Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

2022.01.23

Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд жил бүр оролцдог.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар уг арга хэмжээнд Монгол Улсаас нэгдсэн зохион байгуулалттайгаар анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд хамтран оролцохоор төлөвлөж байна.
Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд, үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (fr@mddc.gov.mn, 260636)-тэй холбогдоно уу.

Бусад мэдээ

Нарны хавтангаар хийсэн төмөр замыг 2025 оноос туршина

Швейцарь Улс төмөр замд зөөврийн нарны зай хураагуур суурилуулах шинэлэг санаачилгыг дэвшүүлж, цэвэр эрчим хүчний салбарт ахиц дэвшил гаргаж байна. Тодорхой хэлбэл, Sun-Ways компани Швейцарийн холбооны технологийн хүрээлэн болох EPFL-тэй хамтран бүтээсэн энэхүү шинэлэг системийг 2025 оноос эхлэн Нейшател дахь зам дээр турших юм. Дээрх төсөл нь одоо байгаа төмөр замын дэд бүтцийг ашиглах замаар нарны эрчим хүч үйлдвэрлэхэд хувьсгал хийх боломжтой. Ингэхдээ нэмэлт газар шаардахгүйгээр өргөтгөх боломжтой, байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгож байна. Эх сурвалж: Esg.news

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.12.15) “Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь харилцаа холбооны сүлжээнд хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, олон нийтийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн хязгаарлалт тогтоохыг хориглох талаар “Харилцаа холбооны тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу олон нийтээр хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар ЦХХХ-ны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаарбайгуулагдсан ажлын хэсгээс боловсруулж буй Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар илтгэл, танилцуулга хийв. Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ХХЗХ-ны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, ХХМТ-ийн мэргэшсэн ажилтныг бэлтгэх эрх зүйн орчныг бий болгох, хуульд тодорхойлсон нэр томьёотой холбоотой өөрчлөлтийг нэмж тусган, хуулийн зарим нэр томьёог өөрчлөн шинэчлэх, ХХМТ-ийн чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагааны давхардлыг арилгах, дугаартайгаа шилжих үйлчилгээний талаар хуульд заасан зохицуулалтыг хүчингүй болгох болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, харилцаа холбооны дэд бүтцийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, Хуулийн зарим зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зэрэг зарчмын шинжтэй асуудлыг зохицуулахаар ажиллаж байгааг харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Мөн “Харилцаа холбооны тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Монголын Фм, радиогийн холбоо, Ондо ХХК, Скайтел ХХК, Датаком ХХК нарын төлөөллүүд саналаа илэрхийлж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Цахим ур чадвар олгох сургалт өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Өмнөговь аймгийн төрийн захиргааны мэдээллийн технологи хариуцсан 100 орчим албан хаагч хамрагдаж байна. “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист П.Оргил, “И-Монгол” академийн цахим ур чадварын газрын сургагч багш Г.Халиун нар хичээл орж байна.