Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Л.Энх-Амгалан: Монгол Улс хөгжлийн хоцрогдлоо арилгахын тулд инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй

2022.05.17

“Монголын инновацын 7 хоног – 2022” эдгээр өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний парк дээр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.05.17/ нээж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын хөгжлийн хоцрогдлыг арилгахын тулд цахим шилжилтийг эрчимжүүлэх, инновацын үндэсний тогтолцоог бий болгох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Мөн төр засгийн зүгээс өнгөрсөн хугацаанд улс төрийн болон эрх зүйн хамгаалалтуудыг маш их хийж байгааг дурдлаа. Тодруулбал, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахын зэрэгцээ, энэ чиглэлийн маш сайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ, Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг орон нутагт буй газруудад бүтцийн шинэчлэл хийж, боловсрол, шинжлэх ухааны газар болгон зохион байгуулжээ. Харин одоо энэхүү шинэчлэлээ улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит давуу тал болгон ашиглах цаг үе ирсэн талаар тэрбээр дурдсан байна. Иймээс Монголын инновацын 7 хоногийн үеэр инновацыг бий болгож буй их дээд сургууль, хүрээлэнгүүдийг бизнесийнхэнтэй холбож өгөх, патенттай буй хүрээлэнгүүд хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох, цаашлаад хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээ байгуулагдах юм байна.

Мөн XXI зууны буюу Дижитал эрин үеийн түншлэлийн онцлог, эдийн засаг, зах зээл, бизнесийн үйл явцад гарч буй өөрчлөлт, шинэчлэл, ололт, уналт, шийдлийн талаар илтгэлүүдийг сонсож, хэлэлүүлэг өрнүүлэх ба үр дүн нь шинэ тутам гарч буй инновацийн бүтээгдэхүүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад Төр, бизнесийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, Их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг дараагийн шинэ шатанд гаргах боломж, нөхцлийг тодорхойлох ажээ.​

Бусад мэдээ

Допингийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай

Авлигын эсрэг “5Ш” ажиллагааны “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажилласан. Эл байгууллагуудад ажиллах үеэр үүссэн асуудлын хүрээнд Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд ил тод, үнэн, зөв мэдээлэл хүргэх, асуудлыг нягтлах, шийдвэрлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран “Допинг ба спортын авлига” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.12/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газар, Монголын үндэсний олимпын хороо, Монголын ОУ-ын ба үндэсний спортын арбитрын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нийт 30 орчим төлөөлөл оролцож, дараах сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “Допинг ба спортын авлига” Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч О.Одбаяр “Олимпын оролцоо ба допинг” Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал “Спортын авлигатай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд “Допингийн шинжилгээ авах үйл явц ба ил тод байдал” Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Допингийн эрсдэл ба ирээдүй” Монголын ОУ-ын ба үндэсний спортын арбитрын холбооны тэргүүн Г.Батзаяа “Допингийн эсрэг олон улсын туршлага” Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтэд үндэслэн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, спортын авлигыг таслан зогсооход шаардлагатай хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, төсөл боловсруулж, судалгаа хийх холбогдох гарц шийдлийн талаар эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх юм.

“Оюутны Хакатон” тэмцээний бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтран “Оюутны хакатон” тэмцээнийг зохион байгуулж байна. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бүсүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, санал, шийдэл боловсруулахад оюутан залуусын бүтээлч сэтгэлгээ, оролцоог хангаж, хөгжилд нөлөөлөхүйц төслүүдийг шалгаруулах зорилготой.  Хамрах хүрээ: Мэргэжлийн боловсролын их сургууль, политехник коллеж, их, дээд сургуулийн I-VI түвшний оюутан Бүртгэл:  Нэгдүгээр шат  Багууд: 2025.04.12 өдөр чиглүүлэх сургалтад хамрагдаж, төслөө сайжруулна. Төслөө сайжруулсан бөгууд 3 минутын танилцуулга бичлэгийн хамт 2025.04.17-ны 12.00 цагт regional.gov.mn/event бүртгэлийн системээр ирүүлнэ.  Оролцогчдын бүтээлийг 2025.04.21-2025.04.24-ны хооронд Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн цахим хаягт байршуулж, олон нийтээс санал авч, AI ашиглан тооцоолуулна.  Шүүгчид болон олон нийтийн саналын үнэлгээгээр шалгарсан багууд II шатанд оролцоно.  Хоёрдугаар шат: Энэ шатанд шалгарсан багууд төслөө оролцогчид болон шүүгчдийн бүрэлдэхүүнд 2025 оны 04-р сарын 26-ны өдөр танилцуулна. Төслийн танилцуулгад үндэслэн шүүгчдийн бүрэлдэхүүн аваргыг дараах оноонд үндэслэн шалгаруулна. Үүнд:  Тэмцээний удирдамжийг ЭНД дарж татаж авна уу.  Дэлгэрэнгүй мэдээллийг regional.gov.mn цахим хуудаснаас авна уу.