Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

2022.05.03

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу “e-mongolia” системээр хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол Иргэн танд, мэдэгдэх нөхцлийг бүрдүүллээ.

Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжтой болж байна.

Мэдэгдэл нь иргэнд гурван хэлбэрээр очно

  • Нэгдүгээрт: тухайн мэдэгдэл нь таны гар утсанд notification хэлбэрээр очих бөгөөд та “e-Mongolia” аппликейшн эсвэл www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, шалгах боломжтой.
  • Хоёрдугаарт: иргэн та ЗӨВШӨӨРВӨЛ иргэний бүртгэлийн дугаараар “e-Mongolia” системд үндэсний и-мэйл үүсггэгдэнэ. Үндэсний и-мэйлээр мэдэгдэл хүлээн авах боломжтой.
  • Гуравдугаарт: бүртгэлтэй гар утасны дугаарт тань смс хэлбэрээр очих боломжтой.

Иргэн та мэдэгдэл хүлээн авах хэлбэрээ сонгох, мэдэгдлээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах боломжтой.

Мэдэгдэл хүргэх системээр дамжуулан дараах мэдээлэл таньд очно.

  • Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар мэдэгдэл хүргүүлнэ
  • Мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрийн талаар
  • Хүн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан талаарх сануулга / өөрөөр хэлбэл, таны иргэний үнэмлэх /жолооны үнэмлэх / гадаад паспорт гэх зэрэг бичиг баримтын хугацаа дуусах дөхсөн үед танд мэдэгдэл очих юм.
  •  Татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөрийн талаарх
  • Ард нийтийн санал асуулга болон сонгуулийн санал өгөх өдрийн тов зэргийг иргэдэд мэдэгдэл хүргэх системээр дамжуулан хүргэнэ.

 

Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.09.11) Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн дарга Н.Сумъяабазар, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Я.Жаргалцэцэг нартай уулзаж, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академийн хамтарсан баг Говь-Алтай аймагт дараах ажлуудыг хэрэгжүүлж 2 өдөр ажиллана. “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл хүргэх Аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хийх Аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн apгa хэмжээтэй танилцах, хэрэгжилтийн судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх apгa хэмжээний талаарх зөвлөмжийг аймгийн ЗДТГ-т хүргүүлэх Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, apгa зүй”-н талаар сургалт зохион байгуулах Бүx нийтийн цахим yp чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах Аймгийн ЗДТГ-т цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгааг хийх Орон нутгийн иргэдээс цахим шилжилттэй холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авах Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулах apra хэмжээнд шаардагдах төсвийн тооцооллыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар E-Mongolia

Мэдээлэл зүйн Улсын XXXIX олимпиадын гурван ангилал нийт 42 оролцогч шагнал хүртлээ

Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар Мэдээлэл зүйн улсын 39 дүгээр олимпиадын энэ сарын 11-13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  Тус олимпиадад 21 аймаг, 9 дүүрэг, бүс болон үндэсний мэдээлэл зүйн онлайн олимпиадаас 10 хүртэл анги буюу ДУНД ангийн төрөлд 47 сурагч, 11-12 дугаар ангийн төрөл буюу АХЛАХ ангийн төрөлд 45 сурагч, БАГШ ангилалд 44, нийт 136 оролцогч мэдлэг, уг чадвар, оюун ухаанаа уралдуулан хоёр өдрийн турш нийт 6 бодлогыг программыг бичиж өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.  Ангилал бүрд 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл, 5 тусгай байр, нийт 14 оролцогчийг урамшуулж, гурван ангилал нийт 42 оролцогч шагнал хүртлээ.  Тус олимпиадад оролцогчдыг бодолтыг шүүх, үнэлгээнд уламжлал ёсоор олон улсын мэдээлэл зүйн олимпиадын цахим шүүлтийн системийг ашиглан явууллаа. Ангилал бүрээр тэргүүн байрын эздийг танилцуулбал:

Өвөрхангай аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь долоо хоног тутамд 600-1700 орчим иргэнд үйлчилж байна

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь 4 дэх жилдээ 19 төрийн байгууллагын 23 төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Энэхүү төвийн үйл ажиллагаатай 9 дүгээр сарын 13-ны өдөр “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг танилцлаа. Тус төв нь төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй нэг цэгээс хүргэх, зөвлөгөө мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж, долоо хоног тутамд 600-1700 орчим хүн, хуулийн этгээд, иргэнд үйлчилж байна. Түүнчлэн Цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр хуулийн хүрээнд 158 камерыг аймгийн төвд байршуулж, нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хянан ажиллаж байна. Энэ нь хотын соёлыг төлөвшүүлэх гол чиг үүрэгтэйгээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох хүрээнд Цагдаагийн байгууллагатай нягт холбоотойгоор ажилладаг талаар дээрх байгууллагын дарга Б.Анхтуяа хэлж байна. Мөн тус байгууллагын байранд Өвөрхангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс энэ оны 5 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 35 байгууллагын 440 орчим үйлчилгээг иргэдэд хүргэж байна.