеэр харуулан ажил, амьдралдаа хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгийг сонирхолтойгоор харуулна гэдэгт итгэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн  технологийн газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Уранчимэг: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэвшмэл ойлголтоо өөрчлөх ёстой. Би Архангай аймгийн Холбооны газар, Мэдээлэл холбооны сүлжээ компанид инженерээр ажиллаж байгаад 2011 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газарт сансрын холбоо, радио давтамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр орж, төрийн албыг хашиж эхэлсэн. Төрийн албанд бодлого боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах нь маш өргөн хүрээнд судалгаа хийж, асуудлыг олон талаас томоор харах шаардлагатай байдаг. Тиймээс энэ ажил миний хувьд өөрийгөө хөгжүүлэх том боломж гэж би боддог. Түүнчлэн  өөрийгөө олон улсад болон бүс нутгийн түвшинд сорих боломж ч их гардаг юм. Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллахад хэд хэдэн давуу тал байдаг нь цаг хугацаа, орон зайнаас хамааралгүй ажиллах боломжтой, мөн хүмүүсийн өмнө тулгардаг асуудлыг шийддэг, хүний амьдралыг хөнгөвчилдөг учраас ажлаасаа сэтгэл ханамж авдаг, түүнчлэн орлогын хувьд бусад салбартай харьцуулахад өндөр, ямар ч шинэлэг зүйл сэдэж, хэрэгжүүлэх боломжтой инновацлаг гээд дурдвал олон. IT салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувьд аажмаар нэмэгдэж байгаа ч удирдах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо чамлалттай байдаг. Ази номхон далайд технологиор тэргүүлэгч БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсуудад эмэгтэйчүүдийн оролцоог сүүлийн 20 орчим жилд бодлогоор дэмжсэний үр дүнд ахиц гарч байна. Гэхдээ удирдах түвшинд авч үзвэл, дэлхийд тэргүүлэгч 100 IT-ийн компанийн технологи хариуцсан захирлуудынх 5 хувь нь, Ази номхон далайн орнуудын мэдээллийн технологийн топ компаниудын хувьд CEO нарын ердөө 2 хувь, Удирдах зөвлөл, ТУЗ-ын гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар ICT салбарт ажиллагсдын 47 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг гэсэн статистик гарсан. Гэхдээ энэ бол хүний нөөц, санхүү, хууль гээд тухайн салбарт ажиллаж буй өөр мэргэжилтэй эмэгтэйчүүдийг оролцуулсан тоо юм. Яг IT-д суурилсан ажил хийдэг эмэгтэйчүүдийн талаар нарийвчилсан тоон үзүүлэлт байхгүй ч практикаас харахад чамлалттай байдаг. Манай

Эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтарч ажиллана 2022.10.20 Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төсөл, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд ЦХХХ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2022 оны 10 сарын 18-ны өдөр гарч, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэгдэх программ хангамжид тавигдах нөхцөл шаардлага, техник стандарт, “Эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах” журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг баталсан. Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ болон ЭМЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр хамтарсан уулзалт зохион байгуулж, эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг цахим системээр хэрхэн хянах боломжийн талаар санал солилцож, шийдлээ хэлэлцлээ. Уулзалтад ЦХХХЯ, ЭМЯ, НЭМГ, Үндэсний дата төв, “e-mongolia” УТҮГ болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, “Аргуун” ХХК-иас: Виртуал эм зүйч, Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь сэдвээр; мэдээллийн системийн шинжээч Э.Мягмар-Өлзий: “Эмийн хяналтын нэгдсэн мэдээллийн систем”-ийн талаар танилцуулга, мэдээлэл хүргэсэн юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Бодлого барьж байгаа Төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн үүрэг нь байгаа учраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангахад хамтарч ажиллахаа илэрхийлээд, одоогоор хэрэгжиж буй 80 гаруй стандарт байна. Нэгдсэн байдлаар ЭМБ-д хэрэглэгдэх мэдээлэл технологийн стандартыг хамтарч батлаад, эмийн жагсаалтад байгаа эмүүдийг цахим бүртгэлд оруулж, эмтэй холбоотой тусгай зөвшөөрлийг цахим системд суулгах, холболт хийн, аудитын зөвлөмжөө хэрэгжүүлж ажиллах талаар дурдлаа. ЭМЯ-ны сайд С.Энхболд: Төсөл нэгэнт хэрэгжээд, багагүй ажил хийгдээд явж байгаа учир хоёр яамны ажлын хэсэг энэ ажлыг эрчимжүүлж ажиллах, 530 орчим эмнэлэг анхан шатны өгөгдөл солилцоод эхэлсэн. Бүх зүйлийг ил болгох нь ҮАБ-ын хэмжээнд яригддаг зүйл учраас бүгдийг ил болгох нь учир дутагдалтай. Бүртгээд, хянадаг байх талаар дурдсан юм. Хамтарсан уулзалтын үр дүнд ажлын хэсэг, хоёр сарын хугацаанд 7 хоног бүр хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, мэдээлэл хүргэхээр тогтлоо.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ