Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Буянт-Ухаа инновацын төвд урина

2022.09.16

Буянт-Ухаа инновацын төв байгуулагдахаар төлөвлөж буйтай холбогдуулан томоохон технологийн компанийн удирдлагууд ЦХХХЯ-д хүрэлцэн ирж хамтран ажиллах тухай хэлцэл өрнүүлж эхэллээ.

Дэлхийн 176 улсад салбартай, 200 гаруй мянган ажилчидтай дэлхийн шилдэг 500 технологи үйлдвэрлэгчдийн 44-рт эрэмбэлэгддэг “Huawei” компанийн төлөөллийг ЦХХХЯ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа.
“Huawei” компани 2006 оноос Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 53 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн газар нь идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байна.
Өнөөдрийн уулзалтаар боловсрол, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд шаардлагатай технологийн шийдэл дээр болон 5G сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт, дата төв байгуулах зэрэг томоохон санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ “Huawei” компанийн зүгээс илэрхийлсэн бол ЦХХХ-ны сайд Н.Учрал: Радио телевизийн үндэсний сүлжээг тоон системд шилжүүлэх, боломжит 350 га талбайд нарны панель байгуулах, боомтуудыг шилэн кабелиар холбох гэх мэт ажлуудад судалгаа, тооцоог нарийвчлан боловсруулж харилцан ашигтай хамтран ажиллах боломж бийг танилцуулсан юм.
ЦХХХЯ технологийн салбарт хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалтын чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах чиглэлд бодлого баримталж ажиллана.
 

Бусад мэдээ

E-Mongolia системийн цэцэрлэгийн бүртгэл

2023.08.07-ны өдрийн 13.30 цагийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан 64860 хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаад байна. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлтэй холбоотой гарч байгаа түгээмэл асуултуудад дараах байдлаар хариулт өгч байна.

Хойд бүсийн 17 цэгт сүлжээ оруулна

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хойд бүсийг ОХУ болон Европын орнуудтай эдийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан аялал жуулчлал, амралт сувилал, хүнд үйлдвэрлэлээр төрөлжсөн “Аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийн хөгжлийн бүс” болгон хөгжүүлэхээр тусгасан. Ингэж хөгжүүлэхэд харилцаа холбооны дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэнэ.  Хойд бүсэд Булган, Орхон Хөвсгөл аймгууд хамаарч байгаа бөгөөд Монгол Улсын хүн амын 9.1 хувь буюу 305,917 иргэн оршин сууж байна. Нийт 84,781 өрх аж төрж байна.  Эдгээр гурван аймаг бүгд шилэн кабельд холбогдсон. Иймд бид энэ 2025 онд дээрх хоёр аймгийн 17 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна. Хойд бүсийн өргөтгөсөн хурал 2025 оны 04 дүгээр сарын 28-нд Булган аймагт зохион байгуулагдана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүгд Найрамдах Киргиз Улстай инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаевыг өнөөдөр (2024.08.13) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд А.Артыкбаевыг урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд харилцан айлчлалууд зохион байгуулж, хамтын ажиллагаа илүү өргөн хөгжиж байна гэж харж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болж, 3 намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Манай яамны хувьд инновац болон түүний эко системийг хөгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон өргөжсөн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс та бүгдтэй Кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын цахимжилтын сайн туршлага болох и-баримт, и-монгол платформуудын сайн туршлагыг та бүгдтэй хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев: Цаг гарган хүлээн авч, уулзаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, сонгогдсонд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамны зүгээс соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Байгуулагдаад 1 жилийн хугацаанд бид төрийн өндөр дээд хэмжээний 3 айлчлалыг харилцан зохион байгууллаа. Айлчлалуудын хүрээнд худалдаа, эдийн засгийн асуудлууд хэд хэдэн хэлэлцээрүүд хийсэн. Ирэх 10 дугаар сард Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Бишкек хотноо зохион байгуулагдана. Таныг тус комиссын хуралдаанд оролцож, БНКИУ-ын Цахим хөгжлийн сайдтай өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд яриа, хэлэлцээ хийх боломжийн талаар анхаарч ажиллахыг хүсье хэмээсэн юм. ЦХИХХЯ Бүгд Найрамдах Киргиз Улстай кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах талаар туршлага судлах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллана.